Каталаны салан тусгаарлагчдын жагсаалын гурав дахь шөнө 80 хүн шархдаж, 33 хүн баривчлагджээ
Испанийн эрх баригчдын мэдэгдсэнээр, Каталаны салан тусгаарлагчдын удирдагчдыг шоронд хийсний улмаас гарсан гурван шөнө үргэлжилсэн үймээн самууны үеэр 80 хүн, түүний дотор 46 цагдаагийн ажилтан шархаджээ.
Мөн 33 хүн баривчлагдаж, олон нийтийг эмх замбараагүй байдалд турхирсан хэргээр 4 эсэргүүцэгч шоронд хоригдсон байна.
Улмаар Испанийн удирдагч Педро Санчез зүүн хойд бүсийн аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор яамдынхаа мэргэжилтнүүдтэй уулзалт хийж байгаа юм.
Түүнчлэн пүрэв гарагт зүүн хойд бүс нутгаас Франц руу ордог хурдны замын ачаалал ихсэж, түгжрэх болжээ. Өчигдөр буюу лхагва гарагаас эхлэн олон мянган хүмүүс тайван жагсаал хийж эхэлсэн бөгөөд баасан гарагаас оюутнууд болон үйлдвэрчний эвлэлүүдийн гишүүд тус эсэргүүцэлд нэгдэх төлөвтэй байна.