Сирийн үндэсний армийн цэргүүд Турктэй хил залгаа хотод нэвтэрчээ
Сирийн цэргүүд Сирийн хойд хэсэгт Алеппо хотоос 150 км-ийн зайд оршдог Кобани хот руу нэвтэрсэн гэж пүрэв гарагт ТАСС мэдээллээ.
Лхагва гарагт Al Mayadeen телевизийн суваг "Сирийн үндэсний армийн довтлох хүчин Сирийн хойд хэсэгт орших Ракка хотод нэвтэрч, тэнд хэд хэдэн шалган нэвтрүүлэх цэг байгуулсан. Мөн Кобани хот болон гаднах хэсгүүдэд нь хүчээ байршуулж байна" гэж мэдэгдсэн юм.
10-р сарын 9-нд Турк улс Сирийн хойд хэсэгт цэргийн ажиллагаа явуулж эхэлснээр Курдын хүчний эсрэг агаарын цохилт өгөх болов. Үүний зорилго нь Сирийн хойд хэсэгт Туркийн хилийг хамгаалах аюулгүйн бүс байгуулж, Турк улсад учирч буй террорист аюул заналыг арилгаж, Сирийн дүрвэгсдэд буцах аюулгүйн бүс байгуулах явдал аж.
Анкара Сирийн дүрвэгчдийг Туркээс эх орондоо эргэж ирж магадгүй гэж үзэж байна.