Хятадын эдийн засгийн өсөлт 1992 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг АНУ-тай хийсэн худалдааны дайны хор уршгийг үргэлжлүүлэн мэдэрсээр байгаа бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн улиралд сүүлийн 30 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн болохыг CNN мэдээлжээ.
Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн гурван сарын хугацаанд, 9-р сарын 30-ны байдлаар 6% -иар өссөн нь 1992 оноос хойших хамгийн бага өсөлт бөгөөд 4-6-р сард 6.2%-р буурсан гэж Засгийн газар баасан гарагт гаргасан статистик мэдээндээ дурджээ. Түүнчлэн Рефинитивийн санал асуулгад оролцсон шинжээчдийн тооцоолсон 6.1% -ийн дундаж нь урьдчилан таамаглаж байснаас бага байсан аж.
JP Morgan Asset Management компанийн дэлхийн зах зээлийн стратеги хариуцсан мэргэжилтэн Чопин Жу "АНУ-тай хийсэн худалдааны дайн нь бизнес, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг сулруулах гол хүчин зүйл болсон хэдий ч үүнд дотоодын эдийн засгийн бодлого нь зарим талаасаа саад болж байна" гэж хэлэв.
АНУ, Хятад хоёр дэлхийн эдийн засагт илүү их хохирол учруулахгүйн тулд харилцан тохиролцоонд хүрснээс долоо хоногийн дараа хүлээгдэж байснаас хамгийн муу үзүүлэлт гарсан нь энэ юм.
Өнгөрсөн баасан гарагт хийсэн худалдааны урьдчилсан тохиролцоонд энэ долоо хоногийн эхээр хүчин төгөлдөр болох АНУ-ын татварын өсөлтийг зогсоох асуудал багтсан байв.
Ерөнхийлөгч Дональд Трамп сэтгүүлчдэд "Оюуны өмч, санхүүгийн үйлчилгээ, хөдөө аж ахуйн худалдан авалт зэрэг асуудлууд хэлэлцээрт багтсан" гэж хэлсэн. Гэхдээ хоёр тал эцсийн шийдвэр гаргахаас зайлсхийж байгаагаас гадна тэдний сүүлийн мэдэгдэлд хамгийн чухал асуудлууд тусгагдаагүй байсан юм.
Ялангуяа Хятадын мэдэгдэл гарсны дараа эзийн засаг нь хямралд оржээ. Хонконгийн Hang Seng индекс (HSI), Хятадын Шанхайн нийлмэл индекс (SHCOMP) 0.5%, 1.3% -иар тус тус унав. Харин ДНБ-ий тайлан гарахаас өмнөх индексүүд 0.5% ба 0.3% -иар өссөн байна.
Түүнчлэн аж үйлдвэрийн өсөлт наймдугаар сард 4.4%, өнгөрсөн сард 5.8% -р өссөн бол жижиглэнгийн худалдаа өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад 7.8 хувиар өсжээ. Харин үндсэн хөрөнгө оруулалтын өсөлт бага зэрэг нэмэгдсэн байна.
Хятадын үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч "Энэ оны эхээр зарласан татварын хөнгөлөлт, дэд бүтцийн хөрөнгө оруулалт зэрэг нь эдийн засгийн өргөн хүрээг хамарч эхэллээ" гэж хэлжээ.