Сирийг орхин явж буй Америк цэргүүд рүү иргэд ялзарсан жимс, чулуу шиджээ
Даваа гарагт АНУ-ын цэргүүд Сирийн нутгаас гарч явах үед иргэд тэдэн рүү ялзарсан жимс, чулуу шидэж дургүйцлээ илэрхийлснийг The Guardian мэдээллээ.
Америкийн далбааг мандуулсан цэргийн машинууд Турк-Сирийн хилийн ойролцоох Камишлигаар дамжин Ирак руу чиглэн явж байх үед бухимдсан Сирийн Курдууд эсэргүүцлээ илэрхийлж, цэргүүд рүү гартаа таарснаа шийдэж байсан бол зарим нь гудамжаар гараа алдлан тэднийг гарахыг хориглохыг оролдов.
Ерөнхийлөгч Д.Трамп цэргүүдээ буцаан татах болсон нь Курдуудад аргаа барах мэдрэмжийг төрүүлсэн ба Курд тэмцэгчид Сирид Исламын дэглэмийг устгахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм.
Турк-Сирийн хилийн ойролцоо байрладаг АНУ-ын цэргийн хүчнийг татан буулгасан нь Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд Курдын бүлэглэлийн эсрэг цэргийн довтолгоо хийх боломж олгож, тэдний аюулгүй байдлыг заналхийлж байна.
Трампын гаргасан шийдвэр нь Исламын улсыг сэргээн босгоход нөлөөлж магадгүй гэж дэлхий даяар санаа зовниж байгаа бөгөөд энэ сарын эхээр сенатч Линдси О. Грэхэм түүний шийдвэрийг "Маш том алдаа" гэж хэлсэн бол Сенатын олонхийн удирдагч Митч МакКоннелл (R-Ky.) үүнийг Орос болон Иранд ашигтай үйлдэл болохыг анхааруулжээ.
Харин зарим хүмүүс Трампыг Сирийн холбоотнуудаасаа урвасан гэж мэдэгдэж байгаа бөгөөд Курдын хүчнийхэн АНУ-ын Сирийг орхисон явдлыг "өдөөн хатгалга" гэж тайлбарлав.