Хонконгийн засгийн газар хотоо сэргээн босгоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Хонконгийн засгийн газар хотоо сэргээн босгоход санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

Улс төрийн үймээн самуунаас болж Хонконг 10 жилийн хугацаан дахь анхны том хямралтайгаа нүүр тулгарч байгаа тул хотын удирдлагууд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мягмар гарагт мэдэгдсэнийг Ройтерс мэдээллээ.

Сүүлийн таван сарын турш засгийн газрын эсрэг хүчтэй эсэргүүцлийн жагсаалууд болж Хонконгийн Азийн санхүүгийн төв гэх нэр хүнд унаж, аялал жуулчлал, худалдааны чухал салбарууд сүйдэж, олон бизнес хаалгаа барихад хүрсэн юм. 

Хонконгийн санхүүгийн нарийн бичгийн дарга Пол Чан хотын эдийн засгийг дэмжиж, ялангуяа тээвэр, аялал жуулчлал, жижиглэн худалдааны салбарт 2 тэрбум хонконг доллар буюу 255 сая ам.долларын тусламж үзүүлэхээ зарлалаа. 

Тэрбээр "Эдийн засгийн байдал маш хурдтайгаар доройтож байгаа тул бид энэ санхүүжилтийг зарим чухал салбарт чиглүүлэхээр төлөвлөсөн" гэж хэвлэлийн бага хурал дээрээ хэлэв.

Тус санхүүгийн тусламж нь  төсвийн алдагдалд оруулах магадлалтай байгаа ч улсын төсөв энэ бүхнийг дааж чадна гэж тэр дурдав.

Тээвэр, орон сууц хариуцсан нарийн бичгийн дарга Фрэнк Чан хэвлэлийн бага хурал дээр "Хэрэв нийгэм бага зэрэг тайвширч жагсаал цуглаан, хүчирхийллээ зогсоож, эв найрамдалтайгаар шийдэлд хүрч чадвал бид  илүү ихийг хийх болно" гэж хэлэв.

Гэвч Ардчиллын төлөөх эсэргүүцлийн жагсаал, иргэд болон цагдаа нарын мөргөлдөөн, тэдний бензин бөмбөг, тоосго шидэх гэх мэт хүчирхийллийн үйлдлүүд хараахан дуусаагүй л байна. 

Хонконгийн нөхцөл байдал сүүлийн хэдэн долоо хоног харьцангуй тайван байх төлөвтэй байсан ч ням гарагт олон арван мянган эсэргүүцэгчид жагсаж, цагдаа нартай мөргөлдөж эхэлжээ. 

Даваа гарагийн орой цагдаа нар жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий цацсан бол оршин суугчид тэднийг хэт их хүч хэрэглэсэн гэж бухимдаж байв. 

Зургадугаар сараас тус эсэргүүцлийн хөдөлгөөн улам нэмэгдэж, 2 хүн цагдаа нарт буудуулж, олон мянган хүн шархаджээ. 2600 гаруй хүн баривчлагдсаны нэг нь 12 настай хүүхэд байсан юм.

Хонконгийн удирдагч Кэрри Лэм эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш хоёр сар хагасын дараа ялтан шилжүүлэх хуулийн төслийг эргүүлэн татахаа мэдэгдсэн ч иргэдийн Ардчиллын төлөөх тэмцэл зогссонгүй. 

Хэрэв уг хуулийн төсөл батлагдсан бол Хонконг бие даасан шүүх засаглалаа алдаж, ял эдэлж буй хоригдлууд Хятадын Коммунист намын хяналттай шүүхэд шилжих байв. 

Жагсагчид одоо бүх нийтийн сонгох эрхийг хангах, цагдаагийн байгууллагынхан хараат бус мөрдөн байцаалт явуулах, эсэргүүцлийн үеэр баривчлагдсан хүмүүст өршөөл үзүүлэх, эсэргүүцэгчдийг үймээн дэгдээгч гэж үзэхийг зогсоохыг шаардаж байна. 

Харин Кэрри Лам эдгээр шаардлагыг няцааж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг тууштай хамгаалж, эсэргүүцэгчдийг тэмцлээ бүр мөсөн зогсоохыг уриалсан юм.

Тэрбээр олон нийтийн жагсаал дээр нүүрний маск хэрэглэхийг хориглохыг уриалсан нь иргэдийг улам их уурлуулж, жагсагчид нэг жил шоронд хоригдох эрсдэлтэй байсан ч юунаас ч айлгүйгээр эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. 

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417