Японы 42.000 гаруй байшин барилга Хагибис хар салхины улмаас усан хангамжгүй болжээ
Өнгөрсөн долоо хоногт болсон Хагибис хар салхины дараа Японы найман мужид 42.000 гаруй байшин барилга усгүй болжээ гэж Японы телевизүүд лхагва гарагт буюу өнөөдөр мэдээлжээ.
Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Фукушима мужид 35.000 орчим байшин усан хангамжгүй хэвээр байна.
Сүүлийн мэдээгээр Хагибис хар салхинд 84 хүн амь үрэгдэж, 19 хүн ор сураггүй болжээ. Хар салхийг даган орсон хүчтэй аадар бороо Японы төв ба зүүн хойд хэсгээр 71 голыг үерт автуулсан байна. Мөн 1283 байшинг үерт автаж, 517 нь хэсэгчлэн эсвэл бүр мөсөн эвдэрчээ.
Аврагчид гамшигт өртсөн газруудад эрэн хайх ажиллагааг эрчимтэй явуулж байна.