Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Туранхай хонь идэштэй, тарган чоно бүтэн үлдэх боломж

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт: Туранхай хонь идэштэй, тарган чоно бүтэн үлдэх боломж
Нам дамнасан олигархи бүлэглэлүүдийн сүлжээ, тэдний ноёрхлоос нийгмээ чөлөөлөх хүсэл зориг МАН, АН-ын алинд ч байсангүй. Төрд тэмүүлсэн олигархуудын гишгүүр шат болж, төрийн эрх мэдлийг мөнгөөр худалдах лангуу болсон “авангард” намын засварыг Үндсэн хуулиар хязгаарлан хориглохын оронд тэдний дангаар ноёрхол хамрах хүрээг улам өргөтгөх чиглэл баримталлаа.
Үндсэн хуулийн өөрчлөлтийн далимаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх нийтээр сонгодог эрхийг булааж УИХ-ын 76 гишүүнд шилжүүлэн, УИХ-ын гишүүдийг намын жагсаалтаар томилдог журамд шилжих байр сууриа АН-ын удирдлага эцсээ хүртэл баримталсаар үлдлээ. 
 
 
Неолиберал үзлээр халхавчлан төрийн дээд эрх мэдлийг ард түмнээс булааж, улс нийгмээ тууштай шунахай олигархуудын зоогийн ширээ болгох энэ үзлийг монголчууд хэрхэвч хүлээж авахгүйг харсаар байж зүтгүүлж байгаа АН-ын удирдлага өөрсдөө УИХ-д үлдэхийн тулд малдаа “харакири” хийхээр шийдсэн юм болов уу гэлтэй. Ямарч болов Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд ойрын ирээдүйд АН-аас нааштай үзэл санаа хүлээх найдваргүй боллоо.
 
 
АН-ынхан нэгэн удаа Монгол Улсын  Ерөнхий сайдын суудлыг гадагш худалдсаны гайг монголчууд мартаагүй. Ерөнхийлөгчийн суудлаар наймаалцах санаархал хол явахгүй.
 
 
4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь, оролцоо
 
Улс орны Үндсэн хуулийг өөрчлөх үед Төрийн тэргүүний үүрэг хариуцлага дээд цэгтээ хүрэх нь жам юм. Учир нь Төрийн тэргүүн тухайн улс үндэстний оршихуйн үзэл төрт ёсны өвийг залгаж, төрийн нэгдмэл чанар, бодлогын уламжлалыг хангахын тулд сонгогддог. Монголчууд бид 2016 онд Үндсэн хуулийн өөрчлөлтийн үйл явц нэгэнт гараагаа эхэлснээс хойш нэг жилийн дараа 2017 онд Ерөнхийлөгчийн сонгууль явуулахдаа шинээр сонгогдох Ерөнхийлөгч төр, нийгмийнхээ эрх ашгийн үүднээс энэ асуудлыг зангидан барьж оновчтой шийдэлд хүргэх биз хэмээн найдаж байсан.
 
Гэвч Ерөнхийлөгч үйл явцын өрнөлийг хөндлөнгөөс ажиглаж санаачлага алдаад УИХ-ын чуулганаар анхны хэлэлцүүлэг явж, асуудал нэгэнт хайрцаглагдсаны дараа , дутуу дулимаг ч бодсон  байж болох хэдэн асуудал хөндсөн “төсөл” хэмээх саналаа УИХ-д өргөн барив. Ерөнхийлөгчийн саналын зарим асуудал нийгмийн хүлээлтээс хэт зөрүүтэй байснаас гадна, зарим асуудлаа оновчтой үндэслэж тайлбарлаж чадаагүйн улмаас няцаагдлаа. Жишээлбэл УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг улсын хүн амын олонх нь хотуудад суурьшиж, тэдний УИХ дахь төлөөлөл тэнцвэргүй байгаатай холбож ярьсан бол хотын иргэдийн дэмжлэг авч болох байсан. Уг нь Ерөнхийлөгчийн үзэл бодол, төсөл санал “хийгүй” баймаар.
 
УИХ-ын төсөл зохиогчид самбааг ашиглан “зөвшилцөх ажлын бүлэг” гэгчийг Ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулж, өөрсдийн хутгасан бантанг түүний нэр оролцоогоор өнгөлөх нүүдэл овсгоотой хийв. Үүний үр дүнд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёрдох хэлэлцүүлэг явагдаж, Үндсэн хуулийн өөрчлөлтийг бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэхээр  УИХ-ын тогтоол гарав. Үндсэн хуулийн өөрчлөлт нь хэдийгээр нийгмийн амьдралын олон талыг хөндөж байгаа боловч нийгмийг бүхэлд нь гажуудалд хүргэж байгаа үндсэн хүчин зүйл буюу олигархи  бүлэглэлийн засаглал төрүүлэгч тогтолцоог хөндөж чадаагүй өмнө өгүүлсэн билээ. Энэ тогтолцоо бол өөрийгөө үнэлэн худалдагч улс төрийн намууд, тэдний дундаас төрсөн, хяналтгүй, хариуцлагагүй нэг танхимтай парламент буюу УИХ мөн.  Нийгмийн хүч, анхаарал Үндсэн хуулийн өөрчлөлтөд төвлөрч чиглэсэн энэ торгон мөчид энэ тогтолцоог өөрчлөх асуудлыг Монгол Улсын  Ерөнхийлөгч дэвшүүлэн тавьж, шийдвэрлэж чадсангүй.
 
Монгол Улс олигархи  бүлэглэлийн засаглалтай “зэрлэг капитализм”-ын замналаас салах түүхэн боломжоо энэ удаад алдлаа.
 
 
Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бүх нийтийн санал асуулга явуулахаар бэлтгэж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-д албан бичиг хүргүүлж, Монгол Улс  Ерөнхийлөгчийн засаглалтай байх асуудлаар санал асуулга явуулах сонирхлоо илэрхийллээ. Энэ нь  улс төр, нийгмийн онцгой үр дагавартай асуудал хөндөж байгаа болохоор нийгмийн сэтгэхүйд тодорхой долгион үүслээ.
 
 
Нийгмийн эгэл сэтгэлгээний түвшинд улс төрийн намуудын хуурамч амлалт  хийрхсэн сөргөлдөөн, УИХ-ын арчаагүй байдлын эсрэг хувилбар болгон төрийн эрх мэдлийг Ерөнхийлөгчийн гарт төвлөрүүлэх санал хүчтэй байдаг нь бодит үнэн юм. Ийм байдалд хоёр хүчин зүйл нөлөөлдөг. Нэг дэх нь манай хөрш хоёр гүрэн Ерөнхийлөгчийн засаглалтайгаар хөгжил дэвшлийн асар том үсрэлт хийж байна. Энэ бол барьцах нотолгоо юм. Хоёр дахь нь ялзрал доройтолд ороод байгаа парламентын засаглалын номлогчид Ерөнхийлөгчийн засаглалаар олон түмнийг айлгахыг оролддог нь түүнд тэмүүлэх шохоорхлыг улам дэврээдэг юм. Гэвч Ерөнхийлөгчийн засаглал хэмээн төрийн эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлэх нь улс үндэстний хувь заяанд урьдчилан харах боломжгүй уршиг тарьж болохыг ойлгох зайлшгүй шаардлагатай. Учир нь:
 
Түүхийн тавилангаар Монгол төрийн бодлого, чансаа нь гадаад орчны хатуу сорилтыг гэтэлж тусгаар тогтнол, бүрэн эрхээ баталгаажуулах онцлогтой. Төрийн эрх мэдлийг нэг хүний гарт төвлөрүүлэх нь тэр хүний төдийгүй улс орны хувь заяаг эмзэг найдваргүй болгох сул талтайг сүүлийн гурван зууны түүх гэрчилнэ.
Хэдийгээр монголчууд бид төрч тэргүүнээ бүх нийтийн саналаар сонгож байгаа ч гэсэн хамгийн гол өрсөлдөгчид нь ашиг сонирхлын бүлэглэлд түшиглэсэн улс төрийн намууд болж байгаа одоогийн нөхцөлд Ерөнхийлөгчийн засаглал нь төрийн бодлогыг аль нэг олигархи  бүлгийн мэдэлд оруулан тогтворгүйжүүлэх эрсдэл  нэмэгдэж байгааг  удаа дараагийн сонгууль харуулсаар байна.
Орчин үед дэлхий даяар шинэ колончлолын бодлого эдийн засгийн хөшүүргээр дамжин хэрэгжих болсноос гадна тодорхой нөхцөлд төрийн тогтолцоо, түүний сонголтод шууд түрэмгийлэн оролцох, мөнгөөр нөлөөлөх үзэгдэл манай оронд ч бодитой хэрэгжиж байгааг сүүлийн 10 жилийн амьдрал тод харуулав. Энэ нь зөвхөн Оюутолгой, Тавантолгойн асуудал гэх мэт том төслүүдээс гадна “Шинжаан Жин пан”-гийн 20 тэр бумын асуудлаар нотлогдоно.
Сүүлийн 20-иод жил Монгол Улсын төрийн дээд эрх мэдэл барьж байсан болон байгаа хүмүүсийн дунд ил далд хагарал зөрчил, өш хонзон, атаа жөтөөний тэмцэл бугшин үргэлжилж, нийгмээ хордуулан, төрөө сулруулж байна. Энэ үзэгдлийн цаана улс төр ашиг сонирхлын янз бүрийн хүчин зүйл байж болох боловч төрийн дээд эрх мэдэлд огт байж боломгүй хувийн зан чанар гол эх ундрага нь болж байна. Ийм нөхцөлд аль нэг улс төрийн хүчний хаягаар халхавчилж, хөрөнгө мөнгөөр түрж төрийн толгойд гарсан хэнд ч болов эрх мэдлийг төвлөрүүлэх нь улс үндэстнийг түүхэн эмгэнэлд хүргэж болно.
Эдгээр дөрвөн зүйл нөхцөлийн улмаас одоогийн Монгол оронд Ерөнхийлөгчийн засаглалын тухай ярих нь улс төрийн гэнэн алхам болох бөгөөд хэдийгээр зарим хэсэг нь тахир муруй, өмхөрч цавтсан ч гэсэн 76  “ардын элчтэй” УИХ-д  хамтын шийдвэрийн хариуцлагыг үүрүүлж явах нь төрдөө ч, түмэн олондоо ч өлзийтэй гэдэг нь эргэлзээгүй.
 
Үндсэн хуулийн өөрчлөлтийн бүүдгэр тавилан
 
Үндсэн хуулийн нэмэлт,  өөрчлөлтөөр бүх нийтийн санал асуулгыг аравдугаар  сарын 23-нд явуулах УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ хүлээн авлаа. УИХ-ын сонгууль ойртож байдаг. Үндсэн хуульд зааснаар “УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнө зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл  болно” /69.3/ гэсэн хатуу хязгаарлалт бий. Санал асуулга явуулсан ч, эс явуулсан ч нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын нийт / 76/ гишүүний дөрөвний гурваас доошгүйн  саналаар батална.
 
Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 ондоо багтааж эцэслэн шийдэхгүй бол хүчингүй болох нь тодорхой. Гэтэл нэмэлт, өөрчлөлтийг санал асуулга явуулахгүйгээр  УИХ-ын гурав дахь хэлэлцүүлэгт оруулж батална гэвэл гишүүдийн 3/4-ын дэмжлэг авч чадах нь эргэлзээтэй гэдгийг дотроосоо яриад байдаг. Уг нь УИХ-ын 73 дугаар  тогтоолоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар  сарын 25-аас мөрдөнө гэж тогтоохдоо л Үндсэн хуулийн 69.1  дэх  зүйлийн  заалтыг зөрччихсөн шүү дээ. Энэ бүхнээс үзвэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн одоогийн хувилбар хэрэгжих зам нь нэн ээдрээтэй ажээ.
 
 
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх бүх нийтийн санал асуулгыг УИХ-ын сонгуультай давхцуулан явуулах санал гарч байгаа боловч сонгуулийн дараа УИХ-ын шинэ бүрэлдэхүүнд дөрөвний гурваас доошгүй саналаар батлах буюу сонгуулийн чичиргээтэй давхацсан уг санал асуулга эерэг үр дүнтэй гарах магадлалыг таамаглахад нэн хэцүү.
 
 
Эдгээр нөцөл байдлыг харгалзан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн одоогийн хувилбарын асуудлыг нийгмийн зөрчил сөргөлдөөнд хүргэхгүйгээр, улс орныхоо амьдралд нааштай нөлөөлөх боломжийг нь түшиглэн шийдэх арга зам цөөхөн үлджээ.
 
Энэ ондоо багтаан бүх нийтийн санал асуулга явуулж чадахгүй бол зөвхөн ганц зам үлдэнэ. Энэ нь дараах хоёр алхмыг /хамт/  хийх асуудал юм. Үүнд:
 
Одоогийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын гурав дахь хэлэлцүүлгээр нягтлан шүүгээд эцэслэн батлахын хамт,
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хугацааг хязгаарласан заалт буюу дараагийн өөрчлөлт оруулах хугацааны хязгаарын тухай заалтыг түр хүчингүй болгох,
Энэ тохиолдолд  өөрчлөлтийг цаашид гүнзгийрүүлэх эсэх нь дараа дараагийн парламентын чадал чансааны нээлттэй асуудал болон үлдэж, одоогийн өөрчлөлтийн эерэг, сөрөг үр дагаврыг бодитой үнэлэх боломжтой болно. Үүнээс гадна УИХ-ын ирэх сонгуулийг улс төрийн хийрхлээс хамгаалах нэг чухал нөхцөл бүрдэх билээ.
 
 
Д.БЯМБАСҮРЭН
Монгол Улсын Ерөнхий сайд асан

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417