Өмнөд Солонгосын прокурорууд хууль зүйн экс сайдын эхнэрийг баривчилжээ
Прокурорууд өнгөрсөн долоо хоногт гэр бүлийнхнийхээ холбогдсон авлигын хэргээс болж огцорсон Өмнөд Солонгосын экс хууль зүйн сайдын эхнэрийг баривчилсан гэдгийг Apnews мэдээлжээ.
Чун Кён-Шимийг баривчлах саналыг шүүгч нь гаргасан бөгөөд прокурорууд түүнийг охиноо их сургуульд оруулахын тулд авилгал өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, нотлох баримтыг устгахыг завдсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр баривчилсан байна.
Их сургуулийн профессор Чун, түүний нөхөр экс хууль зүйн сайд Чо Кук нар хууль бус үйлдлүүдээ няцаасан ч Чо охиндоо зарим нэг талаар тусламж үзүүлж байсандаа уучлалт гуйжээ.
Улмаар олон мянган иргэд Өмнөд Солонгосын нийслэлд хэдэн 7 хоногийн турш жагсаж Чо-г огцрохыг шаардсан юм.
Түүнчлэн тэрбээр 7-р сар хүртэл иргэний асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа гэр бүлийнхнийгээ хууль бусаар санхүүжүүлсэн гэж сэжиглэгдээд байгаа юм. Прокурорууд өнгөрсөн сард Чо-гийн хамаатан садныг залилан мэхлэх, мөнгө шамшигдуулах, нотлох баримтыг устгахыг завдсан хэргээр баривчилжээ.
Харин Консерватив Либерти Солонгос намынхан Чунг-ыг баривчлахыг сайшааж, прокуророос Чо-д эрүүгийн хэрэг үүсгэхийг уриалсан байна.