Иракийн шоронд хоригдож буй 32 Орос хүүхдийг эх орон руу нь буцаахаар болжээ
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Анна Кузнецова Иракийн шоронд хоригдож байгаа 32 хүүхдийг эцэг, эхтэй нь хамт Орос руу буцаах баримт бичиг бэлэн болсон гэж мэдэгдсэнийг ТАСС мэдээллээ.
Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар өмнө нь эцэг, эхтэйгээ хамт Иракийн шоронд хоригдож байсан Орос хүүхдүүдийн 30 нь гэртээ эргэж ирнэ гэж мэдэгдэж байсан юм.
Тэрбээр "Хүүхдийн тоо өссөн. Бид 32 хүүхдийг гэр бүлтэй нь хамт эх оронд нь авчирна. Шаардлагатай бичиг баримт бүгд бэлэн болсон "гэж Кузнецова пүрэв гарагт сэтгүүлчдэд хэлэв.
Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар "Зарим эцэг, эхчүүдэд (гадаад улсын иргэд) ОХУ-ын иргэншил олгох шийдвэр гаргасан. Хэрэв тэд Оросын иргэншлийг олж авбал бид дахиад 4 насанд хүрээгүй хүүхдийг Оросын иргэн гэх үндэслэлээр эх орондоо авчирна" гэж нэмж дурдав.