Ачааны машинаас олдсон цогцоснууд бүгд Хятадын иргэд байсан нь тогтоогджээ
Эссекс хотын Грейс дэх аж үйлдвэрийн паркад ачааны машинаас 39 хүний цогцос олдсоны дараа мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлжээ.
Улмаар Хойд Ирландын ачааны машины жолооч, 25 настай Мо Робинсоныг хүн амины хэрэгт сэжиглэн баривчилж, цагдан хорьсон байна.
Тэгвэл ачааны машин дотор нас барсан 39 хүн бүгдээрээ Хятад улсын иргэд байжээ. 8 эмэгтэй, 31 эрэгтэйн үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна гэж Эссекс хотын цагдаа нар мэдэгдсэн байна.
Британийн Засгийн газар уг хэргийг хүний наймаатай холбоотой зохион байгуулалттай гэмт хэрэг гэж үзэж байгаа аж.
Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд, Их Британид суугаа Хятадын элчин сайдын яамны ажилтнууд нөхцөл байдлыг шалгахаар хэргийн газарт очиж байна гэжээ.
Бельги дэх Хятадын элчин сайдын яам мөн Бельгийн цагдаагийн газраас иж бүрэн шалгалт хийхийг шаардсан байна. Цагдаа нар ачааны машиныг Бельгиэс Англид лхагва гарагийн өглөө ирсэн гэж үзсэн юм.