Сонгогчдод бэлэг тараасан Японы худалдааны сайд Сугавара суудлаасаа огцорчээ
Японы Худалдааны сайд Ишу Сугавара 2019 оны 10-р сарын 25-ны баасан гарагт Токио хотноо парламентын танхимд болсон Засгийн газрын хуралдааны дараа үг хэллээ.
Тэрбээр сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн гэж буруутгагдсаныхаа дараа өнөөдөр буюу баасан гарагт огцрох болсноо мэдэгдсэн юм.
Японы худалдааны сайд сонгуулийн үеэр дэмжигчдэд мөнгө, үнэтэй амтат гуа болон бусад бэлгийг тарааснаасаа болж ажлаасаа огцрохоор шийджээ.
Ерөнхий сайд Шинзо Абэ Ишу Сугаварагийн огцрох саналыг хүлээн авч, орон нутгийн сэргээн босголт, зохицуулалтын шинэчлэлийг хариуцсан сайд байсан Хироши Кажияамаг түүний оронд томилохыг санал болгосон байна.
Абэ сэтгүүлчдэд хэлэхдээ "Түүний томилгоонд би хариуцлага хүлээнэ. Ийм байдал үүсгэсэндээ уучлалт гуйж байна. Сугавара өөрийн асуудлаар УИХ-д хэлэлцүүлэг өрнүүлэхийг хүсэхгүй байгаа тул огцрохоо зарласан" гэжээ.