Путин: Орос улс Африкийн орнуудын эрүүл мэндийн системийг хөгжүүлэхэд тусална
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтын дараа "Орос улс Африкийн орнуудад эрүүл мэндийн системээ хөгжүүлэхэд үргэлжлүүлэн туслах болно" гэж мэдэгджээ.
Тэрбээр "Орос улс Африк тивийн орнуудад үндэсний эрүүл мэндийн системээ хөгжүүлэх, бүх давхаргын хүмүүст мэргэшсэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, Африкийн халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг нэмэгдүүлэхэд үзүүлж буй тусламжаа зогсоохгүй" гэж хэлэв.
Оросын удирдагчийн хэлснээр энэ нь харилцан ашигтай ажил тул Оросын компаниуд Африкийн зах зээлд гарч, ашиг олох боломжтой аж.
10 сарын 23,24-нд Оросын удирдагч, Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сисид нар Орос-Африкийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан юм. Тус арга хэмжээтэй давхцан эдийн засгийн чуулга уулзалт болсон бөгөөд үүнд олон улс орнуудын төрийн тэргүүнүүд, томоохон интеграцийн холбоо, бизнесийн хүрээнийхэн болон төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцсон байна.