Орос, Япон улс сансрын робот бүтээх хамтарсан төсөлд оролцож магадгүй гэж ТАСС агентлаг мэдээллээ.
Android Technology Company-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Евгений Дудоров "Японы баг бидэнтэй уулзаж, цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлвийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Тэд хамтарсан робот хөгжүүлэх төслийг зарлаж байгаа. Гэхдээ практик дээр юу болохыг хэлэхэд хэцүү байна" гэж хэлжээ.
Мөн тэрбээр "Бид роботыг Олон улсын сансрын станцад (ОУСС) байрлуулах эсвэл сансарт нисгэх ажлыг гүйцэтгэх эсэхийг хараахан шийдээгүй байгаа бөгөөд Японы мэргэжилтнүүд ирэх арванхоёрдугаар сард Орост ирнэ. Мөн Өмнөд Солонгос улс робот хөгжүүлэх чиглэлээр Орос улстай хамтарч ажиллах санал тавьсан боловч талууд одоогоор уулзалт товлоогүй байна" гэж нэмж дурдсан байна.
Сансарт ажиллах шинэ роботыг Teledroid нэрээр бүтээж байгаа аж.