НАСА-гийн удирдах ажилтан Жим Бриденстин 10-р сарын 25-нд тус агентлаг мөс хайхаар сар руу робот илгээх удаан хугацаанд төлөвлөж байсан төлөвлөгөөгөө баталлаа гэж мэдэгджээ.
Тэрбээр Олон улсын сансар судлаачдын конгрессод үг хэлэхдээ "Тус ажлын гол зорилго нь сарны гадаргуу дээр эсвэл доороос мөс хайх юм. Энэ нь ирээдүйн хүн төрөлхтний судалгааны шинэ үндэс суурийг тавьж магадгүй" гэж гэжээ.
"VIPER нь сарны өмнөд туйлд хүрч, мөс байгаа эсэхийг хайна. Хэрвээ мөс олж чадвал бид найрлагыг нь тодорхойлж, эцэст нь түүнийг саран дээр хэрхэн бий болсныг олж мэдэх болно" гэж тэр үргэлжлүүлэв.
Бриденстин болон бусад хүмүүс саран дээр хэдэн зуун сая тонн мөс байж болзошгүйг олон жилийн турш таамаглаж байсан нь сарны туйлд судалгаа явуулах гол шалтгаан болжээ. Гэвч саран дээрх мөс хаана яг ямар байдлаар төвлөрсөн,түүнийг гаргаж авахад хэр хэцүү талаарх мэдээлэл одоохондоо хомс байгаа юм.
250 сая долларын үнэтэй VIPER нь 2022 оны сүүлээр хөөрч, сарны өмнөд туйл дээр 100 хоног ажиллах ба нейтрон спектрометр ашиглан газрын доор байрлах мөсний ордуудыг илрүүлж дараа нь газрын гадаргад нэг метрийн гүнд өрөмдлөг хийж тэдгээрт хүрэх аж. Харин өрөмдлөгөөр олж авсан дээжийг массын спектрометр ба хэт улаан туяаны спектрометрээр шалгах юм.
VIPER нь аль байршилд хамгийн их концентрац байгааг, мөсөнд хүрэхийн тулд газрын гадарга доор хэр гүн байгааг тодорхойлох зорилготой ажиллах аж.