Трамп Украины Ерөнхийлөгчийг "Оросын шинэ Ерөнхийлөгч" гэж хэлжээ
Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гарагийн өглөө Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулж байх үеэрээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг "Оросын шинэ ерөнхийлөгч" гэж андуурч хэлжээ.
Ерөнхийлөгч Трамп Мэрилэнд дэх Эндрюс агаарын цэргийн баазаас Air Force One онгоцонд сууж Чикаго руу явахаасаа өмнө сурвалжлагчдад ISIS-ийн удирдагч Абу Бакр аль-Багдади АНУ-ын тусгай ажиллагааны үеэр амь үрэгдсэн талаар болон Зеленскийтэй долдугаар сарын 25-нд утсаар ярьж импичментийн мөрдөн байцаалтын ажиллагааг улам эрчимжүүлж байгаа талаар ярьсан юм. Мөн тэрбээр Ардчилсан нам болон шүгэл үлээгчдийн гомдлын талаар тайлбар хийв.
Түүнээс Багдади руу дайралт хийхээр төлөвлөж байснаа яагаад танхимын дарга Нэнси Пелоси болон бусад ардчилсан намынханд хэлээгүй талаар асуухад тэрбээр конгрессын төлөөлөгч Адам Шиффийг буруутгаж, түүнийг "нууц задруулагч улс төрч" гэж хэлсэн юм.
Трамп яриагаа үргэлжлүүлэн “Би Украины Ерөнхийлөгчтэй сайхан ярилцсан. Би түүнтэй бас өөр зүйл ч ярьсан" гэж хэлээд дараа нь Ерөнхийлөгч Зеленскийг Оросын шинэ ерөнхийлөгч гэж хэлжээ.