Ши Жиньпин 11-р сарын 5-нд Шанхайд болох импортын үзэсгэлэнд оролцоно
Хятад улсын ерөнхийлөгч Ши Жиньпин 11-р сарын 5-нд Шанхайд болох Олон улсын импортын үзэсгэлэнд оролцоно гэж Худалдааны яамнаас мэдэгдсэнийг Ройтерс мэдээллээ.
Худалдааны дэд сайд Ван Бингнан Бээжинд болсон хэвлэлийн бага хурлын үеэр "Ерөнхийлөгч Ши Жиньпин тус экспо дээр хоёр дахь жилдээ илтгэл тавьж, Хятад улс олон талт худалдааны системийг дэмжиж байгаагаа харуулж байна. Мөн Хятад, Америк улсууд хоёр жил гаруйн хугацаанд худалдааны дайн дэгдээгээд байна. Гэхдээ энэхүү үзэсгэлэнд Франц, Грек, Ямайка, Сербийн төрийн тэргүүнүүд оролцоно" гэж хэлсэн юм.
Хятад улс өнгөрсөн онд Шанхайд анхны импортын экспог зохион байгуулж, 57.8 тэрбум долларын өртөгтэй хэлэлцээрт гарын үсэг зурж байжээ.