Орос, Туркийн цэргийн хүчнийхэн Анкарад уулзаж, Сирид явуулах хамтарсан ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцжээ
Орос, Туркийн цэргийн албан тушаалтнууд даваа гарагт Анкарад уулзаж, хоёр улсын төрийн тэргүүнүүдийн Сирид явуулах цэргийн ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэв гэж Туркийн Үндэсний Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнийг ТАСС мэдээлжээ.
Оросын цэргийн төлөөлөгчид хэлэлцээрийн эхний өдөр ОХУ-тай байгуулсан гэрээний дагуу авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан байна.
10-р сарын 9-нд Турк улс Сирийн хойд хэсэгт цэргийн ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Эрдоганы засгийн газар Туркийн хилийн ойролцоох бүсийг цэвэрлэж, 3 сая гаруй Сирийн дүрвэгсэд байдаг Сирийн хойд хэсэгт 30 км урт аюулгүйн бүс байгуулна гэж мэдэгджээ. Харин Анкара Сирийг эзэлсэн нь бүс нутаг болон дэлхий дахины дургүйцлийг түрүүлж буй юм.
10-р сарын 22-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар Сирийн зүүн хойд хэсэгт хамтарсан цэргийн ажиллагаа явуулах тухай санамж бичигт гарын үсэг зурав.
Улмаар санамж бичигт дурдсаны дагуу 10-р сарын 23-ны өдрийн үдээс хойш Оросын цэргийн хүчин, Сирийн хил хамгаалагчид Курдын дайчдыг хилийн 30 км-ээс гаргаж эхэлсэн байна.
Харин Орос, Турк хоёр 150 цагийн дараа энэ бүсэд хамтарсан эргүүл хийж эхлэх аж.