Хонконгийн удирдагч Кэрри Лам хэдэн сарын турш үргэлжилсэн эсэргүүцэл эдийн засгийг доройтуулсан тул хот нь энэ жил хямралд орох эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Үймээн самуун нь олон бизнесийг тасалдуулж, аялал жуулчлал, жижиглэн худалдааны салбарт маш хүнд цохилт өгсөн юм.
Пүрэв гарагт Хонконгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт урьдчилан тооцоолж байснаас маш бага гарчээ. Энэхүү уналттай тэмцэхийн тулд хотын удирдлагууд эдийн засаг, тээвэр, аялал жуулчлал, жижиглэн худалдааны салбарыг дэмжих зорилгоор 20 тэрбум хонконг долларыг зарцуулахаар төлөвлөж байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөн нь жуулчдын ирэх тоо огцом буурахад хүргэсэн бөгөөд 10-р сард жуулчдын тоо 50% -иар буурах төлөвтэй байна. Угтаа бол Хонконг өнгөрсөн онд 30 сая жуулчин хүлээн авсан дэлхийн хамгийн том хотуудын нэг байв.
Түүнчлэн жижиглэн худалдаа эрхлэгчид ч маш хүнд байдалд орж зарим дэлгүүрүүд хаалгаа барьж эхэлжээ.
Сангийн нарийн бичгийн дарга Пол Чан "Жижиглэнгийн худалдаа 25%-иас илүү доош унасан нь эдийн засгийг уналтад ороход хүргэсэн ба 2019 оны өсөлт 0% -аас 1% хооронд хэлбэлзэхэд нөхцөл байдал бүр ч хүндэрнэ" гэж хэлсэн байна.