Непал залуу дэлхийн хамгийн өндөр 14 оргилд авирч дээд амжилтыг эвдлээ
Непал улсын иргэн дэлхийн хамгийн өндөр 14 оргилд 189 өдрийн дотор амжилттай авирч 7 жилийн өмнөх дээд амжилтыг эвдсэн болохыг ESPN мэдээллээ.
36 настай Нирмал Пуржа мягмар гарагт 8027 метрийн өндөртэй Шишапангма уул руу авирч 14 оргилоо дуусгасан байна.
2013 онд Өмнөд Солонгосын уулчин Ким Чан-Хо эдгээр 14 оргилд авирч байжээ.
Их Британийн армийн цэрэг асан Пуржа 4-р сарын 23-нд Балба улсын Аннапурна уулнаас авиралтаа эхэлсэн ба 5 сарын 12-нд Дхагалагири уул, 5-р сарын 15-нд Канченжунга, 5-р сарын 22-нд Эверест, Лхотсэ, 5-р сарын 24-нд Макалу, 9-р сарын 27-нд Манаслу уул руу авирсан байна. Мөн 7-р сарын 3-нд Нанга Парбат, 7-р сарын 15-нд Гашербрум 1, 7-р сарын 18-нд Гашербрум 2, 7-р сарын 24-нд К2 уул, 7-р сарын 26-нд Mount Broad Peak оргилд авирчээ. Эдгээр 14 оргилын 8 нь Балбад, 5 нь Пакистанд, 1 нь Төвдөд байдаг юм.
Пуржа сүүлчийн авиралтаа Балбын засгийн газраас тусламж авч Хятадын засгийн газраас зөвшөөрөл авч хийжээ.
2003 онд Их Британийн армид элсэж байсан тэрбээр энэ оны эхээр дэлхийн хамгийн өндөр оргилуудад авирах зорилгоо ийнхүү биелүүлж чадсан байна.
Түүнчлэн Нирмал Пуржагийн багийн гишүүн, Непалын уулчин Мингма Дэвид хамгийн өндөр 14 оргилд авирсан хамгийн залуу уулчин болж, дээд амжилт тогтоожээ.