Америк цэргүүд савласан ус хэт их ууж байна хэмээн шүүмжлүүлжээ
АНУ-ын армийн цэргүүд хуурайшилт ихтэй нөхцөлд ажиллаж байхдаа савласан цэвэр уснаас ихээхэн хамааралтай байдаг. Жишээлбэл 2000-аад оны үед Ирак дахь ганцхан бааз дээр сар бүр 864.000 савтай ус хоосордог байжээ.
Гэхдээ уур амьсгалын өөрчлөлтийн талаар Пентагоны наймдугаар сард гаргасан гаргасан тайлангаас үзвэл усны энэхүү хэрэгцээ нь цаашдаа асуудал дагуулах аж.
Тус тайланд "АНУ-ын арми хэт хуурай нөхцөлд ажиллагаа явуулахын тулд цэвэр усаар байнга хангагдах шаардлагатай байдаг. Гэхдээ армийн удирдлагаас дараагийн 5-10 жилд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлтэй уялдуулж, дотоод болон гадаад орчин дахь усны хэрэгцээндээ өөр шийдэл тусгаж өгөх хэрэгтэй" гэж дурджээ.