Филиппиний өмнөд хэсэгт 6.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 5 хүн амь үрэгдэж, барилга, байшингууд нурсныг Ройтерс мэдээллээ.
10-р сарын 16-нд болсон 6.3 баллын газар хөдлөлт, 10-р сарын 29-нд болсон 6.6 баллын газар хөдлөлтөөс болж Минданао дахь хэд хэдэн барилга байшингууд нурж, сүйдсэн байна.
Нийгмийн халамжийн ажилтны хэлснээр Хойд Котабато мужид газар хөдлөлтийн улмаас таван хүн нас баржээ. Энэ нь аравдугаар сарын 16-наас хойш газар хөдлөлтөөс болж амиа алдсан хүмүүсийн тоог 20-д хүргэсэн байна.
Хамгийн сүүлийн газар хөдлөлтийн голомт нь Давао хотоос баруун зүгт орших Котабато мужийн Тулунан хотоос зүүн хойд зүгт 33 км зайтай газар байжээ.
Филиппиний Галт уул судлал ба Сейсмологийн хүрээлэнгээс хүмүүс илүү их хохирол амсахаасаа өмнө байшин барилгаасаа гарахыг зөвлөсөн байна.
Түүнчлэн Фиволксын шинжлэх ухааны судалгааны мэргэжилтэн Эрлинтон Олавере "Барилга байгууламжууд бүхэлдээ нурах аюултай" гэж хэлжээ.
Филиппин улсад газар хөдлөлт түгээмэл болдог бөгөөд бүх агентлаг болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд алба хаагчдадаа иргэдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэхийг тушаасан байна.