Турк улс сансрын нисгэгчдээ Оросод сургах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Оросын сансрын корпорацын Роскосмос компанийн гүйцэтгэх захирал Дмитрий Рогозин болон Туркийн ОХУ-д суугаа элчин сайд Мехмет Самсар нарын хийсэн ажлын уулзалтын дараа тус компанийн вэбсайтад "Турк улс сансрын нисгэгчдээ Оросод сургах хүсэлтэй байна" гэж мэдэгджээ.
Тус мэдэгдэлд "Орос, Турк хоёр сансрын салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг боловсруулж эхлэхээр боллоо. Мөн Туркийн тал сансрын нисгэгчдийн бэлтгэл сургуулилт хийх анхны төлөвлөгөөг баталлаа" гэж дурдсан байна.
Өмнө нь Роскосмос компанийн гүйцэтгэх захирал Туркийн сансрын нисгэгчид 2021-2023 онд Олон улсын сансрын станц руу явж магадгүй гэж мэдэгдэж байсан.
Мөн тэрбээр 8-р сард олон улсын сансрын MAKS-2019 үзэсгэлэнгийн үеэр Туркийн төлөөлөгчдийг хамтарсан сансрын хөтөлбөрт оролцохыг урьж байжээ. Үүнийг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ихэд сайшааж "Маш сонирхолтой бөгөөд нэр төрийн хэрэг" гэж үзсэн байна.