Хятадын харилцаа холбооны төрийн өмчит гурван компани баасан гарагт буюу өнөөдрөөс орон даяар 5G сүлжээг нэгэн зэрэг цацаж эхэлснийг Ройтерс мэдээллээ.
Улмаар дээр дурдсан China Mobile, China Unicom, China Telecom компаниуд хамгийн багадаа сарын 128 юанийн төлбөртэй үйлчилгээний багцуудыг гаргаж эхэлсэн аж.
Уг нь Хятад улс ирэх оны эхээр 5G сүлжээг цацахаар төлөвлөж байсан ч АНУ-тай хийж буй худалдааны дайны улмаас хугацааг нь урагшлуулахаар шийджээ.
Мөн тэд оны сүүлээр Хятадын 50 том хотод 5G сүлжээний 50.000 гаруй баазыг суурилуулж дуусгахаар ажиллаж байна. Харин одоогоор Бээжин, Шанхай, Гуанжоу, Ханьжоу хотууд 5G сүлжээнд бүрэн хамрагдсан байгаа юм.
Үүнээс гадна Хятадын Сычуань мужийн нийслэл Чэнду хотод Хятадын анхны 5G автобусыг үйлчилгээнд гаргасныг Синьхуа агентлаг мэдээлжээ.