Г.Болорсүх: Зөв хандлагатай ажилтан байгууллагын хөгжилд бодит хувь нэмрийг оруулдаг

Г.Болорсүх: Зөв хандлагатай ажилтан байгууллагын хөгжилд бодит хувь нэмрийг оруулдаг

Монголын банкны салбарын хамгийн отгон гүйцэтгэх захирал болох Кредит банкны гүйцэтгэх захирал Г.Болорсүхтэй ярилцлаа. Г.Болорсүх захирлын хувьд банкны салбарт 12 жил ажилласан, банк санхүү, Бизнес хөгжил, маркетингийн чиглэлээр удирдах албан тушаал хашиж, тухайн салбарынхаа бизнесийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулсан туршлагатай банкир юм. Тэрээр үндсэн ажлынхаа хажуугаар сагсанбөмбөг, гольф, фитнесийн спортоор хичээллэхийн зэрэгцээ байгууллагын соёлыг хөгжүүлэх, банк санхүү, маркетинг менежмент болон хувь хүний хандлагын талаар залуучуудад зөвлөж үлгэрлэдэг нэгэн.

 

       Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад товч  танилцуулахгүй юу?

Баярлалаа. Намайг Гочоогийн Болорсүх гэдэг. Миний үндсэн мэргэжил Санхүү, бизнесийн удирдлага, маркетингийн стратегич, мөн давхар мэдээлэл холбооны инженер мэргэжилтэй. Санхүү эдийн засгийн дээд сургууль, Шинжлэх ухаан технологийн их   сургуулийг дээрх мэргэжлээр эзэмшиж төгсөөд үргэлжлүүлэн БНСУ, Люксембургийн Вант улсад мэргэжил дээшлүүлж суралцсан. Анхны ажлын гараагаа 2005 онд төслийн менежерээр эхлүүлж, 2007 оноос хойш банк санхүүгийн салбарт ажил, амьдралаа холбон байгууллагын харилцаа, салбарын удирдлага, маркетинг, харилцагчийн үйлчилгээ, бизнес, бүтээгдэхүүн хөгжлийн чиглэлээр мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирал, газрын захирал, дэд захирлаар ажиллаж байгаад 2019 оны 7 дугаар сараас Кредит банкны Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байна.

 

-       Та банкны салбартай хэрхэн холбогдсон бэ? Таны сонирхлыг яагаад татах болов?

-       Миний аав, ээж хоёр насаараа цэргийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүс. Би багаасаа л цэргийн хүн болно гэж мөрөөддөг байлаа. 10 жилийн сургуулиа төгсөөд бага насныхаа мөрөөдлийг биелүүлж, цэргийн сургуульд шалгалт өгөөд цэргийн алба хаасан юм. Тэгээд үргэлжлүүлэн их, дээд сургуульдаа суралцаж төгсөөд бизнесийн байгууллагад ажиллаж байх үедээ банкны салбарыг сонирхон судалж, өөрийн хүсэл тэмүүллээ даган банкны хүн болсон. Тухайн үед банкны ажлын байр зарлагдаж, 100 орчим залуучууд “Ассесмент центр”-ийн аргаар зохион байгуулсан хүний нөөцийн сонгон шалгаруулалтад өрсөлдөж, миний бие эхний 2-т шалгарч, тухайн банкандаа ажилд орж байлаа. Сонгон шалгаруулалтад оролцож буй бусад залуучуудтай харьцуулахад надад ажлын туршлага, гадаад хэлний мэдлэг, эзэмшсэн мэргэжил, өөр тоочоод байвал олон сул талууд байсан. Тухайн үед боломж тун бага байсан ч банкир болно гэсэн чин хүсэл эрмэлзэл, зорилго минь надад их дэм өгсөн. Банканд орж л чадвал ямар ч хамаагүй ажлыг ямар ч цалинтай байсан хийнэ гэдэг бодол л толгойд эргэлдэж байсан. 10 орчим хоног үргэлжилсэн шалгаруулалт дуусч дүнг сонсох мөчид их урам зориг орж баярлаж байлаа.

 

-       Залуу манлайлагчийн хувьд тантай залуусын ажлын хандлагын талаар яриагаа үргэлжлүүлье. Байгууллагуудад ажилд тэнцэх чадвартай залуучууд ховордож байгаа гэдэгтээ та санал нийлдэг үү?  

-       Ажлын туршлага, чадвараас илүү ажилдаа хандахад хүсэл эрмэлзэл, зорилго, хамгийн чухал. Би анх ажилд орж байсан түүхээ ажилтнууддаа болон шинээр ажилд орохоор ярилцлага хийж байгаа залуучуудад ярих дуртай. Ярилцлагын дараа “Чамд яг банкир болох чин хүсэл, эрмэлзэл байна уу?” гэж заавал асуудаг. Би ажлын туршлага, ур чадвар гэхээс илүү зорилгоо тодорхойлсон залуучуудыг ажилд авах дуртай. Ажилдаа хандах хандлага нь ч зөв байдаг. Тэд 3-6 сарын дотор ажлаа гартаа оруулж, бусдаас илүү сэтгэж эхэлдэг. Манай хамт олны 80 гаруй хувь нь залуучууд байдаг. Бид өөр өөрийн зорилгоо тодорхойлж, банкныхаа зорилго зорилтын төлөө нэгдэж чадсан мэргэжлийн хамт олон. Өнгөрсөн нэг жилийн ололт амжилтууд болон санхүүгийн тоон үзүүлэлтээс үүнийг харж болох байх. Аливаа мэргэжлийг өндөр хөгжилтэй улс оронд эзэмшсэн, дотоодын их дээд сургуульд эзэмшсэн гэхээс илүү тухайн боловсролыг ямар үндсэн суурь хүмүүжил, хандлага дээр эзэмшиж суралцсан нь чухал. Тиймээс өөрийнхөө хүсэл эрмэлзлээр мэргэжлээ сонгох, ажил мэргэжилдээ дурлаж, ажиллавал залуучуудад ямар ч байгууллагын үүд хаалга нээлттэй.

-       Залуучуудад зорилгоо тодорхойлоход юуг анхаарах вэ, яаж зөв тодорхойлох талаар зөвлөгөө өгнө үү?

-       Би ч хүнд зөвлөгөө өгөх хэмжээнд одоохондоо арай л очоогүй байна. Суралцаад л явж байгаа залуу үеийн төлөөлөл гэж өөрийгөө боддог шүү. /инээв/ Тэгээд ч хувь хүний зорилго гэхээс илүү байгууллагын зорилго, зорилтыг тодорхойлох чиглэлээр бол арай дөнгүүр зөвлөгөө өгч магадгүй. Зорилгоо тодорхойлоогүй хүнийг салхинд хийсч буй хамхуултай адилтган ярьдаг. Байгууллага ч бай, хувь хүн ч бай зорилгоо харж, зөв тодорхойлох нь маш чухал. Зөв тодорхойлсон зорилго амжилтын хөтөч болдог. Залуучууд “яагаад” гэдэг асуултад хариулагдах, өдөр бүр өөрийг нь зорилгынх нь төлөө түлхэх хүчтэй учир шалтгаан дээр суурилсан “том” зорилгыг тодорхойлох хэрэгтэй болов уу. Тэгэхгүй бол зорилго маань мөрөөдөл болоод замхарчих талтай. Тэгээд түүнд хүрэх зорилтууд болон арга замаа бичиж тэмдэглээд явна. Үнэ цэнэ, үнэт зүйлсдээ тулгуурлаад зорилгоо эрэмбэлээд авсан байхад ажил болон амьдрал илүү сонирхолтой болж, амжилт ар араасаа л дагаад ирнэ. Залуучууд өөрийн зорилгоо тодорхойлоогүй, үнэ цэнэ, үнэт зүйлс, үзэл бодлоо хамгаалахгүйгээс хэн нэгний үг хэлээр, өндөр албан тушаалтны заавар зөвлөгөөгөөр үйлдэл хийгээд буруутдаг олон жишээ Монголд байна. Харамсалтай нь бараг өдөр бүр иймэрхүү бодит жишээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байна.

 

-       Залуучууд ажлын байранд тогтворгүй, тууштай байж чадахгүй байх шиг?

-       Залуучууд ямар ч ажил хийж байсан тухайн ажлаа өөртөө хөрөнгө оруулалт хийх, шинийг сурах, туршлага хуримтлуулах боломж гэж ойлгож, хийх хэрэгтэй. Би их, дээд сургуульд сурч байхдаа бусдын адил хэрэглээний мөнгөө олохоор барилгын туслах ажилчин, хүнсний дэлгүүрийн хамгаалагч, үйлчилгээний газрын угтагч, үйлдвэрийн менежер зэрэг ажлуудыг хийж байсан нь миний ажил, амьдралд маш том туршлага, тэдгээр ажлаас олж авсан арга барил, мэдлэг, ур чадвар, маш том боломжийг нээж өгсөн гэж боддог. Одоо ч шинэ сорилтуудтай нүүр тулж, өдөр бүр суралцаж байна. Тиймээс сургууль байна уу, ажил байна уу, адилхан тухайн сургуулиас, тухайн багшаас, эсхүл тухайн ажлаас сурч мэдэж авах боломжтой бүх л зүйлсийг нь олж авах нь чухал. Ийм хандлагатай байж чадвал хаана ч ажилласан өрсөлдөх чадвартай байж байр сууриа хурдан олно.

-       Өнөөгийн залуучууд чөлөөтэй сэтгэдэг, хурдан хөрвөх чадвартай, технологийн сонирхол, хэрэглээ өндөр зэрэг олон давуу тал байгаа ч сөрөг талууд байна?

-       Бид бүхний л хамтдаа бүтээж буй нийгэм шүү дээ. Бид тухайн үеийнхээ л нийгмийн бүтээгдэхүүнүүд болохоор одоо үе муу, бидний үе сайн гэж шүүх нь боломжгүй юм. Шинэ үеийнхээ ур чадвар, сэтгэхүй, нийгмийн боломжид тохируулаад хэрхэн илүү өндөр бүтээмжийг бий болгохыг л бодож ажиллах нь чухал. Байгууллагууд залуучуудыг өөрчлөгд гэхээс илүү тэдгээрт чиглэсэн бодлого журмаа өөрчилж зохион байгуулбал бүтээмж нэмэгдэнэ гэдгийг ойлгож эхэлсэн. Зарим залуучууд залхуу, хариуцлагагүй, ачаалал, үг даахгүй зэрэг сул талтай ч зөв удирдвал бүтээмж өндөртэй ажиллуулах боломжтой. Суурь хүмүүжил, гэр бүлийн байдал, бага дунд дээд боловсролын чанар, нийгмийн чиг хандлага нь залуучуудыг нийгэмд ямар хүн болох вэ гэдэгт шууд нөлөөлж байна. Тиймээс залуучуудын сайн муу талыг ярихаас илүү тухайн “хүн”-ийг бүтээж байгаа тэр салбарууд, системүүд зөв сайн ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг ярих хэрэгтэй. Миний хувьд тэр системүүдийн сөрөг тал нь их байна л гэж хардаг. Тэр салбар, системүүдийн ажиллагаа муу сөрөг байгаа нь ямар нэгэн субъектив нөлөөнөөс бус бидний сонгосон нийгмийн хөгжлийн үе шатны нэгээхэн хэсэг. Энэ хэсгийг энэ цаг хугацаанд, бидний үеийнхэн туулах л байж. Бусад орны туршлага эдгээр алдаануудыг хэдэн жилийн хугацаанд засаж сайжруулсан байна, бид илүү богино хугацаанд яаж засаж сайжруулах вэ гэдэг дээр л анхаарч ажиллах хэрэгтэй болов уу гэж боддог.

 

-       Залуучуудын сошиал хэрэглээний талаар үзэл бодлоо хуваалцаач?

-       Монголчууд хар бараан сөрөг мэдээллийн далайд живж байх шиг. Гэрэл гэгээтэй зүйлийг олж харахаа больсон, харахыг ч хүсэхгүй байгаа санагддаг. Сөрөг муу мэдээллийг ам уралдан ярьж, түүгээр хооллож буй мэт хүсэн хүлээдэг болчихсон юм биш биз. Аливаа зүйлийг хар бараан талаас нь харж шүүмжлэх, буруутгах бол хүн бүрийн хийж чадах зүйл. Бидний хувьд хэн нэгнийг буруутгаж, буруутан болгож шүүгээд яг чиний амьдралын болон ажлын чанарт яаж сайнаар нөлөөлж байна гэдгийг бодох хэрэгтэй байх. Тухайн мэдээллийг ямар ч үзэл бодол, үнэт зүйл, зөв буруугийн шүүлтгүйгээр ойлгож, түүнийгээ олон нийтэд хүргэдэг. Бидний энэ байдал хойч үедээ бас л нэг тааварлашгүй сөрөг зүйлийг үлдээнэ. Энэ нь эцсийн дүндээ хэсэг бүлэг хүмүүсийн л хийж байгаа улс төрийн болон ашиг хонжоо хайгчдын ашиглаж байгаа арга технологи байдаг. Сенсацитай мэдээнүүдийг дэврээж хөгжөөж буй хоёр бүлэг хүмүүс л байдаг. Нэг дэх нь зохион байгуулалттай бүлэг хүмүүсийн нэгдэл. Тэд мэдээг боловсруулж бичнэ, тараана. Хоёр дахь нь өөрийн үнэт зүйл, үзэл бодол, зорилгогүй хүмүүс. Эдгээр хүмүүс тараасан мэдээг ямар ч шүүлтүүргүйгээр ойлгож, бухимдан буруутгах, сайшаах дэврээх зэрэг үйлдэл хийж нэгдүгээр бүлгийн хүмүүсийн гар хөл нь болдог. Тиймээс үзэл бодлоо, үнэт зүйлсээ хамгаал, түүндээ үнэнч бай. Энэ олон мэдээллийг баримттай юу, хувь хүний үзэл бодол уу, эсхүл зүгээр таамаг уу гэдгийг л уншаад нэг эргэцүүлж боддог болчихвол өөр. Миний хувьд одоогийн залуучуудын ашиглаж буй бүх л сошиал сувгуудыг ашиглаж байна. Мэдээллийг хурдтай солилцож, цаг алдалгүй шийдвэр гаргах, технологийн хөгжлийн мэдээ мэдээллээс хоцрохгүйг хичээдэг.

 

-       Та нэг өдрийн ажлаа хэрхэн төлөвлөж, ажилладаг вэ?

-       Өдрийн ажлуудаа ач холбогдол, цаг хугацаагаар нь эрэмбэлэн төлөвлөж, хуваарилахыг хичээдэг. Өглөө ирээд имэйлээ шалгаад хариу хүргүүлнэ. Үдээс өмнө гэрээ хэлцэл, тайлан төлөвлөгөө, тушаал шийдвэр зэрэг цаг хугацааны хувьд яаралтай, ач холбогдол өндөр ажлууд дээр төвлөрч ажиллаад үдээс хойш дотоод ажил, хурал, бизнес уулзалтуудаа хийдэг. Ажил 20:00 цагаас өмнө дуусвал усанд сэлэх эсхүл фитнес хийгээд амардаг.

-       Банкны салбарын хүнтэй ярилцаж байгаагийн хувьд салбарын өнөөдрийн нөхцөл байдлыг асуухгүй өнгөрөөж болохгүй байх?

-       Монгол Улсын банкны салбар тогтвортой хөгжсөөр ирсэн. Бусад салбартай харьцуулахад банкны салбар шударга өрсөлдөөн дунд байдаг. Сүүлийн үед банкны салбар хувь хүмүүс болон байгууллагуудад өөр өөр үйлчилгээ санал болгож сегментчлэл явагдаж байгаагаас гадна хиймэл оюун ухаан, том өгөгдлийн санд суурилсан финтек технологийг уламжлалт банкны үйлчилгээтэй интеграци хийх боломжийг судалж байна. Өнгөрсөн жилүүдэд Төв банкны тухай хууль, банкны тухай хууль, Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль, бусад дагалдах хууль, тогтоомж, журмын өөрчлөлт зэрэг банкны системийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн томоохон шинэчлэлтүүд хийгдлээ. Арилжааны банкууд үйл ажиллагааны зардлаа багасгах улмаар харилцагчиддаа хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний хүү шимтгэлээ бууруулах зорилгоор олон төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх боломжийг судалж байна. Өнгөрсөн сард гэхэд арилжааны бүх банкууд дундын бэлэн мөнгөний нэгдсэн удирдлагын төв байгуулах санамж бичигт гарыг үсэг зурсан зэрэг олон эерэг сайн ажлууд банкны салбарт өрнөж байна.

 

-       “Кредит” банкныхаа тухай товчхон мэдээллийг өгөөч?

-       Кредит банк 22 жилийн түүхтэй ууган арилжааны банк. Гадны хөрөнгө оруулалттай байсан тус банкийг 2018 оны III улиралд Монгол Улсын иргэд шилжүүлэн авснаар Кредит банк 100% Монгол хөрөнгө оруулагчтай банк болсон. Бид шинээр алсын хараа, эрхэм зорилгоо тодорхойлон шинэ өнгө төрх бүхий Кредит банкийг бий болгохоор ажиллаж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд банкны активын хэмжээ 13 дахин, харилцагчийн тухайн банканд итгэх итгэлийг илэрхийлдэг харилцах хадгаламж 10 дахин өссөн үзүүлэлттэй байна. Мөн Монголбанкаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг сүүлийн 9 жил дараалан тасралтгүй хангаж ажилласан бөгөөд 2019 оны III улирлын байдлаар төлбөр түргэн гүйцэтгэх чадвар буюу харилцагчийн хөрөнгийг анхны шаардлагаар буцаан олгох чадварын харьцаа үзүүлэлтийг 2,5 дахин, банкуудын эрсдэл даах чадварыг илэрхийлдэг өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын харьцаа үзүүлэлтийг 4 дахин илүү ханган ажиллаж байгаа нь бусад банкуудтай харьцуулахад хамгийн эрсдэлгүй, хамгийн сайн үзүүлэлттэй болж байна.

 

-       Сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

-       Баярлалаа. Та бүхэнд мөн амжилт хүсье!

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417