Монголд гээгдсэн боловсрол: Сэтгэлзүй

Монголд гээгдсэн боловсрол: Сэтгэлзүй
Хичээлийн шинэ жил эхлээд гурван сарын нүүр үзэж байна. Энэ хугацаанд эцэг, эхчүүдийн талархлыг хүлээх сайн мэдээ ч олон дуулдав. Иргэдийн санаа сэтгэлийг зовоох саар мэдээлэл ч бас цөөнгүй дуулдах болов. Гэхдээ чихний хажуугаар урсан өнгөрөх эдгээр мэдээлэл дундаас нийгмийн сэтгэлзүйг эмчлэхэд дорвитой ажил болох нэгэн мэдээлэлд онцгой анхаарч ажилламаар  санагдав. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордицатай уулзсан. Тэрээр энэ үеэр орчин цагийн хүүхдүүд хичээл сургалтын хажуугаар элдэв төрлийн мэдээлэл, нийгэм, гэр бүлийн орчны нөлөөллөөс шалтгаалж стресстэх, цаашлаад сэтгэл зүйн хямралд орох асуудал газар авсаар байгаа учраас ЕБС-иудыг орон тооны сэтгэл зүйчтэй болгоход хамтарч ажиллаач гэсэн хүсэлтийг тавьсан.
 
Хэдийгээр боловсролын салбарын бодлого сайдаа дагаад олонтаа хөрвөж өөрчлөгддөг ч,  өмнө нь хэн ч хүүхдийн сэтгэлзүй рүү өнгийсөн дорвитой ажил хийж байсангүй. Тиймээс боловсролын салбараар дамжуулан  хүүхдийн сэтгэлзүйг эмчлэх, улмаар нийгэмд сэтгэлзүйн боловсрол олгох энэ мэт нийгэмд хэрэгтэй чухал ажлыг нэн яаралтай эхлүүлмээр байгаа юм.  Учир нь, сүүлийн жилүүдэд архидалт тамхидалт, гэмт хэргийн гаралт нийгэмд газар авахын хэрээр хүүхэд, өсвөр насныхан сэтгэлзүйн хямралд орох, үүнээсээ болоод гэмт хэргийн хохирогч болох, амиа хорлох үзэгдэл газар авсаар байгааг хүүхдийн эрхийн байгууллагууд, мэргэжлийн сэтгэлзүйчид онцгойлон анхааруулсаар байна.   
 
Нөгөөтэйгүүр, өнөөдөр Монголд амиа хорлох явдал бүх насныхан дунд гарч байна. Хамгийн аюултай нь 10-25 насны хүүхэд, залуусын дунд амиа хорлох үзэгдэл жилээс жилд өсч байна.  Амиа хорлосон тохиолдлын хамгийн залуу нь 10 настай хүүхэд байна гэсэн мэдээлэл нийгэмд аюулын харанга дэлдээд байна. Энэ тухай  УЕПГ-ын Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнгийн захирал, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа хэлэхдээ “Хүүхдүүд энэ насандаа тоглоод л явж байдаг. Гэтэл 10 настай хүүхэд амиа хорлож байна. 10-12 настай хүүхэд амиа хорлосон тохиолдлыг судлаад үзэхээр, ар гэрийн амьжиргаа нь муу эсвэл эцэг, эхийнхээ хэн нэгнийг зуурдаар алдчихсан.
 
Үгүй бол өсвөр насны хямрал, сэтгэл зүйн байдлаа даван туулж чадахгүй байгаагаас болж, ангидаа гадуурхагдах,  амиа хорлох явдал гарч байна. Өнөөдөр хүүхдийг харж хандаж, зан араншингийн өөрчлөлтөд  хяналт  тавьж байх  ёстой  багш, сурган хүмүүжүүлэгчийн үүрэг гэж алга байна. Зөвхөн мэдлэг олгох сургалтаар хүүхдийг хэт бөмбөгдөөд, бусад зүйлсээ хаячихсан явна. Хүүхдийн сэтгэл хямрал, гутрал, зан араншингийн өөрчлөлтийг огт анзаардаггүйгээс болж хүүхдүүд ийм аймшигтай алхам хийхэд хүрээд байна” гэж байв.
 
Нээрээ ч бид аливаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг нийгмийн, ажилгүйдэл ядуурал, эдийн засгийн нөхцөл байдалтай холбон тайлбарлаж олон жил явсан.  Мэдээж, эдгээр зүйлс нь гэмт хэрэг өсөхөд нөлөөлдөг хүчин зүйл мөн үү гэвэл тийм.  Харин амиа хорлох нарийн учир шалтгааныг судлаад үзэхээр энэ нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай холбоотой байдаг гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар хэлж байна.
 
Сэтгэцийн тулгамдсан асуудал юунаас үүдэлтэй вэ гэхээр  архины хамаарал, сэтгэл гутрал, хайр дурлал, цуу яриа, өөртөө итгэлгүй байдал гээд  маш олон хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Гэтэл Монголд аль нэг эд эрхтэн өвдөх, хамрын ханиад хүрсэн, өвдсөн үедээ улсын болон хувийн аль нэг эмнэлэг бараадаж тусламж үйлчилгээ авдаг.
 
Харин ганцаардаж, шаналсан айж бухимдсан үедээ сэтгэлзүйн тусламж үйлчилгээ авах газар Монголд өнөөдөр алга байна. Өөрөөр хэлбэл, Монголын нийгэмд бид сэтгэлзүйн боловсрол гээч зүйлийг ор тас мартчихсан явна.
Монголд сэтгэлзүйн боловсрол эрүүл мэнд, боловсролын салбарын бодлогоос ч хүртэл хаягдсан гэдгийг өнөөдрийн нийгэмд гарч буй энэ бүх хар бараан мэдээллүүд, гэмт хэргийн гаралт харуулж байна. Тиймээс цаашид энэ асуудлыг шийдвэрлэхын тулд,  нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэхын тулд хүүхдүүдийнхээ сэтгэлзүйгээс эхлэх нь хамгийн зөв шийдлүүдийн нэг гэдгийг цахим орчинд эцэг эхчүүд ч идэвхтэй дэмжсээр байна. Бүр дээр нь, “Томчуудаас илүү хүүхэд стресст амархан өртдөг. Тэд амьдралын туршлагагүй, стрессээ яаж гадагшлуулах, хэрхэн тайвшрахаа мэддэггүй. Аав ээжийнхээ болон  бусад хэн нэгний хэлсэн үгийг хүндээр хүлээн авч сэтгэлээр унаж дотроо маш их шаналдаг.
 
Гэр бүлийнхэн нь дэмжихгүй, ойлгохгүйгээс гадна хүүхдэд сургууль дээр үе тэнгийнхэндээ шоолуулж шоовдорлуулах, багшаараа загнуулах гээд багагүй бэрхшээл учирдаг. Ингэж дотроо удаан шаналж явснаас болж ганцаардан, хичээлийн идэвх буурч, цаашлаад депресст орох, цаашлаад энэ нь  амиа хорлох шалтгаан болдог” гэдгийг сэтгэлзүйчид хэлж байна. Нөгөөтэйгүүр, манай улсад сүүлийн гурван  жилд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо нэмэгдэж, тэдгээр хүүхдүүд болон тэдний гэр бүлд үзүүлж буй сэтгэлзүйн болон нийгмийн ажлын үйлчилгээг чанаржуулах шаардлагатай байна. Иймд эрхэм сайдын ДЭМБ-д тавьсан санал буюу боловсролын салбарт сэтгэлзүйч ажиллуулах нь  бүх масст хүрч ажиллах бас нэгэн шийдэл юм гэдгийг хүүхдийн байгууллагууд, мэргэжлийн сэтгэлзүйчид хэлж байна.
 
Мэдээж үүний цаана ургах олон асуудал бий. 2019-2020 онд Монгол Улсын хэмжээнд ЕБС-ийн 850 гаруй сургуульд 645 мянган хүүхэд суралцаж байгаа гэж бодохоор тэр бүгдэд хүрч үйлчлэх сэтгэлзүйчийн орон тоо гаргах,  хөрөнгө мөнгийг нь хэрхэн шийдэх вэ гээд олон асуулт ар араасаа ургах нь дамжиггүй юм. Ямартай ч “Монгол өрх” хүрээлэнгийн сэтгэлзүйч С.Баасанбатын хэлсэнчлэн “Боловсролын салбар бол оюуны дархлааг бий болгодог үндэсний аюулгүй байдлын нэг том функц юм. Харин энэ салбар сэтгэлзүйчгүй байна гэдэг урьдчилан сэргийлэх боломжоо алдаж байна гэсэн үг” хэмээн дүгнэсэн байдаг. Тиймээс өнөөгийн нөхцөл байдалд бид боловсролын салбараар, хүүхэд өсвөр үеэр дамжуулан нийгмээ эрүүлжүүлэх, хот хөдөөгийн ЕБС-ийг мэргэжлийн сэтгэлзүйчтэй болгох шаардлагатай байна.
 
 
Б.Туул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417