Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ

Б.Наранхүүгийн адуу улсын нөөц газрыг талхалж, малчид оторлох нутаггүй болжээ
Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дахь  улсын нөөцөд бүртгэж хамгаалалтад авсан  отрын бүс газарт  Монголын тэргүүн баячуудын адуу дөрвөн улирлын турш тааваар бэлчиж, малчид тийшээ буух байтугай  хадлан тэжээлээ ч бэлтгэж чадахаа байжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн  1400 адуу сүүлийн хоёр  жил гаруйн хугацаанд Сүхбаатар сумын нутаг Баянцагаан тал,  Хундарын уул, Тавантолгой  орчим,  мөн  “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын төрсөн ах Тод манлай уяач  Л.Батмөнх  газар тариалан эрхлэхээр  тус аймгийн  Мөнххаан сумын нутагт  очоод 300 толгой адуу маллан долоон жил болж байна.
 
 
Б.Наранхүү гишүүний адуу байгаа Баянцагаан тал, Хундар уул орчим нь отрын бүсээс  гадна  цагаан зээр бэлчээрлэж, үр төлөө бойжуулдаг гол газар, мөн  жилийн жилд өвс ургамал сайтай байдаг  тул малчид хадлан тэжээлээ бэлдэхийн зэрэгцээ цас зудтай цаг  хүндэрсэн үед тийшээ очиж өвөлждөг юм. Тэгвэл “Гацуурт”-ын Л.Чинбатын ах, Тод манлай уяач Л.Батмөнхийн нутаглаж буй Мөнххаан сумын нутаг ч мөн отрын  гол  түшиц газарт багтдаг аж.
 
 
Монгол Улсын иргэн хаана ч ажиллаж, амьдрах эрхтэй ч дээрх эрхмүүд аймаг алгасч, сум сунган улсын хамгаалалтад байдаг отрын бүс нутагт ирж  буучихаад хууль зөрчин ямар ч зөвшөөрөлгүй гүний худаг гарган  малаа услаж,  холбогдох байгууллагуудаас тавьсан шаардлагыг биелүүлэхгүй  хэл ам байнга таталж иржээ. Б.Наранхүү гишүүний малчин н.Баасанхүүд  Сүхбаатар аймгийн  мэргэжлийн хяналтын газар, байгаль орчны байцаагч нар  2018 оны арванхоёрдугаар сараас эхлэн 3-4 удаа шаардлага тавьсан байдаг. Өнгөрсөн  аравдугаар сард Сүхбаатар аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийнхэн  газар дээр нь очиж зөвшөөрөлгүй гаргасан хоёр худгийг лацдаж,  малчдын   бэлчээр нутгийг  сүйтгэж байгааг   таслан зогсоож, яаралтай чөлөөлж өгөхийг шаардсан албан бичгийг гардуулж өгчээ. Гэтэл лацыг эвдэж адуугаа усалсаар өдий хүрсэн байна. Иймд Улсаа аврах ард түмний хөдөлгөөний Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн дарга Х.Энхтулгаас   УИХ-ын гишүүн Б.Наранхүүд   энэ  сарын 15-наар тасалбар болгож бэлчээр нутгийг чөлөөлж өгөхийг  шаардсан  албан бичгийг хүргүүлсэн байна.
 
Х.Энхтулга:  Эрхэм  гишүүн тоомжиргүй хандаж байна
 
Х.Энхтулгаас энэ  талаар тодруулахад “Тухайн газар нь Монгол Улсын нөөц, отрын бүс нутаг, дээр нь цагаан зээр төллөдөг гол   бэлчээр юм. Уртаашаа 50, өргөөшөө 20 км газар байгаа. Өнгөрсөн жилээс тэнд Багануураас ирсэн гэж олон айл бууж, нэр нөлөө бүхий хүмүүсийн гэх  30 гаруй мянган толгой мал өвөлжсөн. Бүгдэд нь шаардлага хүргүүлж газар нутгийг чөлөөлүүлсэн. Гэтэл ганц Б.Наранхүү гишүүний малчин  үлдчихээд хууль зөрчөөд байгаад  байна. Иймд УИХ-ын гишүүний нэр дээр албан бичиг хүргүүлсэн ч хариу өгөөгүй.  Малчин нь ч, эзэн нь ч  тоомжиргүй хандаж байна. Худгийг гагнаж лацдаад орхихоор нээгээд малаа услаад байдаг. Цагдаа, прокурор, мэргэжлийн хяналт, байгаль орчны байцаагч бүгд очсон. Бас нэг зүйлийг хэлэхэд,  ажлын хэсэгт хамт явж торгууль тавьсан байцаагч  нь аймгийн төвд ирээд олдохгүй алга болчихсон. Сураглаад байтал амралтаа авсан, жилийн чөлөө авсан гэсээр эцэстээ уул уурхайн компанид ажилд ороод явчихсан байсан. Мэргэжлийн хяналтын газрын дарга нь АТГ-т шалгагдаж байгаа ажлаа өгөөд явсан.Тэгэхээр манай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гадны нөлөө байна гэж хардах хангалттай үндэслэлүүд байна” гэв.
 
Хууль зөрчсөн малчинд 24 сая төгрөгийн торгууль тавьжээ
 
Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Өлзиймөнхтэй утсаар холбогдоход “Сүхбаатар сумын нутагт зөвшөөрөлгүй худаг гаргасан асуудлаар 24 сая төгрөгийн торгууль тавьж, шүүхэд шилжүүлсэн. Энэ талаар аймгийн Засаг даргын орлогч Т.Мөнхболд ажлын хэсэг ахалсан тул тэндээс асуу” гэв. Т.Мөнхболд даргатай  холбогдоход “Өнгөрсөн аравдугаар сард ажлын хэсэг газар дээр нь очиж ажилласан. Малчин н.Баасанхүүд зөвшөөрөлгүй худаг гаргасан үндэслэлээр Зөрчлийн хуулийн дагуу 24 сая төгрөгийн торгууль ногдуулж, холбогдох газруудын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Гэсэн ч малчин нь адуугаа гаргаагүй, лацадсан худгийг эвдэж адуугаа услаж байгаа мэдээлэл тэр хавийн малчдаас бидэнд ирсэн” гэв.
 
Б.Наранхүү: Миний адуу яагаад тэнд байж  болдоггүй юм бэ
 
Дээрх мэдээллийн мөрөөр Б.Наранхүү гишүүнтэй өчигдөр утсаар холбогдож тодрууллаа.
 
-Сайн байна уу гишүүн ээ, таны 1400 адуу Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд хоёр жил гаруй болж байгаа юм байна. Бүс нутгийг чөлөөлүүлэх шаардлага танд хүргүүлсэн гэсэн,  та хариу өгсөн үү?
 
-Юун адуу,  би юу ч сонсоогүй. Ер нь яагаад миний адуу мал тэнд байж болдоггүй юм бэ. Монгол Улсын иргэн хаана ч ажиллаж, амьдарч болно биз дээ.
 
-Тийм л дээ, гол нь тэр газар улсын нөөц, отрын бүс нутаг, цаг хүндрэхээр малчид орж өвөлждөг учраас чөлөөлж өгөхийг шаардсан гэсэн. Бас зөвшөөрөлгүй худаг гаргасан учраас торгууль тавьсан гэсэн…?
 
-Одоо тэнд байхгүй ээ, манай адуу Дорнод руу гараад явчихсан.
 
-Нутгийн малчид руу ярихад  бэлчиж байна гэж хэллээ?
 
-Байхгүй ээ, Дорнод руу явуулсан, өөрөө очоод шалгахгүй юу.
 
Эрхэм гишүүнтэй утсаар холбогдсоны дараахан бид Сүхбаатар аймгийн Сүхбаатар  сумын  малчинтай /нэрийг нууцлав/  холбогдсон юм. Тэрээр Б.Наранхүү гишүүний малчин нь адуугаа Дорнод руу гаргадаггүй. Гаргасан дүр эсгэж хоёр аймгийн нутгийн заагт Талын Таван толгой, Хундгарын уулын орчим өвөлжчихдөг юм гэлээ. 1400 адууг бог малд шилжүүлэн тооцвол 50 мянга гаруй болох бөгөөд нэг айл 1000 гаруй толгой малтай гэж үзвэл 50 айл нутаглах газарт Б.Наранхүү гишүүний адуучин ганцаараа нутаглаж байна. Эрхэм гишүүн та адуугаа авч, жүчээгээ холдуулж улсын хамгаалалтанд байдаг отрын бүс нутгийг яаралтай чөлөөлж өгнө үү.
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Эрдэмтэд нарны аймгаас дахин 100 гаруй жижиг нуугдмал гариг илрүүлжээ

2020-07-09

Залуу эрдэмтэд исгэгч хөрөнгөөр хаягдал ус цэвэршүүлэх төхөөрөмж бүтээжээ

2020-07-07

Аюулын дохио: Тархи идэгч амёб

2020-07-06

Хоол хийх үед үүсдэг далд эрсдэлүүд

2020-07-03

МУБИС, Эрин Эверест Интернэшнл сургуультай хамтран ажиллахаар боллоо

2020-07-14

ХААН галерей анхны цахим үзэсгэлэнгээ олон нийтэд толилууллаа

2020-07-10

Голомт банк “Hackateen-2020” мэдээллийн технологийн улсын олимпиадыг дэмжин ажиллаж байна

2020-07-10

Төрийн Банк 23 сая ам.долларын репо хэлцэл хийж, гадаадаас хямд эх үүсвэр татлаа

2020-07-09

Яагаад зарим үгс амархан цээжлэгддэг вэ?

2020-07-10

Кембрижийн их сургууль хүмүүсийн бэлгийн харилцаанд ордог хамгийн түгээмэл шалтгааныг олжээ

2020-07-10

Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нь сэтгэцийн эмгэг мөн үү?

2020-07-09

Нойроо бүрэн авч байх нь хүүхдийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

2020-07-08

Дональд Трамп: "АНУ, Мексикийн хил дээр баригдаж буй ханын урт 400 км хүрсэн"

2020-07-13

АНУ-ын цэргүүд Өмнөд Хятадын тэнгист томоохон хэмжээний сургуулилалт хийж байна

2020-07-12

АНУ ДЭМБ-аас албан ёсоор гарах хүсэлтээ өгчээ

2020-07-09

Хятадын эрх баригчид Уйгурчуудыг хүчээр үргүй болгож байгаа хэмээн буруутгагджээ

2020-07-08

Ухаалаг хүний нийтлэг 9 зан төлөв

2020-07-10

Шинэ хууль зөрчиж байгаа агуулгатай сурах бичгүүдийг Хонконгийн сургалтын хөтөлбөрөөс хасахаар боллоо

2020-07-09

"Өөрөө баяжсан" тэрбумтан бүрийн ард саятан эцэг байдаг...

2020-07-08

2020 оны шилдэг номнууд

2020-07-07

Nuro – хүргэлтийн автомат жолоодлогот технологи

2020-07-10

Элон Маск Тесла компани автомат жолоодлоготой машин бүтээхэд маш дөхсөн гэв

2020-07-10

АНУ 5G сүлжээг хөгжүүлэхэд 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

2020-07-10

Google компанийн интернет түгээх зориулалттай агаарын бөмбөлөг

2020-07-08

Кофены үнэ сүүлийн 5 жилийн доод хэмжээнд хүрэв

2020-07-10

Европын Холбоо АНУ-тай хийж буй худалдааны дайнаа үргэлжлүүлнэ

2020-07-08

Ирэх жилүүдэд монголчууд “модоо барина…”

2020-07-07

"Тесла" компани "Тоёота"-г гүйцэж, дэлхийн хамгийн үнэ цэнэтэй авто үйлдвэрлэгч болов

2020-07-04

Ковид-19 болон ажилгүйдэл: Роботууд бидний дунд

2020-07-09

Томоохон робот үйлдвэрлэгч компаниудын айдас төрүүлэм бүтээлүүд

2020-07-08

Хиймэл оюунт бүтээл бие даасан ухамсартай болох уу?

2020-07-06

QUALCOMM 5G болон хиймэл оюуны технологийг дараагийн шатанд гаргалаа

2020-07-06

Баруун Монголын 60 цагаан адуу хаачсан бэ буюу соёл уламжлалаа дээдлэх ину...

2020-07-14

Их унтдаг хүмүүст зүрх судасны өвчлөлийн эрсдэл нэмэгддэг

2020-07-13

Үндэсний бөхөөр хамгийн их амжилт үзүүлсэн Монголын 10 сум

2020-07-11

"Энэтхэгт бичсэн тэмдэглэл"-ээс /1/

2020-07-08

Наадмын нээлтийг шууд хүлээн авч үзнэ үү!

2020-07-11

Х.Баттулга: 2009 оноос хойш өөрчлөлт ороогүй СЕХ ялзарсан, тиймээс бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохыг шаардаж байна

2020-06-30

Шинэ парламентын гишүүд ҮНЭМЛЭХЭЭ гардан авлаа

2020-06-29

Э.Бат-Үүл: Сонгуулийн хууль зөрчиж явуулсан сонгуулийг хүчингүйд тооцох хэрэгтэй!

2020-06-26

Өмнөдмонгол, Буриад, Туваг өмөөрөх улс нь зөвхөн бид шүү дээ!

2020-07-09

Монголын үзэсгэлэнт охид (70 фото) №164

2020-07-01

Өлөндүү амьдарч, тэнэгдүү байхын нууц

2020-07-01

МАНдуулсандаа баярлахаасаа өмнө маш сайн бод!

2020-06-25

Австралийн эрүүл мэндийн сайд маск зүүж үзүүлэх гээд бүтэлгүйтэж, олныг хөгжөөжээ

2020-07-14

Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүст одоо ч илэрсээр байгаа шинж тэмдгүүд

2020-07-14

Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын онош батлагдлаа

2020-07-14

Афганистанаас ирсэн 10 албан хаагчаас коронавирусийн халдвар илэрчээ

2020-07-14

#05 Хасах 18 - ЭЕШ дуусч, амьдрал эхэллээ

2020-07-10

#30 Ц.Батбилэг - Улс орны эдийн засаг иргэний бүтээмжээс шууд хамааралтай

2020-07-10

#01 Б.Батзолбоо - Монголчууд аж үйлдвэрийн IV хувьсгалаас хоцроогүй

2020-07-08

#04 Хасах 18 - Жинхэнэ найз, жирийн найз

2020-07-03

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

658 санал өгсөн

51-60
24.47%
41-50
19.76%
31-35
13.53%
36-40
9.42%
25-30
8.81%
21-24
6.99%
13-16
6.08%
65+
5.78%
17-20
5.17%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,300

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,504

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,712

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,127