“Хурган” дарга нар хамгийн их стресстүүлж байна

“Хурган” дарга нар хамгийн их стресстүүлж байна

СУДАЛГААНД ОРОЛЦОГЧДЫН 86 ХУВЬ НЬ АЖЛЫН АЧААЛЛААС БОЛЖ БУХИМДДАГ

Манай улсын төрийн албан хаагчдын ажлын байрны баталгаа сонгуулийн мөчлөгөөр хэмжигдэж, шинээр ирсэн “хурган” дарга нарын ая эвийг олж, ажлыг нь ойлгуулах гэсээр энэ хугацааг бардаг нийтлэг үзэгдэлтэй.

Үүнээс гадна ихэнх нь зээлээс зээлийн хооронд амьдарч, хөдөлмөрийн хөлс бага гэх мэт эдийн засгийн “хүчирхийлэлд” нухлуулж явна.

Залуусын стресстэх гол шалтгаан нь ажлын байранд үүсч, түүнийгээ гэр бүлдээ нялзаадгаараа нийгмийн тулгамдсан асуудлын нэгд зайлшгүй тооцогддог боллоо.

Идэр насныхны 91 хувь нь ажил эрхэлдэг гэх судалгаа бий.

Тэдгээрийн таван хүн тутмын дөрөв нь ажлаас үүдэлтэй стресст их өртдөг байна. Үүнээс 37 хувь нь стрессээ огт тайлдаггүй гэх. Харин тайлахыг эрмэлздэг 63 хувийнхны тал орчим нь согтууруулах ундааны зүйл хэрэглэх, эд хогшлоо хагалах, шидэх, цохих зэрэг эрүүл бус гэмээр аргыг тоочсон нь харамсалтай.

Ийм мунхаг оролдлого стрессээ тайлах биш улам нэмэгдүүлдэг нь ойлгомжтой баймаар.

БАЙНГА СТРЕССТЭЙ ЯВБАЛ ГЕНИЙН ТҮВШИНД НӨЛӨӨЛДӨГ

Тэгвэл байнга стресстэй явах нь тун аюултай гэдгийг Нью-Йорк дахь судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд саяхан тогтоочихлоо. Удаан хугацаанд ингэж явах нь альцгеймертай болгон үхэлд хүргэдэг, үүгээр ч зогсохгүй удмын санд нөлөөлдөг аж.

Стресст өртсөн хүн үүнийгээ зөв тайлж чадахгүй удаан хугацаанд тээх явцад анхаарал төвлөрөх, шийдвэр гаргах зэрэгт хэрэглэгддэг эсүүд нь жижгэрч, физиологийн хувьд даван туулах чадваргүй болдог байна.

Ингээд депресст орж, нэгэнт үүссэн голомт тархийг эзэгнэж альцгеймертай болдог аж.

Энэ аюул идэр буюу 26-45 насныхныг анаж, тэдэнтэй амьдралынх нь турш зууралдах дуртай гэнэ. Даамжраад генийн түвшинд нөлөөлж, удам дамжих чадвартай гэнэ.

Манай улсад стрессийн түвшин хамгийн дээд цэгт байдаг. Хамгийн их стресстдэг хүмүүсээр төрийн байгууллагынхан тодроод буй. Тэдний ярьснаас заримыг нь жишээ болгоё.

Хуулийн салбарын мэргэжилтэн 32 настай эмэгтэй ярихдаа “Манай байгууллагад арай дэндүү дарга ирсэн. Тэнэг хүний чимээгүй нь сүртэй гэдэг үгийг ойлгуулах сан. Сэрэхдээ л нэг бүтэлгүй юм бодож олдог юм шиг, өглөө бүр өмнөхөө үгүйсгэсэн янз бүрийн зүйл даалгана.

Тэгээд тэр шийдвэр нь буруудаад, дээрээс загнуулахаараа ажил тарах болсон байсан ч тараахгүй “гарц шийдэл ол” гээд сахиад суучих юм. Ар гэр үнэндээ хаягдаж байна. Уг нь өөрөө манлайлаад, чиглүүлээд явах удирдлага биз дээ…” гэв. Харин хяналтын ажилтан 39 настай нэгэн эрэгтэй ярихдаа “Эрхийн тэнэг хүүхдээр удирдуулах ямар олиг байх вэ дээ.

Нэг өглөө биднийг “ороод ир” гэж дуудахаар нь чухал асуудал гарч гээд сандран орцгоосон чинь гадаадаас найзынхаа явуулсан онгоц, машины төмөр сувинерүүдээ гайхуулсан.

Манайхны царай хувираад, болдог бол очоод цохиод унагамаар санагдаж байгаа юм чинь… Ихэнхдээ ид ажлын үеэр өрөөнд орж ирчихээд “энд өвдөөд, тэнд хатгаад” гэж янгуучлан нааш цааш холхичихдог. Аав нь том дарга байлаа гээд бид одоо түүнийг “долоох уу”…” хэмээн тун бухимдангуй өгүүлж байна. Ердөө хэдхэн хүний бухимдал гэхэд л ийм байна.

Үйлчилгээний ажилтан 42 настай эмэгтэйтэй уулзахад “Манай дарга нар нэгнийхээ өрөөнд нийлж ууж идэхдээ хэтэрхий заваардаг. Маргааш нь цэвэрлэхдээ би хамгийн их стресстдэг. Нэг удаа бүр хогийн саванд хүндэрчихсэн байсан гээд бод доо. Ийм хүмүүсийг дарга гэж хүндлэх миний хувьд их хэцүү байдаг” хэмээсэн юм.

Энэ бол жижигхэн жишээнүүд. Хувийн секторт ажилладаг залуусын хувьд ажлын ачааллаас болж стрессдэх нь их, мөн хамт олны харилцаанаас үүдэлтэй зөрчил тэр хэмжээгээр шаналгадаг гэжээ. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас хийсэн судалгаанд оролцогчдын 86 хувь нь ажлын ачааллаас, 79 хувь нь хамт олны харилцаанаас үүдэн уурлаж бухимддаг гэсэн байна.

ГЭР БҮЛ САЛАЛТЫН ДАМ ШАЛТГААН НЬ АЖЛЫН БАЙРНЫ СТРЕСС

Ажил дээрээ стрессдэг хүн гэр бүлийнхээ гишүүдэд цаг гаргадаггүй, халамжилдаггүй, хүйтэн хөндий харилцах, архи хэтрүүлэн хэрэглэх зэргээр сэтгэл санаа, бие махбодын хүчирхийлэл үйлддэг байна.

Энэ байдлаас үүдэн гэртээ байхад түгшүүртэй, цаашид хамт амьдрах итгэл сулрах, байнгын зөрчил үүсэх зэрэг сөрөг нөлөө үүсдэг гэжээ. Үйлчилгээний ажилтан 27 настай эрэгтэй гэхэд л “Ажлаасаа халагдахгүйн тулд өдөржин хүний ая эвийг олох гэж биеэ барьж хичээдэг.

Судалгаанд оролцогчдын 61 хувь нь ажлаас үүдэлтэй стресс гэр бүлийн орчинд сөргөөр илэрдэг гэж тодорхойлсон.

Гэртээ ирээд биеэ сул тавихаар тэгдэг юм уу, юманд түргэн уурладаг. Эхнэр хүүхдээ эвгүй чимээ гаргах төдийд л орилж хашгичсан байдаг юм. Тэр хоёр минь намайг эзгүй үед л тайван байдаг байх гэж хааяа өрөвддөг. Нэг л өдөр тэсэхээ байгаад салаад явчих вий гэж айдаг“ хэмээсэн байв.

Тэгвэл маркетингийн менежер 25 настай эмэгтэй “Би уг нь эзэмшсэн мэргэжилдээ дуртай. Гэвч ажлын ачаалал хэт их, заримдаа хонож ажилладаг. Гэрийнхнээ унтсан хойно очиж, өглөө сэрээгүй байхад нь гараад явдаг.

Нөхөр хүүхдээ халамжилж чадахгүйдээ харамсдаг ч ажлын төлөө гэсэн сэтгэлээрээ үүнийгээ мартагнуулдаг. Харин нөхөр маань сүүлийн үед надгүйгээр ч амьдарч чадна гэж сүрдүүлдэг болчихлоо. Ажлаа сонгох уу, амьдралаа сонгох уу гэдэгтээ тулчихаад байна” хэмээн бухимдал, харамсал тээн өчсөн юм.

Энэ мэтчилэн гэр бүл салалтын дам шалтгаан нь ажлын байрны стресс болоод байна. Эрх баригчдын буруу шийдвэр, халаа сэлгээ, улстөрчдийн увайгүй тоглолт зэрэг нийгмийн тогтолцооны гажуудал нь үнийн өсөлт, утааны хордлого шиг шууд биш ч алгуурхнаар амьдралыг мэрсээр, түжигнэсэн төрөө нуруундаа үүрсэн жирийн алба хаагчдын эрүүл мэнд, ар гэр чимээгүйхэн нурж унасаар байна.

Сүүлийн үед олон улсын туршлагыг нэвтрүүлсэн, орчин үеийн чиг хандлагатай хувийн байгууллагууд хүний ажиллах идэвхийг нэмэгдүүлж, бүтээмжийг дээшлүүлэхийн тулд ажлаас үүдэлтэй стрессийг намжаах үйл ажиллагаа зохион байгуулдаг болсон. Цөөхөн ч гэсэн ийм газруудын туршлагыг төрийн албанд нэвтрүүлэхийн тулд холбогдох хүмүүс сэтгэл гаргах цаг хэдийн болсон байна.

Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417