Амарсайхан даваа гарагт, Эмүжин баасан гарагт гэрээсээ гарах эрхгүй ...

Амарсайхан даваа гарагт, Эмүжин баасан гарагт гэрээсээ гарах эрхгүй ...

За хамгийн энгийн гаргалгаа хөөе. Автозам ашигласны төлбөр нэмэгдлээ гээд та машинаас татгалзаж, автобусанд чихэлдэх үү? Өглөөдөө 20 минут, оройдоо 30-40 минут буудал дээр бууралтталаа зогсож, товч ханцуйгаа ханзартал тоос манан босгон автобусны араас гүйх үү? Ороод суувал баярлаж, үлдээд хоцорвол үглээд л дараагийнхыг нь хүлээх үү? Одоо машин унаж байгаа 840 мянган хүн нэмэгдчихвэл өнөөдөр хүрэлцэхгүй хөгөө чирч байгаа нийтийн тээвэр чинь яах уу?

Нийслэлийн ИТХ-аас автомашин ашигласны төлбөрийг 5,7 дахин нэмж, үүнийгээ хотын замыг засна гэж тайлбарлалаа. Татвар нэмээд, дарамталж дарангуйлаад ч шийдэхгүй асуудал гэж бий. Татварын энэ нэмэгдэл хэд хэдэн суурь үнэ нэмэгдэхэд нөлөөлнө. Таксины үнэ нэмэгдэнэ. Өдөр тутам хүргэлт хийдэг хүнс, талх тарианы үнэ нэмэгдэнэ. Гурил будаа, мах гээд хүнсний бүтээгдэхүүний үнэ бага боловч нэмэгдэнэ.

Ерөөс үүрээд зөөхгүй, үглээд амжихгүй, хэлхээтэй төмөр, хийтэй дугуйтаар зөөдөг бүх юмны үнэ өснө. Ингэлээ гээд хотын бөглөрөл лав шийдэгдэхгүй. 20 мянгын татвар төлдөг байсан залуу 100 мянга болчихлоо гээд приусээ орхиод автобусанд суухгүй. 100 мянгыг төлдөг байсан жийптэнгүүд 300 мянгыг төлөхөөсөө айгаад жижиг тэрэг авч унахгүй. Асуудлыг шийдэх гарц нь өөрөө ямар нэгэн төрлийн дарамт, дарангуйллын арга биш юм. Тодруулж хэлбэл энэ бол бодлого биш. Их хотыг бизнес шиг тооны машинд тоо үржүүлээд гарсан дүнгээр нь удирдахгүй.

Хот бол бизнес биш. Нийслэлд 840 мянган автомашин бий. Нийт 940 км замтай хот гэж байгаа. Татвар нэмэгдүүлснээр нийт 73 тэрбум төгрөг олж зам засах юм гэсэн. Энэ мөнгө үнэхээр зам засахад, нэмж өргөтгөхөд зарцуулагдах уу, эсвэл МАН-ын 2020 оны сонгуулийн зардал болоод дуусах уу, хэрхэн хянах уу? Тэгэхээр энэ татварын нэмэгдэл хэнд ашигтай, ямар арга хэмжээ болчихов? Үр дүнгээс нь юу хүлээв? Татвар нэмээд бөглөрөл саарч утаа угаар арилахгүй гэдгийг энгийн хүн ч ойлгоно. Ирэх онд нийслэлийн нийтийн тээвэрт 31 тэрбум төгрөг төсөвлөсөн.

Үүний 26 тэрбумаар нь 50 цахилгаан автобус авна. Нөгөө хуучин муу цахилгаан станц маань ачааллаа даахгүй ганц салгалаад амь тавихад ойрхон байгаа. Эндээс юу харагдаж байна вэ? Автомашины дугаарын хязгаарлалтыг долоо хоногт нэг, хоёр, за бүр гурван өдөр болго. Тэгээд хар. Бөглөрөл буурахгүй. Үнэ, татвар, дарамтаа 5 дахин байтугай 10 дахин өсгөөд үз. Нэмэх, татах, дарамт үүсгэх нь өөрөө бодлого биш, гарц биш юм. За тэгээд болохгүй бол А үсгээр эхэлсэн Амарсайхан даваа гаригт гэрээсээ гарч болохгүй, Э үсгээр эхэлсэн Эмүжин баасан гаригт хөл хорионд гэхчлэн ангилаад үз. Гэрээсээ гарахдаа явган хүний замаар алхсаныхаа татварыг төлнө, төлөхгүй бол хөл хуга.

Ингээд асуудал шийдэгдэхгүй. Бөглөрөл, угаар, нийтийн тээвэр, бохир, цахилгааны ачааллын асуудлуудаа шийдэх гэж байгаа бол сууриар нь хар. Баянхонгор, Алтайд суугаа иргэн Дондогоос, Дондогийн хотод сурахаар, ажлын байр хайж, амьдрал эрж мордсон хүүгээс, халуун устай шүршүүрт орохыг хүсдэг охиноос өнөөдрийн их хотын Дорж, Дунгаамаагийн амьдрал хамаараад байгаа юм. Бүгд хотдоо чихэлдэж, чинэртэл уурлаж суугаагийн шалтгааныг улсынхаа хэмжээнд харж, улсынхаа хэмжээнд бодлого хэрэгжүүлж байж аажмаар шийдэлд хүрнэ. Тиймээс доошоо хөөрхөн Дулмааг дарамталж, наймаачин Очироог сүрдүүлж биш, дээшээ Хүрэлсүхтэйгээ, засаг төртэйгээ ярилцаж, зөвшилцөж асуудлаа шийднэ үү.

Р.Эмүжин

13
таалагдаж байна

6
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417