Нууц ноёнтон витамин "C"

Нууц ноёнтон витамин "C"

Бие махбодын бодисын солилцоог идэвхжүүлэх, зарим урвалын фермент, ко фермент байдлаар оролцдог нэгдэл бол витамин юм. Амин дэмийг дотор нь усанд уусдаг С, В витамин, тосонд уусдаг А, Д, Е, К витамин гэж ангилдаг. Эдгээр витаминуудаас Витамин С-ийн үйлчлэл, ашиг тусыг онцлон хүргэе.

Анагаах ухааны практикт Витамин С-г чийг бам өвчин, зүрх судасны эмгэг, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, томуугаас урьдчилан сэргийлэх болон эмчилгээний үед хэрэглэдэг. Харин эдгээр эмчилгээний талаас нь мэдээллэх бус физиологи, биохимийн талаасаа хэрхэн эерэг нөлөө үзүүлдгийг нь тайлбарлахыг хичээе.

ӨӨХ ШАТААХАД ВИТАМИН С НУУЦ НОЁНТОН БАЙДЛААР ОРОЛЦДОГ
Илүүдэл жингээ хасах гэж байгаа хүмүүс ихэд сонирхдог зүйл нь өөх шатаах нэмэлт бүтээгдэхүүн байдаг. Нэмэлт бүтээгдэхүүн хэрэглээд хялбар аргаар, түргэн хугацаанд жингээ бууруулах хүсэл сонирхолтой нь холбоотой. Өөх шатаах биохимийн процесст л-карнитин хэмээх биологийн нэгдэл нь өөхний эс дэхь идэвхжсэн тосны хүчлийг митохондрлуу зөөснөөр өөх шатаалтанд оролцдог байна. Л-Карнитин нь хүний биед нийлэгжиж үүсдэг. Л-Карнитин нийлэгжихэд оролцдог 2 фермент нь Витамин С-ийн оролцоотойгоор идэвхждэг байна. Өөрөөр хэлбэл Витамин С байхгүй бол л-карнитин нийлэгжихгүй гэсэн үг. Иймд витамин с хэрэглээ өндөр байгаа үед хүн өөрөө л-карнитин нийлэгжүүлж өөхөө шатаадаг байна. Мөн л-карнитин агууламж хамгийн өндөр байдаг хүнс бол үхрийн мах юм. 100 гр үхрийн маханд 100 мг л-карнитин агуулагдана. Иймд химийн аргаар нийлэгжүүлж гарган авсан л-карнитин нэмэлт бүтээгдэхүүн байдлаар хэрэглэхээсээ илүүтэйгээр витамин с, үхрийн мах хэрэглэх замаар л-карнитиныг дотооддоо нийлэгжүүлж өөхөө шатааж илүүдэл жингээ бууруулах боломжтой.

АРЬСЫГ ТОЛИГОР БАЙЛГАДАГ КОЛЛАГЕН УУРГИЙН НИЙЛЭГЖИЛТЭНД ВИТАМИН С ОРОЛЦДОГ
Хүний арьс нь өнгөн давхарга (эпидермис) жинхэнэ арьс (дерма) гэсэн хоёр давхаргаас тогтдог. Өнгөн давхарга нь хүний арьсны өнгийг тодорхойлох меланин ялгаруулдаг учир ямар төрлийн арьсны өнгөтэй байх нь энэ давхаргын эсүүдээс хамааралтай. Харин жинхэнэ арьсны давхаргад арьсыг уян хатан байлгадаг эластин уураг, арьсыг толигор байлгадаг коллаген уургийн ширхэг нийлэгждэг. Коллаген уургийн ширхгийн нийлэгжил буурах нь хөгшрөлттэй холбоотой харин нарны хэт ягаан туяа, химийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн, энгэсэг гэх мэт гадаад орчны нөлөөгөөр коллаген ширхэг задардаг. Коллаген ширхэг багасах нь арьс үрчийх, гадаад үзэмжээрээ хөгшрөх үндсэн шалтгаан болдог юм. Коллаген ширхэгийг арьсны дерма давхаргад нийлэгжихэд витамин с ферментийн үүрэгтэйгээр оролцоно. Ийм учраас эмчилгээний гоо сайхны бүтээгдэхүүнд коллаген + витамин с гэсэн хоршсон найрлага орсон байдаг. Хоол хүнсээрээ Витамин С өндөр тунгаар авдаг хүмүүсийн арьс нь толигор байх бүрэн боломжтой.

ХООЛНЫ ДУРШИЛ БУУРУУЛАХ НЕЙРОТРАНСМИТТЕР ҮҮСЭХЭД ОРОЛЦОНО
Ходоодноос ялгарах грелин даавар гипоталамуст байх өлсөлтийн төвийг идэвхжүүлж өсөлтийг үүсгэдэг. Грелин даавар ялгарахад нөлөөлах хүчин зүйл бол цусан дахь глюкозын хэмжээ буурах явдал юм. Ходоод хоосорч, цусан энергийн эх үүсвэр үгүй болсон үед грелин даавар ялгарч өлсөх мэдрэмж үүснэ гэсэн үг. Харин ходоод дүүрэн, цусан дахь глюкозын хэмжээ хэвийн эсвэл өндөр байх үед хоол идмээр санагддаг процесс бол өлсөх биш дуршил (аппетит) нэмэгдэх юм. Тэгвэл хоолны дуршил нэмэгдэх нь допамин даавартай холбоотой. Допамин даавар ихсэх нь хоолны дуршилыг үүсгэнэ. Допамин даавар биосинтезийн урвалаар норэпинеприн хэмээх мэдрэл сэтгэцэд эерэг нөлөөтэй нейротрансмиттер болон хувирдаг. Энэ хувирах үйл явцад нь Витамин С оролцоотойгоор өрнөнө. Иймд допамины хэмжээг тодорхой хэмжээнд бууруулж хоолны дуршил бууруулахаас гадна анхаарал төвлөрөхөд эерэгээр нөлөөлдөг нейротрансмиттер үүсгэхэд оролцдог байна.

ӨДРИЙН ХЭРЭГЛЭЭГЭЭ
Насанд хүрсэн хүн өдөрт 90-100 мг тун, жирэмсэн, хөхүүл эхчүүд өдөрт 120 мг тун хэмжээтэй витамин с зайлшгүй авч байх шаардлагатай. Харин тамхи татдаг хүмүүс эдгээр тун хэмжээнээс даруй 50 мг тунг илүү авч байх шаардлагатай хэмээн ДЭМБ зөвлөдөг. Эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хоногт хэрэглэх дээд тун 2000 мг юм. Витамин С-ийн агууламж хамгийн өндөр хүнсний бүтээгдэхүүнд аарц, нохойн хошуу, чацаргана багтана. 100 гр чацаргана 700 мг витамин с агуулна.

Эх сурвалж: Цахим эмч

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагана

2020-01-24

ЭМЯ: БНХАУ-аас ирсэн нэг эмэгтэйг түр тусгаарлаж, шинжилгээ хийж байна

2020-01-24

Т.Аюурсайхан: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой атал, хууль зөрчигдөж байна

2020-01-23
0:46

Болгар Улсад суугаа элчин сайд Ц.Цэнгэл олон улсын хурал дээр булайгаа чирэв

2020-01-23

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

2020-01-24

Ажлын байр хомс байна уу, эсвэл ажилд тэнцэх хүн ховор байна уу?

2020-01-23

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

"Номтойбаярыг би хүндэлдэг..."

2020-01-25

Хэрэглэдэг аяга таваг угаагчиндаа эдгээр бодис орсон эсэхийг яг одоо шалгаарай!

2020-01-24

Коронавирусийн халдвар Монголд орж ирэхээс өмнө хилээ хаацгаая! Дэмжиж байвал шэйр!

2020-01-23

Өвөр Монгол хүнээс Ар Монголчуудад өгөх анхааруулга!

2020-01-23

Коронавирусын эсрэг дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2020-01-24

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ

2020-01-25

Дараа долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2020-01-25

Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээхээр болов

2020-01-25

Д.Сарангэрэл: Ирэх долоо хоногт коронавирусын оношлууртай болно

2020-01-25

Түмэн бэлэгтэй Төмөр хулгана

2020-01-24

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

2020-01-24

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

Коронавирусын голомт болсон Үхань хот дахь эмнэлгийн ажилтнуудын дүр зураг (26 фото)

2020-01-25

Хар тамхинд донтсон Австрали эр цагдаагийн дүр эсгэж, өөр нэг донтогчийн гэрт нэгжлэг хийжээ

2020-01-25

Ираны пуужингийн цохилтын үеэр 34 америк цэрэг тархиндаа гэмтэл авсан болохыг Пентагон мэдэгджээ

2020-01-25

АНУ Мадурог "авч хаяхаар" бэлтгэж байна

2020-01-25

Зодуулдаг хүүхэд богино насалдаг

2020-01-24

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

2020-01-24

Чиш гэх чимээгүй улс төр...

2020-01-24

"Эр хүний хямрал" - Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?

2020-01-22

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
45.76%
АНУ
28.78%
ОХУ
5.9%
Арабын орнууд
5.9%
Хойд Солонгос
2.95%
Израиль
2.95%
Иран
1.85%
Африкийн орнууд
1.11%
Энэтхэг
1.11%
Бусад
1.11%
Турк
0.74%
Европын Холбооны орнууд
0.74%
Афганистан
0.74%
Пакистан
0.37%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,569

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,687

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,462