Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг 80 хүн үзэж, сонирхжээ

Их Британийн эзэн хааны шагналт, Лондонгийн Хейуорд галерейн захирал, америк гаралтай куратор Ралф Ругофын удирдлага дор зохион байгуулагдсан “May You Live in Interesting Times” буюу “Сонирхолтой цаг үед амьдрах болтугай” нэртэй Венецийн дүрслэх урлагийн 58 дугаар олон улсын биенналь 7 сарын туршид үргэлжилсний дараа саяхан албан ёсоор хаалтаа хийлээ.

Америк гаралтай болон америкт амьдардаг уран бүтээлчдийг түлхүү оруулсан гэх шүүмжийг дагуулаад авсан олон улсын гол үзэсгэлэнд нь япон уран бүтээлч Риожи Икеда, Данийн Дэн Во, Английн Эд Аткинс, америк уран бүтээлч Артур Жафа зэрэг нэрд гарсан 79 уран бүтээлчид уригдан оролцжээ. Харин тус наадмын шүүгчийн бүрэлдэхүүнд Стефани Роусэнтал (Герман), Дефни Аяас (Турк), Кристина Коллу (Итали), Сүн Жун Ким (Солонгос), Хамза Уолкер (АНУ) нар ажилласан ба тэд “Алтан Арслан” шагналыг Америк уран бүтээлч Артур Жафа болон Литвийн “Нар ба Далай” нэртэй үзэсгэлэнд, “Мөнгөн Арсан”-г Кипр уран бүтээлч Харис Эпаминондад олгосон байна.

Олон улсад нэр хүндээр тэргүүлдэг энэхүү Венецийн биеннальд энэ жил 89 орон оролцсоноос Гана, Мадагаскар, Малайз, Пакистан улсууд анх удаа оролцсон тохиолдол байв. Мөн Казакстан улс анх удаа оролцохоор албан ёсоор зөвшөөрлөө авч, биенналийн цахим хуудас, бусад хэвлэл мэдээллээр бичигдэж эхэлсэн боловч багийн дотоод зөрчил, үл ойлголцлоос үүдэн төсөл нь зогсож, тус маргаан нь олон улсын хэвлэл мэдээллийн бай болж дуусчээ.    

Харин Монгол улс гурав дахь удаагаа “Агшин зуур” нэртэй үзэсгэлэнгээр амжилттай оролцлоо. Тус үзэсгэлэнг 7 сарын туршид 80.000 орчим хүн үзэж сонирхсон ба олон улсын 30 гаруй сэтгүүл хамгийн шилдэг үзэсгэлэнгийн тоонд жагсаасан юм.

Монголын Агшин Зуур үзэсгэлэнгийн талаар

“Агшин Зуур” төсөл нь тодорхой орон зай, мөчлөг дэх түр зуурын мэдрэмж, түүнээс үүдэн гарах үйлдэл, хувьсал өөрчлөлтийн талаар өгүүлэхийг зорьжээ. Үзэсгэлэнгийн танхимд ер бусын нийлэг материалаар бүтээсэн хар өнгийн абстракт баримлууд байршсан ба тэдгээр нь Венецийн хуучны барилгын тоосгон хана, модон тааз, чулуун шалнаас урган гарч ирэх харь гарагийн биетүүд шиг хэрнээ ер бусын байгальлаг шинжийг агуулсан нь онцгой байв. Тэрээр тухтай болон тухгүй, өнгөрсөн ба одоо цагийн хачин хоёрдмол мэдрэмжийг төрүүлэхийн сацуу амьтай болон амьгүй зүйлсийн хувьсал, зохицлын талаар өгүүлжээ.

Эдгээр бүтээлүүдийг тууривсан, Венецийн биеннальд эх орноо төлөөлөн оролцсон, уран бүтээлч Э.Жанцанхорол нь дүрслэх урлагийн чиглэлээр Нью Йорк хотын Хантэр коллежид суралцаж баклаврын зэрэг, Лос Анжелос хотын Калифорнийн Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсан ба нэртэй уран бүтээлч М.Эрдэнэбаяр, Ж.Мөнхцэцэг нарын хүү юм. Тэрээр өөрийн гарал үүсэл, өвөг дээдсээс өвлүүлэн ирсэн үлгэр, домог, оньсого таавар, зүйр цэцэн үгс, нээлттэй зан чанарыг онцгойлон сонирхохын сацуу нийгэмд тогтсон явцуу ойлголтууд, мухар сүсэг, зан үйл, дадал зуршлын хувьсал, өөрчлөлтийг судалж, өөрийн бүтээлээр дамжуулан өнгөрсөн хийгээд өнөө цагийг холбосон яриаг өрнүүлдэг билээ.

“Агшин Зуур” үзэсгэлэнг онцгойлон баяжуулсан өөр нэг зүйл бол үзэсгэлэнгийн орон зайнд монгол хөөмэйч Н.Ашит, Д.Дамдин, А.Ундармаа, Д.Даваасүрэн нар Германы домогт уран бүтээлч Карстэн Николайн хамт харилцан үйлдэлт авиан дүрслэлийн туршилтыг хийсэн явдал юм.

Хөөмэйн уламжлалт экспериментал хэв шинж нь эрин цагийн дүрслэх урлагийн төрөл болох "performance art", "interactive sound performance"-тай олон талаар төстэй байсан нь тус үзэсгэлэнгийн куратор Б.Гантуяагийн сонирхлыг татаж, хэрхэн орчин цагийн хэллэгт хөрвүүлж болох талаар нилээд бодсоны эцэст Карстэн Николайг хамтран ажиллахыг урьжээ. Эрт дээр үеэс хүмүүс өөрөө өөртэйгөө, байгаль дэлхий, ан амьтадтай харьцах зорилгоор хөөмэйлж ирсэн бол энэ удаад тэд хүний гараар бүтээсэн ер бусын орон зай, өөр цаг мөчлөгт хөөмэйн техник, электрон хөгжмийг хослуулан авиан дүрслэлийн харилцан үйлдэлт туршилтыг шууд (импровизац) хийсэн юм. Энэхүү бүтээлээр дамжуулан хөөмэйн уламжлалт арга барил нь дүрслэлийн буюу дүрслэх урлагийн төрөл зүйл мөн байсан гэдгийг батлан харуулахыг зорьсон ба нэн орчин үеийн хэллэг рүү хөрвүүлж чадсанаар уг бүтээл ер бусын шинэлэг болж чаджээ. “Нүүдлийн соёл иргэншлийн өвөрмөц хэв маяг нь урлаг, утга зохиолыг биет хэлбэрээр хөгжүүлэх боломжийг хязгаарлаж ирсэн ба үүнээс үүдэн аман илэрхийллийн олон төрөл зүйл хөгжиж тэдгээрийн зарим нь дүрслэх урлагийг орлосоор ирсэн” хэмээн Монголын павильоны куратор Гантуяа ярьж байна.  

Б.Гантуяа нь Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, 976 галерейг үүсгэн байгуулагч. 2012 оноос эхлэн дүрслэх урлагийн салбарт ажиллаж монгол уран бүтээлчдийг олон улсад таниулах олон ажлыг санаачлан зохион байгуулсан юм. Тухайлбал монгол улсыг Венецийн дүрслэх урлагийн биеннальд оролцуулах төслийг 2015, 2017, 2019 онд удирдан ажиллаж, Германы Документа 14 (2017), Австралийн Ази номхон далайн триенналь (2015, 2019), Хятадын Инчуан биенналь (2018) зэрэг олон улсын өндөр зэрэглэлийн наадмуудтай хамтран ажилласан ирсэн юм. Мөн Мальта, Абу Даби, Варшавт болсон урлаг, соёл, дүрслэх урлагийн дээд чуулга уулзалтад уригдан илтгэл тавьж, бичвэр нь Документа 14, Венецийн 58-р олон улсын биенналийн каталогт нийтлэгдэж байв. Эх орондоо монгол болон гадаадын уран бүтээлчдийн 100 гаруй үзэсгэлэн, арга хэмжээг, олон улсад 10 гаруй үзэсгэлэн зохион байгуулсан туршлагатай. Тэрээр Санкт-Петербургын Санхүү эдийн засгийн их сургуулийг баклавр, АНУ-ын Уилямс Коллежийг макро эдийн засгийн бодлогоор мастерийн зэрэгтэй дүүргэж байжээ.

         Зочин уран бүтээлч Карстэн Николай нь дэлхийд нэрд гарсан хөгжмийн зохиолч, саунд артист, герман үндэстэн хүн юм. Тэрээр Берлин хотноо ажиллаж амьдардаг. Түүний бүтээлүүд хүний мэдрэхүй, хүртэхүй, шинжлэх ухааны үзэгдэл, математик бүтцийг агуулах ба хөгжим, урлаг, шинжлэх ухааны завсар орон зайд төрөн гардгаараа онцгой. Түүний минималист, нууцлаг өрөг бүтээлүүд нь олон улсын Документа, Венецийн 49, 50 дахь удаагийн наадмуудад анх дэлгэгдэж улмаар Нью Йоркийн Орчин үеийн урлагийн музей, Гүгэнхэйм, Сан Францискогийн Орчин үеийн урлагийн музей, Парисын Помпеду, Токиогийн НТТ, Лондоны Тэйт Модэрн зэрэг дэлхийн тэргүүлэх музейнуудэд дэлгэгдэж байжээ. Түүнчлэн авиан дүрслэлийн бүтээлүүдээ тууривсаар ирсэн юм. Алва Ното (Alva Noto) нэр дор олны танил болсон хөгжмийн зохиолуудаас гадна Карстэний Майкл Ниймантай хамтран бүтээсэн Спарки: Кэйж ба Бионд нэртэй дуурь, Риучи Сакамототой хамтарсан Рэвэнант (Revenant) киноны дуу авиа болон бусад бүтээлүүд, Риожи Икидатай хамтарсан Сикло зэрэг хамтарсан олон бүтээл нь түүнийг улам алдар цуутай болгожээ. Тэрээр Растэр Нотон (Raster Noton) лабелийн гишүүн, үүсгэн байгуулагчдын нэг билээ.        

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Д.Тогтохсүрэн: МАН-ын бүлэг Н.Номтойбаярын асуудалд Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дагана

2020-01-24

ЭМЯ: БНХАУ-аас ирсэн нэг эмэгтэйг түр тусгаарлаж, шинжилгээ хийж байна

2020-01-24

Т.Аюурсайхан: Н.Номтойбаяр гишүүний асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх ёстой атал, хууль зөрчигдөж байна

2020-01-23
0:46

Болгар Улсад суугаа элчин сайд Ц.Цэнгэл олон улсын хурал дээр булайгаа чирэв

2020-01-23

Зодуулдаг хүүхэд богино насалдаг

2020-01-24

Амжилттай бизнесийн санаа олох 6 алтан дүрэм

2020-01-24

Чиш гэх чимээгүй улс төр...

2020-01-24

"Эр хүний хямрал" - Өнөө цагт эршүүд чанар гэж юуг хэлэх вэ?

2020-01-22

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Хөгжмийн зохиолч Б.Чинбатад зориулсан “Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

2020-01-17

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Драмын театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр Төв номын сан зэргийг сэргээн засварлана

2020-01-13

Б.Чимидийн нэрэмжит шагналыг академич, гавьяат хуульч Ж.Амарсанаа хүртлээ

2020-01-13

Ганц товчлуур дараад л гоо сайхан болох цаг айсуй

2020-01-19

"Toyota" компани дэлхийн анхны ухаалаг хотын төлөвлөгөөг танилцуулав

2020-01-11

Сансрын “Starliner” хөлөг сансрын станцад хүрч чадсангүй

2019-12-21

2019 онд худалдаанд гарсан шилдэг 5 чихэвч

2019-12-01

"Gucci” брэнд Монголын арьс ширэн бүтээгдэхүүнийг судлахаар болов

2020-01-23

Валютын ханшийн зохиомол өсөлтийг тогтоох бодлого алга

2020-01-23

Алдарт эхийн одонгийн мөнгийг сар шинийн баярын өмнө олгоно

2020-01-22

Долларын ханш 2750 гарлаа

2020-01-21

Мөнх хөх сарьдаг /аян замын тэмдэглэл/

2020-01-24

Ажлын байр хомс байна уу, эсвэл ажилд тэнцэх хүн ховор байна уу?

2020-01-23

Д.Энхзул: Харааны шилийг тогтмол зүүх эсэх нь нүдний үндсэн харах чадал хэд байхаас шалтгаална

2020-01-20

Популистууд ба "алгаа тоссон" олон нийт

2020-01-17

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэллээ

2020-01-25

Дараа долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

2020-01-25

Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээхээр болов

2020-01-25

Д.Сарангэрэл: Ирэх долоо хоногт коронавирусын оношлууртай болно

2020-01-25

Коронавирусын эсрэг дархлаагаа хэрхэн дэмжих вэ?

2020-01-24

Утасны USB цэнэглэгч ямар үед хүний аминд хүрч чадах вэ?

2020-01-23

“National Geographic”-ийн “Шилдэг 100 зураг”-т Монголын 3 зураг багтжээ

2020-01-19

Метрополитан дахь "Монголын амар амгалан"

2020-01-14

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

“Шилдэг тоглогч”-оор Ш.Энхийн-од шалгарчээ

2020-01-12

Коронавирусын голомт болсон Үхань хот дахь эмнэлгийн ажилтнуудын дүр зураг (26 фото)

2020-01-25

Хар тамхинд донтсон Австрали эр цагдаагийн дүр эсгэж, өөр нэг донтогчийн гэрт нэгжлэг хийжээ

2020-01-25

Ираны пуужингийн цохилтын үеэр 34 америк цэрэг тархиндаа гэмтэл авсан болохыг Пентагон мэдэгджээ

2020-01-25

АНУ Мадурог "авч хаяхаар" бэлтгэж байна

2020-01-25

#04 Ziko Podcast - Уур бухимдлаа хаяцгаая!

2020-01-23

#03 Ziko Podcast - Entertainment News

2020-01-22

Ziko's podcast #02 - "Нойрны тухай ярилцая"

2020-01-21

Ziko Подкаст - Танин мэдэхүй (2020.01.20)

2020-01-20

"Номтойбаярыг би хүндэлдэг..."

2020-01-25

Хэрэглэдэг аяга таваг угаагчиндаа эдгээр бодис орсон эсэхийг яг одоо шалгаарай!

2020-01-24

Коронавирусийн халдвар Монголд орж ирэхээс өмнө хилээ хаацгаая! Дэмжиж байвал шэйр!

2020-01-23

Өвөр Монгол хүнээс Ар Монголчуудад өгөх анхааруулга!

2020-01-23

Түмэн бэлэгтэй Төмөр хулгана

2020-01-24

Петровис Группийн МИНИЙ МАШИН... урамшуулалт хөтөлбөр орон даяар эхэллээ

2020-01-24

Ерөнхий англи хэл академик англи хэл 2-ийн ялгааг мэдэх үү?

2020-01-23

Цахим халдлагад өртөхгүйн тулд ЯТГАХ ТУСАМ НЯГТАЛ

2020-01-22

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
45.76%
АНУ
28.78%
ОХУ
5.9%
Арабын орнууд
5.9%
Хойд Солонгос
2.95%
Израиль
2.95%
Иран
1.85%
Африкийн орнууд
1.11%
Энэтхэг
1.11%
Бусад
1.11%
Турк
0.74%
Европын Холбооны орнууд
0.74%
Афганистан
0.74%
Пакистан
0.37%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,324

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,569

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,687

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,462