Шөнийн тарифын хөнгөлөлтийн мөнгө Н.Цэрэнбат сайдын "багц" руу орж, эрчим хүчний салбарын санхүүгийн байдал хүндэрчээ

Шөнийн тарифын хөнгөлөлтийн мөнгө Н.Цэрэнбат сайдын "багц" руу орж, эрчим хүчний салбарын санхүүгийн байдал хүндэрчээ

Олон жилийн турш яригдаж байгаа агаарын бохирдлыг бууруулах асуудалд Засгийн газраас далайцтай арга хэмжээ авсны үр дүнд хоолой хорсгож, нүд улайлгасан хорт утаанаас улаанбаатарчууд салж байгаа. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас хоёр том арга хэмжээ авсан.

Нэгдүгээрт 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 199 дүгээр тогтоол гаргаж, “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг баталсан.

Энэ журмын дагуу “Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифыг жил бүрийн 11 дүгээр 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувь, аймгийн төв болон, 10000-гаас дээш хүн амтай сум суурин газрын хоёр тарифт тоолууртай гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг 50 хөнгөлөх шийдвэр гаргасан.

Хоёрдугаарт түүхий нүүрсний хэрэглээг зогсоож, сайжруулсан түлш хэрэглэх зоригтой алхам хийсэн. Гэвч өнөөдөр Н.Цэрэнбат сайдаас болж Засгийн газрын 199-р тогтоол эргээд Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж, эрчим хучний салбарыг татаж унагах тогтоол болон хувираад байна. Учир нь шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдаж байгаа айл өрхийн тоо жил бүр нэмэгдэж, 2017 онд 101.326 айл өрх хамрагдаж, нийтдээ 6.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлж байсан бол 2018 онд 109.213 айл өрх хамрагдан 9.8 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн байна. Гэр хорооллын өрхийн шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд  2017-2019 онд нийт 30 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлжээ. Гэвч энэ мөнгөнөөс 19.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, үлдсэн 10 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгагдаагүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл цахилгаан түгээх, хангах компаниуд авч чадахгүй сууж байна. Орлого нь 10 гаруй тэрбум төгрөгөөр сох дутсан эрчим хүчний компаниуд, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хорооноос Сангийн яам, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл удаа дараа албан бичиг илгээж, санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлт гаргаж, Засгийн газрын хуралдаанд гурван ч удаа асуудал оруулжээ.

Гэвч Сангийн яам “Цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд өгөх мөнгийг Агаарын бохирдлыг бууруулах төсөвтэй нэгтгэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын багцад суулгаж өгсөн. 2018 онд гэхэд агаарын бохирдлыг бууруулах ажилд 75 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэдэг хариулт өгч.

“Чононд хонь хадгалуулав” гэгчийн уг гэрээр Н.Цэрэнбат сайдын багц руу орсон мөнгө ямар зориулалтаар хэрхэн зарцуулагдсан нь тодорхой бус байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос ”2019 онд 116966 айл өрх 19.5 тэрбум төгрөгийн цахилгааны хөнгөлөлт эдэлнэ. Харин 2020 онд 27.6 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөд хамрагдана” гэсэн тооцоог гаргаж, холбогдох газарт хүргүүлжээ.

Хэрвээ Н.Цэрэнбат сайд дээрх мөнгийг яаралтай шийдвэрлэж өгөхгүй, ирэх онд ч гэсэн шөнийн тарифын хөнгөлөлтөд зарцуулах мөнгийг халаасалчихаад “талыг ав, авахгүй бол өгөхгүй” гэдэг байдлаар асуудалд хандаад байх юм бол Монгол Улсын гал голомт болсон эрчим хүчний салбар элгээрээ хэвтэх дээрээ тулаад байна. Өнгөрсөн 2018 онд эрчим хүчний салбар нийтдээ 28 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Энэ алдагдал дээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас авах 10 гаруй тэрбум төгрөг авлага болон хүлээгдэж байна. Дээрх шалтгаануудаас үүдэн эрчим хүчний салбар өр төлбөрийн торонд орооцолдож эхэлсэн гэдгийг салбарын удирдлагууд ч хүлээн зөвшөөрч байна. Цахилгаан станцуудад гол түүхий эд болох нуүрс нийлүүлж байгаа “Багануур” ХК 9.6 тэрбум төгрөг, "Шивээ-Овоо” ХК гэхэд 2.7 тэрбум, "Шарын гол” ХК 1.9 тэрбум, “Адуунчулуун” ХК 775 сая, "Таван толгой" ХК 294 сая, бусад уурхайнууд 742 сая төгрөгөө авч чадахгүй сууж байна. Бараагаа нийлүүлчихээд мөнгөө авч чадаагүй уурхайнуудын хөрс хуулалтын ажил хойшилогдож, техник, тоног төхөөрөмж, засвар үйлчилгээний ажлууд хүлээгдэн, богино хугацаат өр төлбөр нэмэгджээ. Гэтэл нүүрсний үнээ төлж дийлэхгүй байгаа станцууд цахилгаан, дамжуулах, түгээх компаниудаас авлагатай. Тиймээс шөнийн тарифын хөнгөлөлтийн мөнгө орж ирсэн нөхцөлд уурхайн өр төлбөрөө барагдуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Гэтэл цахилгаан дамжуулах, түгээх компаниуд бас өнөөх шөнийн тарифын хөнгөлөлтийн мөнгө орж ирэх өдрийг хоног тоолон хүлээж сууна. Станцууд уурхайгаас нүүрс авч чадахгүй бол цахилгаан үйлдвэрлэж чадахгүй, цахилгаан үйлдвэрлэхгүй бол дамжуулах, түгээх сүлжээ хийх ажилгүй, хэрэглэгчид эрчим хүчгүй үлдэнэ. Эрчим хүчний салбар гэдэг ийм л бие биенээсээ хамааралтай, эмзэг салбар. Бодит өртгөөсөө хямд үнээр цахилгаан, дулаан нийлүүлж, ёстой л нөгөө "Ард хормойгоороо урд хормойгоо нөхөж”, алдагдалтай ажилладаг. Гэтэл нэг сайд хоёр жил авах ёстой мөнгийг нь өөрийнхөө “халаас’’-руу хийчихээд дураараа аашилж байгаа нь хэтэрхий харамсалтай. Цаашид эрчим хүчний салбарыг өрийн торноос гаргаж ирэхийн тулд Н.Цэрэнбат сайдын багц руу ороод алга болсон 10 гаруй тэрбум төгрөгийг нь олж өгөөд, шөнийн тарифын хөнгөлөлтийг зогсоох, эсвэл төсвөөс олгох мөнгийг эрчим хүчний салбарт нь шууд олгох гэсэн хоёр л арга зам үлдээд байна.

Өнгөрсөн оны зургадугаар сард “Монгол Улсын агаарын бохирдол дэлхийн дундаж хэмжээнээс 30 дахин их байна. Жилд 2400 хүн агаарын бохирдлоос болж нас бардаг. Агаарын бохирдол нь хүний эрүүл мэнд болон эдийн засагт хамгийн их хор хөнөөлтэй. Тухайлбал, өвлийн улиралд дутуу төрөлт 3.5 дахин нэмэгддэг. Мөн хүүхдүүдийн дундах нийт өвчлөлийн 40 хувь нь уушги, амьсгалын замтай холбоотой байдаг. Тиймээс Монгол Улс агаарын бохирдлыг бууруулахын тулд улирал харгалзахгүй анхаарах ёстой" хэмээн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкманн анхааруулсан. Гэтэл УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хийсэн томоохон ажлын санхүүжилтийг шийдэхгүй, өөрийнх нь багцад суусан 75 тэрбум төгрөгнөөс 10 гаруй тэрбум төгрөгийг эрчим хүчний салбарт өгөхөөс татгалзаж байгаа хэрнээ олон тэрбум төгрөгөөр яндангийн утаа мэдрэгч суурилуулна гээд ярьж суугааг юу гэж ойлгох ёстой вэ? Санхүүгийн хувьд алдагдалтай, авлагаа авч чадахгүй байгаа эрчим хүчний салбарын үйл ажиллагаа доголдоод эхэлбэл Н.Цэрэнбат сайд та хариуцлага хүлээх үү? Эрчим хүчгүйгээр энэ улс нэг ч өдөр байж болохгүй гэдгийг эрхбиш та ойлгож байгаа биз ээ.

Б.ЧУЛУУН

Эх сурвалж: sonin.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417