Хууль зөрчиж зээл олгосон гэх Төрийн банк яг жинхэндээ ямар байна вэ?

Хууль зөрчиж зээл олгосон гэх Төрийн банк яг жинхэндээ ямар байна вэ?

Д.Баярсайхан Төрийн банкны ерөнхий захирлаар ажиллах үедээ Хятадын “Шинжан шинфа” компанид хорин тэрбум төгрөгийн зээлийг хууль зөрчиж олгосон гэх шуугианд нэр холбогдож, мань эрийг шүүхээс буруутай гэж тогтоогоод байгаа. Хууль зөрчиж зээл авсан компани нь мөнгөө төлөөгүй гэсэн фактыг хэвлэлүүд онцлоод эхэлчихлээ. Хорин тэрбум гэдэг бол бага мөнгө биш. Тэр утгаараа шуугихаас аргагүй сэдэв. Төрд данстай ганц банкинд үнэхээр ийм асуудал бугшчихсан юм биш байгаа гэх болгоомжлол олон хүнд төрчихсөн яваа нь тодорхой. Бид энэ асуултад хариу хайсан юм. Учир нь банк бол цэвэр итгэлцэл дээр тогтдог байгууллага. Энэ банкны тухайн үеийн удирдлага тухайн үед алдаа гаргасан уу гэдэг нь шүүхийн шийдэх асуудал. Гол нь одоо үйл ажиллагаа явуулж байгаа Төрийн банк найдвартай хэвээрээ байна уу гэдэг л бидний анхаарал хандуулах сэдэв. Төрийн банк аль хэдийнэ шинэ удирдлага, шинэ бүтцээр ажиллаад чамгүй хугацаа өнгөрсөн.

Төрийн банкны захирлуудын тоо 2017 оныхоор 73-аар тоологдож байж. Харин 2018 оны бүтцээр өнөө олон захирлынхаа тоог хоёр дахин цөөлж, 40 захиралтайгаар ажиллаж байгаа юм байна. Захирал нь Хятадын компанид хууль зөрчиж хорин тэрбум төгрөг олгосон үеэс хойш энэ банкны удирдлага солигдоод хоёр жил өнгөрч буй. Шинэ захирлын буюу өнөөдөр Төрийн банкийг удирдаж буй Г.Дөлгөөнийг ажлаа авах үед Төрийн банк хорин тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол өдгөө ашиг нь хорин тэрбумаар хэмжигдээд эхэлчихэж. Хасах 20 тэрбумаас нэмэх 20 тэрбумд хүрсэн гэсэн үг. Хоёрхон жилийн дотор энэ бол чамлахааргүй амжилт юм. Үүнээс гадна өнгөрсөн жил санхүүгийн тайланд нь “Кэй Пи Эм Жи" аудит хийсэн байна лээ. Олон улсын аудитын энэ байгууллага тус банкинд өндөр үнэлгээ өгчээ. Аудит хийсэн энэ байгууллага дэлхийд зөвшөөрөгдсөн дөрвөн том байгууллагын нэг учраас тэдний энэ үнэлгээ хэрэглэгч бидний санааг амраах нэг шалтгаан юм.

Бас болоогүй ээ. Зээлжих зэрэглэлийг нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Мүүдис” “тогтвортой” гэж сайн дүн тавьж. Хараат бус, олон улсын байгууллагад ингэж үнэлэгдсэн банкинд гадаад ертөнцтэй харилцахад олон том боломж нээгддэг. Тэд энэ боломжоо ч ашигласан биз. Монголын банкуудаас анх удаа Репо хэлцэл хийж, дэлхийн санхүүгийн зах зээлээс доллар оруулаад ирснийг бодоход ойлгомжтой. Төв банкинд тушаах алтны хэмжээ багассан, Оюутолгойгоос өөр гадны том хөрөнгө оруулалтгүй шахам байгаа, ОУВС-гийн хөтөлбөрийн санхүүжилт үргэлжлэх эсэх нь тодорхойгүй ийм үед доллар олж ирнэ гэдэг яалт ч үгүй олзуурхахаар ажил. Банкууд энэ мэт ашигтай хэлцэл хийж, доллар татах тусам валютын нөөц зузаарах эерэг талтай.

Репо хэлцлийг энгийнээр тайлбарлавал Төрийн банк эзэмшлийнхээ төгрөгөөр илэрхийлэгдсэн Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасыг АНУ-ын Засгийн газрын бондоор сольсон гэсэн үг. Хүчирхэг эдийн засагтай их гүрний бондтой болно гэдэг алга ташихаар шийдэл. АНУ-ын Засгийн газрын бонд бол олон улсад хөрвөх чадвараараа шагшигддаг. Ийм хөрөнгийг барьцаалж дэлхийн хаанаас ч зээл авахад асуудал байхгүй. Төрийн банкны гүйцэтгэх захирлын албыг хашиж яваа Г.Дөлгөөн саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Барьцаа хөрөнгийн чанар сайжрах тусам авах зээлийн хүү ч дагаад буурах давуу талтай” гэж онцолсон байна лээ. Тийм л дээ, тэдний хийсэн Репо хэлцлийн иргэдэд наалдах өгөөж нь энэ. Дэлхий рүү харсан энэ мэт ухаалаг шийдлүүд нь Төрийн банкны харилцагчдадаа бага хүүтэй зээлээр үйлчлээд яваагийн бас нэг нууц. Г.Дөлгөөний хувьд салбартаа танигдчихсан, хийсэн ажил, хэлэх үгтэй удирдагч гэдгийг эдийн засаг, санхүүгийн салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Монголбанкинд олон жил ажилласан туршлагатайгаас гадна Люксембургийн “Шродерс” хөрөнгө оруулалтын санд ажилласан түүх түүний намтарт бий. Олон улсын зах зээлийг мэдэрч, тоглоомын дүрмийг нь ойлгодог түүн шиг банкир манай улсад цөөнгүй.

Сүүлд өрнөсөн шуугианы мөрөөр ухаад үзэхээр “төрд данстай банк хэрэггүй” гэх шүүмжлэл худлаа болохыг нотолсон энэ мэт олон шинэчлэл Төрийн банкинд өрнөжээ. Зүгээр л нэг энгийн жишээ хэлэхэд төрөөс олгодог халамж, тэтгэврийн 80 хувийг Төрийн банк дангаараа олгодог. Төрийн банк гэж байгаагүй бол Засгийн газар хүүхдийн хорин мянгыг олгохдоо банкны шимтгэл гэж төсвөөс мянган төгрөг нэмж гаргахаас аргагүйд хүрнэ. Гэтэл төсвийн мөнгө төрийнх биш, иргэд, компаниудын буюу бидний төлсөн татвар. Бүр энгийнээр хэлбэл төрөөс иргэдэд өгдөг тэтгэвэр, халамж, тэтгэмжүүдийн шимтгэл гэж арилжааны банкуудад очдог мөнгө бидний халааснаас гардаг юм. Төрд данстай банк байхын зайлшгүй шалтгаануудыг нэг нь энэ. За тэгээд ипотек, жижиг, дунд үйлдвэрийн гэх мэт төрөөс бодлогоор хэрэгжүүлэх ёстой зээлийн төрлүүд гэж бий. Төрөөс хямд хүүтэй ийм зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд арилжааны банкуудаар дамжуулбал илүү мөнгө төлдөг. Засгаас мөнгө хураамжийг нь төлөөд иргэд, компаниудад хэрэгтэй иймэрхүү хөтөлбөр хэрэгжүүллээ гэхэд арилжааны банкууд байрны зээл хүссэн иргэн, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл горилсон компаниудад барьцаа хөрөнгө гэх мэт өндөр босго тавьчихдаг. Ийм асуудлуудыг шийдэх зөв бүтэц нь төрд данстай банк гэдгийг дэлхийн олон орны жишээнээс харж болно. Төрд данстай банкны тухайд иргэд, үйлдвэрлэгчдэд өндөр босго тавихгүй, халамж тэтгэврээс нэмэлт хураамж авахгүй гэх мэт давуу талууд үүсдэг гэж эдийн засагчид онцолдог. Төрийн юм болгон уруудуулаад доройтуулаад байдаг юм биш. Нарийн яривал Төрийн банк гэдэг чинь хэн нэгэн хувь эзэнтэй, тэр хүнийг баяжуулж байдаг юм биш, ард түмэн бидний л юм шүү дээ. Энийгээ яажшуухан явж байгаа, үйл ажиллагаа нь ямар байна гэж санаа тавих эрх нь бидэнд бий бий. Тиймдээ ч нөхцөл байдал ямар байна, өмнөхөөсөө ямар болж байна, удирдлага нь ямар хүн байдгийг анзаарч, бодитоор харах гэж нэхэж хайсан маань энэ.

Энэ дашрамд төрийн банкны гүйцэтгэх захирал Г.Дөлгөөн энэ жилийн “Bloomberg TV Mongolia awards”-ын “Шилдэг өсөлт” шагналын эзэн болсон нь дээр дурдсан амжилтуудтай холбоотой юм билээ. Тэд өнгөрсөн жил нийт активаа 27.9 хувиар өсгөсөн бол татан төвлөрүүлсэн хөрөнгөө 30.5 хувиар нэмчихэж. Нийт зээлийн багцынх нь өсөлт 28.3 хувиар өссөн нь ТОП-5 банк дотроо тэргүүлэх үзүүлэлт болж. Энэ оны аравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар гурван их наяд 93 тэрбум төгрөгийн актив хөрөнгө, хоёр их наяд 848 тэрбум төгрөгийн татан төвлөрүүлсэн хөрөнгөтэй, нэг их наяд 831 төгрөгийн зээлийн багцыг амжилттай удирдаж, харин арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар19.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байгаа юм байна.

Төв банкнаас тодорхой шалгуур үзүүлэлтээр банкуудыг шалгадаг. Жил гаруйн өмнөхөн Төв банкнаас зарим арилжааны банкуудын нэрсийг зарласныг тодхон санаж байна. Асуудалтай, өөрийн хөрөнгөө нэмэх шаардлагатай гээд л . Тэдгээрийн дотор лав Төрийн банкны нэр зарлагдаагүй явсан. Асуудалгүй байсан гэдэг утгаараа шүү дээ. Ер нь бол Монголбанкнаас хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор байнгын шалгалт хийдэг. Энэ шалгалтад үзүүлсэн амжилтаараа толгой цохиж яваа банкуудын нэгд Төрийн банк багтжээ. Тухайлбал төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 25 хувиас дээш байх ёстой гэсэн шаардлагыг Монгол банкны зүгээс тавьдаг. Төрийн банк энэ үзүүлэлтээр гэхэд л 41.23 хувь байх жишээний. Банкны үйлчилгээг харилцагчдадаа эрсдэлгүйгээр хүргэж явааг нотолсон ийм тоонуудыг тус банкны ажлын үзүүлэлтээс харчихаж болж байна лээ. Хэдий нас залуу ч ажил мэргэжлийн туршлагатай хүн удирдаж байгаагийнх бидний төсөөлснөөс энэ банк хавьгүй илүү амжилттай, сайн үзүүлэлттэй юм байна. Төрд итгэл алдарч, улстөржих нь их ард түмэн шүү дээ, бид. Төр нь ч биднээрээ даажигнаж дуусахгүй л юм. Харин Төрийн банк бидний итгэлийг алдчихаагүй л байгаа юм байна гэсэн итгэл үнэмшил төрж байна.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Эх сурвалж: Dnn.mn

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.

Дуртай төрөл

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417