Онцгойгийнхон 2000 амь аварч, 60 тэрбум төгрөг хамгааллаа

Онцгойгийнхон 2000 амь аварч, 60 тэрбум төгрөг хамгааллаа

Онцгойгийн орон нутаг, газар хэлтсийн удирдах ажилтнууд уламжлал ёсоор цугларч хийсэн бүтээсэн, зорилго төлөвлөгөөгөө  цэгнэлээ. Энэ хоёр өдөр зөвхөн ажил ярьж, тайлан сонсох биш удирдах ажилтны манлайлал, хөгжлийн чиг хандлагын талаар шинэ мэдээлэл өгөх сургалтуудыг зохион байгуулж удирдах ажилтнуудыг цэнэглэдэг. Урьд жилүүдэд оны дараа цуглардаг байсан бол  энэ жилийнх шинэ оны өмнө болж буйгаараа онцлогтой.

 

2019 оныг онцгойгийнхон амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид энэ онд улсын хэмжээнд тохиолдсон 4990 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 1932 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Үүний зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан нь их. Мөн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангахад анх удаа алба хаагчдаас  мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгож эхэлснийг цугларалтын үеэр онцолж байв.  Ингэснээр төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 774 алба хаагч мэргэшлийн зэрэгтэй болсон нь нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодит алхам  болсон байна. Мөн ирэх жил гамшиг ослын үед  орон зайн мэдээллийн системийг ашиглаж агаараас тандах судалгаа хийж  нөхцөл байдлыг үнэлж шуурхай ажиллах, Франц улстай хамтарсан төслөөр дөрвөн нисдэг тэрэгтэй болох гээд чамгүй  дэвшил гарч байгаа юм.

Онцгой байдлын албаны аврах ажиллагааны зориулалттай техник хангамж  55 хувьтай байгаа бол Францын Засгийн газартай хамтарч агаараас эрэн хайх аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг хэрэгжүүлснээр 70 хувьд хүрэх юм.  Ингэснээр сургалтын нэг, эрэн хайх гурван нисдэг тэрэгтэй болно.  Төсөл хэрэгжих хоёр жилд яаралтай тусламж үзүүлэх эмч бусад мэргэжилтнүүдийг бэлтгэх бөгөөд нисдэг тэргийг зөвхөн онцгой биш цагдаа, эрүүл мэнд гээд бусад шаардлагатай бүхий л үед ашиглах юм байна.

2020 онд аврагчдын хувцас хэрэглэл, техник төхөөрөмжийг нэмэгдүүлсэн томоохон ажил цөөнгүй хийгдэх талаар ОБЕГ-ын дэд дарга бригадын генерал Г.Ариунбуян “Энэ оны үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад аварсан хүний тоо 800 буюу 1.7 дахин, эд хөрөнгө 50 хувиар өссөн. Энэ бол урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авсны үр дүн. Аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр тусгайлсан хөтөлбөр сургалт зохион байгуулсан. Гамшгаас сэргийлэх иж бүрэн сургуулилтыг 30 жилийн дараа хийлээ.

Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төв орон нутгийн түвшинд орон нутгийн зөвлөл байгуулж үйл ажиллагаа нь жигдэрч байна. Гамшиг тохиолдож байгаа бүс нутгуудад таван ангийг шинээр нээлээ. 2020 онд улсын төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн шугамаар нисдэг тэрэг, автомашин, тоног төхөөрөмж, бусад аврах ажиллагааны зориулалттай техник ашиглана. Үүнийгээ дагаад алба хаагчдаа сургаж чадавхижуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, алба хаагчдын хувцас хэрэглэлийн хангамжийг сайжруулахад нэлээд анхаарна” гэлээ. Урьдчилан сэргийлэх ажлын үр дүнд гамшиг ослын нөхцөл байдал тоон үзүүлэлт  өссөн ч хохирол буурсан байна.

Харин энэ өвөл аймгуудад өвөлжилт хүндэрч болзошгүйг аймгийн онцгой байдлын дарга нар хөндлөө. Одоогийн байдлаар нийт нутгийн 60 хувьд зудын эрсдэл дунд, 40 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн. Төв, Өвөрхангай, Дундговь, Архангай, Увс, Баян-Өлгийд бэлчээрийн даац хэтэрсэн учраас өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа. Өвлийг  хохирол багатай туулахын тулд Засгаас 1.7 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болсон гэх мэдээллийг дарга нар өглөө.

Удирдах ажилтны цугларалтын үеэр зарим аймгийн Онцгой байдлын газрын дарга нартай уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

Зүүн бүсийн төв Дорнод аймгийн ОБГ-ын дарга хурандаа Г.Нармандах: Гамшиг ослын 120 орчим дуудлага ирсэн

-Зүүн бүсийн хэмжээнд зуншлага харьцангуй сайн байлаа.  Одоогоор өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээгүй. Гэхдээ өвөлжилтийн бэлтгэл өвс тэжээл хангах ажлыг аймгийн хэмжээнд 100 хувь хангасан байна. Усны үер, осол гэмтлийн хувьд 2019 он өнгөрсөн онуудыг бодвол харьцангуй гайгүй байлаа. Энэ онд Дорнод аймгийн хэмжээнд гамшиг ослын 120 орчим дуудлага ирсэн. Тэрдунд иргэд  гамшгийн нөхцөл байдлаа үнэлэхгүйгээр шатахуун дууссан тохиолдолд онцгой тусална гээд дуудах нь элбэг байдаг.

Дундговь аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа М.Адъяабаатар: 64 хүний амь аварч, 1.3 тэрбум төгрөгийн  өмч хөрөнгийг хамгаалсан

-Онцгой байдлын албаны дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нэлээдгүй үр дүнтэй ажилласан. Энэ онд аймгийн хэмжээнд 154 гал түймэр, гамшиг ослын дуудлага хүлээн авч шуурхай ажиллалаа. Гамшиг ослын дуудлагын үеэр 64 хүний амь аварч, 1.3 тэрбум төгрөгийн  өмч хөрөнгийг авран хамгаалсан. Харин өвөлжилтийн хувьд зун оройтож, ургамлын гарц тааруу, бэлчээрийн даац хэтэрснээс үүдэж хүндрэх төлөвтэй байна. Одоогоор малчин өрхийн 30 гаруй хувь нь 10 аймгийн 30 гаруй суманд  отор нүүдэл хийж байна.  Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан улсын нөөцийн бараа материалыг хямдралтай болон үнэгүй олгохоос гадна оторт яваа айлуудад төрийн үйлчилгээг шуурхай үзүүлж байна.  Энэ онд дэвшүүлсэн зорилтоо амжилттай хэрэгжүүлж тэргүүний хамт олон болж байгаа.

Өвөрхангай аймгийн ОБГ-ын дарга дэд хурандаа Т.Мөнхдорж: Сая гаруй мал оторт байна.

-Энэ онд Өвөрхангай аймагт 7.3 сая мал тоологдсон. Одоогийн байдлаар 4.3 сая мал өвөлжихөөр  байгаагийн мянга гаруй айлын сая гаруй мал нь оторт байна. Манай аймагт цас,  өвс муутай. Үндсэндээ мал идэх өвс ногоо алга.  19 сумаас хойд гурван сум, Богд сумаас бусад нь өвөлжилт  хүндэрсэн. Улсын онцгой комиссоос  өвөлжилтийн үнэлгээ хийхэд зудын өндөр эрсдэлтэй гэж гарсан. Өвлийг аль болох хохирол багатай давахын тулд шаардлагатай бүхий л  арга хэмжээг авч ажиллаж байна. Өвсний гарц муудсан нь үлийн цагаан оготно ихээр гарч ирснээс үүдсэн. Бэлчээрийн даац тав дахин нэмэгдсэн.

Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Г.Баатар: Сургалтын бааз байгуулах ажлыг эхлүүлсэн

-Сэлэнгэ аймагт өвөлжилт хэвийн байна. Манай онцгой байдлын байгууллагад  энэ онд үер усны ослын дуудлага нэлээдгүй ирлээ. Харин ой хээрийн түймэр болон ослын дуудлага буурсан. 2019 он амжилт бүтээл дүүрэн байлаа. Алба  хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх  бүтээлч ажил  өрнүүлсэн жил болсон. Энэ хүрээнд алба хаагчдынхаа ажлын орчныг тохижуулах болон амралт сувилалын газар, урсгал усны сургалтын бааз байгуулах ажлыг эхлүүлсэн. Эдгээр томоохон ажлуудаа ирэх онд багтааж дуусгах төлөвлөгөөтэй байна.

Хөвсгөл аймгийн ОБГ-ын дарга хурандаа Ё.Пүрэвсүрэн: Гол мөсний дуудлага багасахгүй байна

-Манай аймаг ой мод их, үер ус, мөс  цөмрөх эрсдэл өндөр учраас  Галт, Хатгал тосгон, Тариалан, Ханх суманд аврах анги шинээр нээсэн. Мөн хойд талын сумдад эрэн хайх ажиллагааны анги нээхээр ажиллаж байна.

Бид мөсөнд цөмрөхөөс урьдчилан сэргийлэхэд ихээхэн анхаарч байгаа ч иргэдийн  хэнэггүй байдлаас  үүдэж гол мөсний дуудлага багасахгүй байна. Галт, Жаргал, Цэцэрлэг, Цагаан-Уул сумдад өвөлжилт хүндэрсэн. Аравдугаар сард орсон цас хайлж  мөс болж  дээрээс нь цас орсон учраас мал бэлчээрлэх боломжгүй болсон.

Баруун бүсийн төв Ховд аймгийн ОБГ-ын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт: Нэмж цас орвол зуд болох эрсдэлтэй

-Баруун таван аймгийн хэмжээнд Баян-Өлгий аймгийн Булган, Дэлүүн сум болон Ховд аймгийн Булан, Өнж, Мөст сум өвөлжилтийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдалтай байна. Харин Увс болон Завхан аймгийн хойд сумдаар цасан бүрхүүл тогтож зуд болох өндөр магадлалтай байна. Ирэх нэгдүгээр сард цас нэмж орвол зуд болох учраас ОБГ бэлтгэл ажлаа хангаж байна. Бэлтгэл ажлын хувьд аймаг болгон нэг мянган тонн өвс бэлтгэх засгийн газрын тогтоол байгаа. Завхан аймгийн хувьд 40 хувьтай, Увс болон бусад аймгийн хувьд 50 хувьтай, Завхан аймгийн хувьд орон нутгийн нөөцөө задалж малчиддаа тарааж эхэлсэн байгаа. Баруун аймгийн сумдын хувьд 50 тонн өвс 10 тонн тэжээл бэлтгэсэн байгаа.

С.УЯНГА, Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417