Хүүхдийн төлөө санаачилсан бүхэнд нь талархаж, Ерөнхийлөгчөө дэмжье

Хүүхдийн төлөө санаачилсан бүхэнд нь талархаж, Ерөнхийлөгчөө дэмжье

Эцэг, эхийнхээ халуун энгэрээс балчир ахуйдаа салж, бусдын хайран дунд өлгийдүүлж өссөн тэд 18 нас хүрэхээс айдаг гэсэн. 18 нас хүрчихвэл очих газаргүй, хоноглох дулаан оргүй болно гэхээс байж сууж ядна. Яаж ийж байгаад асрамжийн төвдөө байхыг хүсэж, өсгөж, өндийлгөсөн ах, эгч нарынхаа хормойноос зуурна. Ийм л дүр зураг хөвөрсөн асрамжийн гэх тодотголтой төвүүд.

Манай улсад хүүхдийн чанартай цөөн хэдэн л асрамжийн газар бий. Энд эцэг, эхгүй бүтэн өнчин хүүхдүүдээс гадна ихэнхийнх нь гэр бүл салсан, эсвэл архины хамааралтай, хүчирхийлэлд өртдөг, өртөх магадлалтай хүүхдүүд ирдэг.

Асрамжийн газрын сургагч багш нарын хэлснээр хүүхдэд улсаас өгдөг сар бүрийн 20 мянган төгрөгийн тэтгэмжийг нь авахын тулд асрамжаас түр гаргаж аваад эргүүлээд гудамжинд хаядаг эцэг, эх олон байдаг гэсэн. Тэр ч бүү хэл, хүүхдээ асрамжийн газарт өгчихөөд өөр амьдрал зохиож, үр хүүхэдтэй болоод мөн л асрамжийн газар өгдөг тохиолдол ч бий гэдгийг хэлсэн. Ийм л харгис нийгэмд балчирхан үрс минь гомдол тээн амьдарч байна.

Магадгүй ийм л гомдол нь тэдний ирээдүйн бүх хүсэл тэмүүллийг нь урж хаядаг байхыг ч үгүйсгэхгүй.

“Хүүхэд залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолбор”-ын захирал учирлахдаа асрамжийн төвөөс гарсан хүүхдийн олонх нь гудамжинд гарч архи уудаг болдог. Цөөхөн нь мэргэжил эзэмшин ажиллаж, хэд хэдээрээ нийлж байр түрээслэн амьдралаа дээшлүүлдэг. Энэ утгаараа хүүхдүүдийг 18 нас хүрэнгүүт нь асрамжийн байрнаас гарах боллоо гэж хэлэх ямар хэцүү гээч. Боломж л байвал нэг жил ч болтугай байлгахыг л боддог хэмээн учирлаж билээ.

Улсын асрамжийн газарт 18 хүрсэн хүүхдийг байлгах ямар ч эрх зүйн зохицуулалтгүй учраас барилгачин, үсчин, гоо засал зэргээр сургаж, мэргэжил эзэмшүүлэхийг хичээдэг байна. Учир нь хүүхдүүдээ гудамжинд биш сурсан эрдмээрээ хоолоо олоод идээсэй гэсэндээ тэр. Хааяа боломж бололцоо нь олдвол гаднын байгууллагатай хамтарч ажиллана. Энэ үед аль болох олон хүүхдийг сургахыг хичээдэг аж. Ер нь л хэн хүсэл тэмүүлэлтэй байна тэдэнд өндөр боловсрол эзэмших, сайхан ирээдүй нээлттэй байдаг. Хамгийн гол нь өмнө нь хүчирхийллийн улмаас болон бусад шалтгааны улмаас бие болоод сэтгэл зүрхэндээ шарх авсан хүүхдүүдийг энд түр байлгаад гаргах биш хичээвэл олон боломж ирээдүйд бий гэсэн итгэл найдвар, сэдэл төрүүлэх шаардлагатайг эндээс харагдсан юм.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилаад буй ажлыг хоёр гараа өргөөд ч болов дэмжье. Учрыг тодруулбаас, эцэг, эхийн хайр халамж үзээгүй, асрамжийн төвдөө насанд хүрсэн тэднийг нийгмийн эмзэг бүлэг давхрагад шилжүүлэхгүйн тулд төр шууд анхааралдаа авах ёстой хэмээн улмаар энэ жил төгссөн 12 хүүхдийг их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургаж, ажилтай болгох хүрээнд тэдэнд шаардлагатай 60 гаруй сая төгрөгийг шийдвэрлэжээ. Мөн Үндэсний батлах хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль, УБТЗ дээд сургууль, түүний харъяа МСҮТ-д мэргэжил эзэмшихээр элсэлтийн шалгалт өгч тэнцсэн оюутнуудын бүх зардлыг дааж, ажлын байраар хангах үүргийг УБТЗ болон хууль хүчний байгууллагууд хүлээж байхаар болж санамж бичигт гарын үсэг зурцгаав.

Ингэснээр ЭЕШ-даа өндөр оноо авсан асрамжийн төвийн хүүхдүүдийн их, дээд сургуулийн төлбөрийг 100 хүртэл хувиар хөнгөлж, тэднийг эхний ээлжинд дотуур байр, “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамруулахаар боллоо.

Мөн асрамжийн газрууд “Бие даан амьдрах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлдэг болох, төвүүдэд ажиллаж байгаа ажилтан, нийгмийн ажилтнуудыг тэтгэвэрт гарахад нь 36 сарын цалинтай тэнцэх урамшуулал олгох, төгсөгч хүүхдүүдийг ажилд зуучилж, бие даан амьдрахад нь бодитой дэмжлэг үзүүлэх, 18 нас хүрсэн асрамжийн хүүхдүүдийг ажилд авах, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг бизнесийн байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалах, асрамж, халамжийн төвүүд дэргэдээ “Залуучуудын төв”-ийг байгуулж бодлогоор дэмжих, хүүхэд залуусыг бие даан амьдрахад нь туслах бодитой санаачлагуудыг дэвшүүлсэн юм.

Ийнхүү асрамжийн газарт өсч торниж буй хүүхдүүд ирээдүй хүссэн мэргэжлээ эзэмших боломжид ийнхүү баталгаа гаргаж өгсөн Ерөнхийлөгчдөө баярлалаа. 18 нас хүрээд туурга тусгаарлах үед хар бараан амьдрал угтана сэтгэл эмзэглэн суудаг байсан бол одоо ирээдүй нь зурайж эхлэв. Хамгийн гол нь бүх зүйл өөрсдөөс нь шалтгаална. Хичээлээ сайн хийж, идэвх зүтгэлтэй байвал төрийн буянаар дээд мэргэжил эзэмших боломжтой боллоо. Төрийн бодлого бүхэн энэ мэт иргэддээ чиглэж, тэдний замыг гэрэлтүүлж байгаасай.

Б.Лхам

5
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417