Б.Долгор: Тусгай хэрэгцээт хүмүүс зурвасаар дуудлага өгөх боломжтой

Б.Долгор: Тусгай хэрэгцээт хүмүүс зурвасаар дуудлага өгөх боломжтой

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын мэргэжилтэн Б.Долгортой ярилцлаа.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийн хүртээмж хэр байна вэ?

-Улсын хэмжээнд өнгөрсөн жилийн байдлаар 105691 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаагийн 21598 нь хөдөлгөөний, 11519 нь харааны бэрхшээлтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зайлшгүй хэрэгцээтэй барилга, нийтийн тээвэр, зам, мэдээлэл технологи гэсэн дөрвөн төрлийн хүртээмж байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг бие даан амьдрах, амьдралын бүхий л зүйлд бүрэн дүүрэн оролцох боломжийг бий болгоход хөдөө, хот суурин газрын хаана ч бусдын адил хүрээлэн буй орчин, тээвэр, мэдээлэл харилцаа, нийтэд үйлчлэх бүхий л үйлчилгээ, арга хэрэгсэл хүртээмжтэй байна гэж заасан байдаг. Гэтэл хот төлөвлөлтийн алдаанаас болж гудамж талбайд хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүү хэл эрүүл аюулгүй зорчих боломж хомс. Хүн бүрт тэгш хүртээмжтэй дэд бүтцийг байгуулснаар иргэн бүрийн нийгмийн оролцоог хангаж чадна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгардаг орчны саад гэхэд нийгэм олон нийт, зан заншлаас үүдэлтэй буруу хандлага. Хууль эрх зүйн орчин, хэрэглээ, мэдээллийн саад гэж бий. Тухайлбал, сонсголгүй иргэдэд тулгардаг харилцаа холбооны саад гэхэд төрийн албанд дохионы хэлний хэлмэрчийн үйлчилгээ үзүүлэх, бүтэц, орон тоо, эрх зүйн зохицуулалт байхгүй. Бүх нийтийг гамшгаас сэргийлэх ослын дохиог сонсохгүй, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг сонсох боломжгүй шүү дээ. Дохионы хэлний дүрс хэтэрхий жижиг. Олон улсад бол дэлгэцийн тал хэсэгт нь гаргадаг.

-Тусгай хэрэгцээт хүмүүсийн дэд бүтэц хэр хүртээмжтэй байгаа талаарх нэгдсэн судалгаа байдаг уу?

-Нэгдсэн судалгаа байхгүй. Өнгөрсөн долдугаар сард манай улсад болсон Ази номхон далайн бүсийн IV конгрессын хүрээнд төрийн бус байгууллагуудтай хамтраад хотын төв зам дагуу барилга байгууламжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шаардлагатай дэд бүтэц ямар байгаа талаарх үнэлгээ хийсэн.Шангрилла,Сүхбаатарын талбай, Улсын их дэлгүүр, Баянгол зочид буудал зүүн дөрвөн зам гэсэн нийтийн үйлчилгээний байгууллагад хүртээмжийн үнэлгээ хийж зөвлөмж хүргүүлсэн. Сүүлийн үед шинээр баригдаж байгаа худалдаа, үйлчилгээний төвүүд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтцийг стандартаар нь хийж байна.

Зарим үйлчилгээний төв налуу зам барьсан ч хэт огцом өндөр зэргээр стандартын шаардлага хангадаггүй. Налуу шатны өндрийн хэмжээ хамгийн ихдээ 0.12 м байх тохиолдолд уртын хэмжээ нэг метр байхаар тооцдог. Шатны өндөр 90 см байхад налуу шатны урт нь 7.5 метр байна.  Мөн налуу замын эхлэл, төгсгөлд тэгш талбай байгуулах, урт хийж байгаа бол чиглэлийг дугуйрсан байдлаар хийнэ. Дугуйрах хэсэг нь тэргэнцэр эргэх боломжтой буюу 1.5 метрээс багагүй байна. Түүнчлэн налуу замын хоёр хажуу талаар 90 см-ээр багагүй өндөрт бариул бүхий хашлага хийх ёстой. Сургуулийн өмнөх насныханд 50 см-ээс өндөрт бариул хийж болно. Алслагдсан дүүрэг, гэр хороололд дэд бүтэц тааруу байгаа нь хүмүүсийн ойлголт хандлагатай холбоотой. Дэд бүтцийг сайжруулахад хөгжлийн бэрхшээл гэж юу вэ гэдгээс эхлээд ойлголт өгөх нь зүйтэй байх.

-Дэд бүтэц гэдэг зөвхөн налуу замаар хязгаарлагдахгүй. Нэгдсэн стандарт нь ямар байдаг вэ? 

-Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны тогтоол бий. Иргэний барилгын төлөвлөлтөд хөгжлийн бэрхшээлтэй хүний шаардлагыг тооцсон орон зай, орчны үндсэн шаардлага бий. Мөн явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар байдаг. Тухайлбал, барилга, өрөө тасалгааны орц болон хаалганы стандарт гэж бий. Иргэний зориулалттай барилгад хөгжлийн бэрхшээлтэй хүн орох боломжийг хангасан налуу зам, болон бусад тоног төхөөрөмжгүйгээр заавал тоноглогдсон байна. Хаалганы код байрлуулах бүс, дуудах хонх шалнаас 80 см-ээс 1.1 метр, тоон тэмдэг бүхий давхрын дугаар шалнаас 1.4-1.6 метр өндөрт товойлгон дүрсэлсэн байх ёстой. Барилга, өрөө тасалгааны гол хаалга нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ашиглах боломжтой 85 см-ээс багагүй өргөн, орон зай нь уужим цэлгэр байна. Хаалганы бариул шалнаас дээш 90-100 см, урд ирмэгээс хойш 20 см, босгоны өндөр 2.5 см эсвэл босгогүй байх, хаалганы өргөн 85 см байх ёстой.

Шилэн хаалга нь автоматаар онгойж дэлгэгддэг эсвэл хавтастай байж болно. Шилэн хаалгыг ашиглах үед харааны бэрхшээлтэй хүнд зориулж, хаалган дээр анхааруулах өнгөт зурвасыг хэвтээ чиглэлд зурж тэмдэглэнэ. Анхааруулах зурвасыг шалнаас дээш 1.6 метрийн өндөрт 15 см-ийн өргөнтэйгөөр тод өнгөөр тэмдэглэх ёстой гээд олон стандарт бий.

-Үйлчилгээний байгууллагууд харааны бэрхшээлтэй хүнд зориулсан ямар стандарттай байх ёстой вэ?

-Харааны бэрхшээлтэй хүнд зориулсан зам, ханын бариул тусдаа. Барилгын дотор болон гадна талд харааны бэрхшээлтэй хүнд зориулсан брайль зам хийх ёстой. Байгууллагын дотор талд үүднээс мэдээлэл лавлагааны хэсэг хүртэл болон өрөө тасалгааны бүх чиглэлд брайль зам эсвэл ханын дагуу бариул хийнэ. Ханын бариулыг 75 см-ийн өндөрт найман см-ээс илүүгүй өргөнтэй бариулыг хана дагуулж хийнэ. Мөн ариун цэврийн өрөөнд тэргэнцэртэй хүнд зориулсан 1.65 метрээс багагүй нэгээс доошгүй тасалгааг төлөвлөх ёстой. Хана дагуулсан бариул, хувцасны өлгүүр бусад хамрагдах тоноглолыг тохижуулна. Нийтийн бие засах өрөөний гар угаах хэсэгт нэгээс цөөнгүй тосгуурыг шалнаас 80 см, гарын алчуур хатаах өлгүүр 90 см-ээс ихгүй өндөрт байрлах ёстой.

Үйлчилгээний лангууг одой болон тэргэнцэртэй хүний орон зайг тооцоолж, хангалттай хэмжээнд байрлуулж, шалыг өндөрсгөнө. Лангууны тавцангийн аль нэг хэсгийг намхан хийж болно. Мөн явган хүний замын өргөн, өндөр гээд тодорхой стандарттай.

-Барилга хүлээж авах улсын комиссын дөрөвний нэгд хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөлөл байх ёстой гэж хуульд заасан. Хуулийн хэрэгжилт ямар байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээ шаардлагыг тусгасан хууль, журам стандарт хангалттай ч хэрэгжилт дутмаг. Дэд бүтцийн хүртээмжийн асуудал нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хамаарах асуудал биш. Өндөр настан, жирэмсэн эхчүүд гэсэн бүх насныханд хүртээмжтэй байх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан ээлтэй орчинг бүрдүүлнэ гэдэг нь бүх нийтэд ээлтэй орчинг бүрдүүлнэ гэсэн үг.

Нэг үеийг бодоход барилга хүлээж авах улсын комисст хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын төлөөллөөс оролцуулдаг болсон. Гэсэн ч бодит байдалд сайн  хэрэгжихгүй л байна. Уг нь барилгын зураг төсөл хийхээс эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Нөгөө талаас зөвхөн салбарын яам, агентлаг биш барилга хот байгуулалт, зам тээврээс гадна хувийн хэвшлийнхний уялдаа холбоо чухал.

-Дэд бүтцийг сайжруулахад агентлагийн зүгээс ямар хүчин чармайлт гаргаж байна вэ?

-Манай агентлаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолойг сонсч бодлогын түвшинд хүргэхээр ажиллаж байна. Төрийн бус байгууллагуудтай уулзаж мэдээлэл солилцох, орон нутгаас хүмүүс ханддаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэлээд анхаарч ахицтай ажиллаж  байна.

Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэд цахим зурвасаар тусламж хүсэх харилцааг зохицуулах талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, 101,102,103 болон 105 дугаарт сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд цахим зурвасаар яаралтай дуудлага өгөх боломжтой. Үйл ажиллагааг тогтвортой үргэжлүүлэхийн тулд сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн санг шинэчлэх шаардлагатай байгаа.  Мөн тусгай дугаарууд руу видеогоор залгадаггүй. Ихэнх байгууллагын үйлчилгээний ажилтан дохионы хэлгүй байдаг нь бэрхшээлтэй.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

ТАНИЛЦ: Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах байршил

2024-04-30

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417