Шинэ колоничлолын гинжинд тэлчилж буй Монгол орон

Шинэ колоничлолын гинжинд тэлчилж буй Монгол орон

Тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулахад хангалттай

Бүгдийг хуу хулгайлахад ганцхан ҮЗЭЛ СУРТАЛ хангалттай!

Шинэ колоничлолын тулгуур баримтлалаас

 

Анзаарах, бодох зүйлс

 

2012 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Ардчилсан намын ҮЗХ-ны хурал дээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бухимдалтайгаар дээрх эшлэлийг онцолж байлаа. Түүний хэлсэн үгийг сануулахад: – Би үүнийг ухаантайдаа яриад байгаа юм биш.

 

 

“Эдийн засгийн алуур­чид” гэж энэ ном гадуур монгол хэл дээр хэвлэгдсэн гарсан байгаа. Үүнд уул уурхай гээд бидний баярлаад байгаа зүйлийг бүгдийг нь мөн чанараар нь биччихсэн байна.

 

 

Та нар дөрөвхөн мөр уншаад үзээрэй. “… тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулах хангалттай. Харин хуу хамахын тулд ганцхан үзэл суртал хэрэгтэй” гэж… Тэгэхээр энэ үзэл суртал яваад эхэлчихсэн байна…

Үүнээс долоон жилийн дараа 2019 оны аравдугаар сарын 15-нд FATF Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага Монгол улсыг Саарал жагсаалтад оруулснаа зарлалаа. FATF-ын хуралд оролцогч орнуудаас гурав нь Монгол Улсын эсрэг санал өгөхөд Саарал жагсаалтад шууд оруулдаг гэх агаад санал өгсөн улсууд нь АНУ, Австрали, БНХАУ болж таарав.

Манай стратегийн түнш гэгдэх хоёр гүрэн, америкийг аялдан дагагч нэг улс ийнхүү Монголыг “шогложээ”. Яагаад, яах гэж, юуны тулд? …

 

Логик, бас дахин логик

 

Саарал жагсаалтад Монгол Улс орсон даруйд Оюутолгой төслийн хө­рөнгө оруулагчид, хамаа­рал бүхий этгээдүүд хоо­рон­доо зөрчилтэй мэ­дэгд­лүүдийг яаран хийж эхлэв.  Оюутолгой ХХК-ийн гүйцэтгэх зах­ирал Армандо Торрес “Саа­рал жагсаалт”-ын асуудал нь тус компанийн төслийн санхүүжилтэд нөлөө­лөөгүй” гэж мэдэгдсэн.

Гэтэл австралийн afr.com сайт Монгол Улс Саа­рал жагсаалтад орсноор Оюутолгойд санхүүжилт татахад хүндрэлтэй болж байгаа талаар ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб ярьсныг мэдээллээ. Жефф Готтлиб “… Оюу толгой нь улсын макро эдийн засагт чухал ач холбогдолтой. Хэрвээ төсөл зогсохоор болвол … тооцоог дахин нягтлан авч үзэх шаардлагатай. Мөн төсөл зогсвол … бодлогын зөвлөмжөө дахин нэг эр­гэж харах хэрэгтэй болно” хэмээн ярьжээ.

 

Гайхах зүйл нь Саарал жагсаалт- ОУВС-ОТ төслийн санхүүжилт яагаад шууд л уялдаад явчихав?

 

 

Саарал жагсаалтаас болоод “Рио Тинто ком­па­ни Оюутолгойд санхүү­жилт татахад хүндрэлтэй болж байгааг” AFR агент­лаг онцолсон нь логикийн хувьд ихээхэн зөрчилтэй. Учир нь FATF мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудалд л анхаардаг. Тэгэхээр “Рио Тинто”-гийн татах санхүүжилт бохир учраас гацах нь гэх логик энд үүснэ. Хэрэв цэвэр мөнгө байсан бол гацах ёсгүй биз дээ. Эсвэл тэд ердөө л монголчуудад шахалт үзүүлж, сүрдүүлж байна.

 

 

FATF байгууллагыг 1989 онд тухайн үед “Их долоо” гэгдэж байсан ор­нууд байгуулсан.  Одоо тус байгууллагын Ерөнхийлөгч нь Хятад. Нарийн бичгийн дарга нарын зөвлөл нь Америк, Орос, Хятад, Англи, Авст­рали, Франц, Германы төлөөллөөс бүрддэг.

Монголыг саарал жагсаалтад оруулахдаа тулгасан дөрвөн зүйл “ялыг” жинхэнэ мөнгө угаагчид, терроризмаас санхүүжигчид нь сонсвол хөх инээд нь хүрч, татаад уначихмаар зүйлс ажээ. Тэгээд ч саарал жагсаалт руу “захиалгаар” оруулсан байж мэдэх буруутнууд ямар ч гэм шийтгэлгүй үлдээд, ажлаа хийж яваа нь гайхалтай.

 

FATF Нэгдүгээрт:

 

-Монголд банк бус сан­хүүгийн байгуул­лагуудын үйл ажиллагааны хяналт шалгалт нэр төдий, маш сул байгаа нь мөнгө угаах боломжийг олгодог.

 

Хоёрдугаарт:

 

– Санхүүгийн байгуул­лагууд сэжигтэй гүйлгээ илэр­вэл мэдээлэхгүй байна.

 

Гуравдугаарт:

 

– Мөнгө угаахтай хол­боотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгт­нүүдэд үр дүнтэй, хий­сэн хэрэгт нь дүйцэ­хүйц, давтан үйлдэ­хээр­гүй болгох хэмжээний шийтгэл оноохгүй байна.

 

Дөрөвдүгээрт:

 

– Үй олноор устгах зэвсгийг түгээхтэй хол­богд­сон хувь хүмүүс, хуу­лийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх заалтыг зөрчиж байна. Хойд Солонгост тавьсан олон улсын эдийн засгийн хоригийг биелүүлэхгүй байна.

Сүүлийн шалтгааныг авч үзье. Хойд Солонгосын 300 орчим иргэд монголд ажиллаж, цалин хөлсөө элчин сайдын яамандаа тушаадаг гэсэн мэдээллийг энд дурджээ. 300 ажилчин сарын хоёр сая төгрөгийн цалинтай гэж тооцъё. Үүнээс өндөр цалин авна гэвэл монгол компаниуд ажиллуулахгүй. Тэд жилдээ долоон тэрбум 200 сая төгрөгөөр Ким Жон Уны цөмийн хэнээрхлийг санхүүжүүлдэг болж таарах нь. Энэ нь гурван сая ам.доллар хүрэхгүй мөнгө болох бөгөөд ийм хэмжээ­ний мөнгөөр цө­мийн бөмбөг хийнэ гэвэл элэг доог болох нь тодорхой.

 

 

FATF 2013 онд Мон­голыг “Саарал жаг­саалт”-д оруулахдаа ид гаарч байсан Хойд Солон­госын талаар огт дурдаагүй хирнээ хоёр дахь удаад гаргаж ирсэн нь шинэ шалтаг бодож олсных гэхээс өөр тайлбар байхгүй. Тийм л юм бол БНХАУ, ОХУ зэрэг НҮБ-ын хоригийг үл тоон Хойд Солонгосыг илэрхий дэмждэг, эдийн засгийн туслалцаа үзүүлдэг улсуу­дад хориг тавьж, хар жаг­саалт­даа оруулахгүй яагаав?

 

 

Тусгаар улс мөн юм бол өөрийнхөөрөө шийддэг, өөрийнхөө эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг байх ёстой. Унгарын Ерөнхий сайд В.Орбан ОУВС-г эх орноосоо хөөн гаргаж, тэдний санал болгосон зээл, тусламжаас бүрэн татгалзаж, унгарын мөнгө, хөрөнгө оруулалтын бодлогыг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн бие дааж явуулах болсноор сүйрлийн ирмэгт ирсэн Унгар улсыг аварчээ. Өнөөдөр Унгарын эдийн засаг хөл дээрээ зогсож, бусдаас хамааралгүй болж байна. Тэд FATF зэрэг дээрэнгүй байгуулгыг зүгээр л нулимдаг. Алдсан зүйл алга.

Мөнгө угаахтай хол­боо­той хэргүүд шийдэг­дэхгүй байгаа нь цэвэр Хууль зүй, дотоод хэр­гийн сайдын шууд хариуц­лага атал энэ хүн огт шийтгэлгүй үлдчихсэн сууж байгаа нь нягтлах ёстой сэжүүр юм. Нэг, хоёрдугаарт дурдагдсан шалтгааны хариуцах албан тушаалтан нь Сангийн сайд мөн атал түүнийг шийтгэл тойрч, Монгол банкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга хоёроор туг тахиад өнгөрсөн нь ч хачирхалтай.

 

“Саарал жагсаалт”-д орсныг “Сүртэй зүйл биш. Харин ч манайд ашигтай” гэх маягаар тайлбарлах нь бий. Шинэ колоничлолын багийг хуулах, Монголын Засгийн газар шинэ колоничлогчдын өмнө арчаагүйтэн бөхөлзөж байгааг тодруулсан ашиг байх шиг байна.

“Саарал жагсаалт”-д монголыг “чихэж” оруул­сан гурван улс манай асуудалд бусдаас илүү­тэй “зовниж” байгаа нь сонирхолтой.  БНХАУ-ын төрийн Шинхуа агентлаг АХБ-ны Монгол дахь захирал Pavit Ramachandranthe УИХ-ын даргатай уулзаж, саарал жагсаалтаас даруй гарахад нь Монгол Улсад туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг мэдээ­лэв.  АХБ-ны гол сан­хүү­жүүлэгч нь БНХАУ билээ.  Хятадууд Рио Тинтогийн талд орж, манайд шахалт үзүүлэхэд оролцож бай­гаа­гийн цаана олон салаа зорилго агуулагдаж байж бол­зошгүй юм. Нэгд, хятадын төрийн өмчит компаниуд “Рио Тинто”-гийн хувь эзэмшиж байгаа. Хоёрт, Монголын Засгийн газар Оюутолгой төсөл дээр шийдвэр гаргаж чадахгүй удах тусам хувьцааны үнэ унаж, хямдаар гартаа оруулах нөхцөл бүрднэ. Гуравт, Монгол Улс гурав­дагч хөршүүдээс хөрөнгө оруулалттай байх нь хятадын ашиг сонирхолд нийц­тэй зүйл биш.  Хятадын Ардын банктай бай­гуулсан хоёр тэрбум ам.доллартай тэнцэх хэм­жээтэй своп хэлцлийн хугацааг 2023 он хүртэл гурван жилээр сунгах Монголын хүсэлтэд тэд таагүй хандаж байгаа нь нөхцөл байдлыг улам дор­дуулах, шахаанд оруулах чиглэлд хийж байгаа түл­хэлт байж болох юм.

АНУ-ын Сангийн яамны Терроризмыг сан­хүү­­жүү­лэх­тэй тэмцэх асуу­дал эрхэлсэн дэд сайд Маршалл Билингсли монголд яаран ирж “Юуны өмнө АНУ Мон­гол Улс болон Монгол Улсын ардчилал, бие даасан хараат бус байдлыг тууштай дэмждэг гэдгийг хэлмээр байна. “Монгол Улсыг аль болох богино хугацаанд Саарал жаг­саал­таас гаргахыг АНУ хүсэж байгаа” хэмээн манж­лав. Энгийн хэл рүү хөрвүүл­бэл энэ нь дараах утгатай юм. “Рио Тинто”-гийн эрх ашгийг хөндөхгүй шиг бай, аясаар нь яв. Тэгвэл та нарт өлзийтэй”.

 

М.Билингсли монгол­чуудыг тайвшруулахаа ч бас мартсангүй. “Нийт 66 улс “Саарал жагсаалт”-д орж, бас гарсан байдаг.  Монгол Улс өмнө нь нэг удаа “Саарал жагсаалт”-д ороод гарсан”

Тийм ээ, өмнө нь 2013 онд Монгол Улс “Саа­рал жагсаалт”-д анх тав­тай морилсон бөгөөд Ч.Сайханбилэг “Рио Тинто”-д бууж өгч, Дубайн төлөвлөгөөнд шив­шигтэйгээр гарын үсэг зурснаар “өршөөгдөж” жагсаалтаас мултарч байсан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдэнд бууж өгөхгүй сөрсөн тул Монгол Саарал жагсаалтад морилсон юм. Монгол Улсыг олон улсын шүүхэд ялагдуул гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шахаж байсан гэх ноцтой мэ­дээл­лийг ХЗЯ-ны Там­гын газрын дарга асан Э.Зоригт саяхан дэлгэсэн. Энэ бол шинэ колоничлогчид цагаандаа гарч байсны нэг л жишээ. Ч.Сайханбилэг Дубайн төлөвлөгөөнд гарын үсэг зурвал хууль зөрчсөн хэрэг болно гэсэн хууль зүйн газрынхаа зөвлөмжийг үл хэрэгсэн нисч, очин зурсан байдаг нь асар том сонирхлоор л өдөөгдөх хэрэг мөн билээ.

 

Маршалл Билингсли “Монгол Улсыг “Саа­рал жагсаалт”-д оруул­сан орнуудын нэг нь АНУ байсан” гэх сурвалж­лаг­чийн асуултад ихэд эгдүүцэн ингэж хариул­жээ. -Энэ тухайд үг сон­гох­доо болгоомжтой бай­хыг хүсч байна. Яагаад гэвэл энэ бол буруутгах үйл явц биш, харилцан үнэ­лэх үйл ажиллагаа юм. Далд утга нь “юу гээд олон юм шалгаагаад, хардаад байдаг юм. Бид нар та нарыг учиргүй буруут­гаагүй, зүгээр л “ухаарах боломж” өгч байхад чинь…”

“Рио Тинто” олон улсын байгууллагууд, их гүрнүү­дээр дамжуулан шахалт үзүүлдэг нь өнгөр­сөн хугацаанд ил болсон. 2017 онд Оюутолгой төслийн мөнгөн гүйлгээг Монгол банкаар явуулдаг болгох хуулийн төслийг УИХ идэвхтэй хэлэлцсэн билээ. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад энэ нь тустай гэх үзэл баримтлал Их хурлын танхимд газар авч байлаа. Гэтэл ОУВС өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбө­рөө зогсооно хэмээн занал­хийлж, хөтөлбөрийн хүрээнд зээл олохоор тохиролцсон байсан Дэлхийн банк, Японы Засгийн газар дуу дуугаа авалцан Монголд олгох сан­хүү­жилт гацсан боло­хыг мэдэгдсэн байдаг. УИХ Оюутолгой төслийн мөнгөн гүйлгээг монголоос гадуур явуулдаг байдлыг хэвээр үлдээсний дараа л хөтөлбөр сэргэж байсныг монголчууд мар­таагүй.

 

Одоо дархан мэхээ ахин хийж, Дубайн гэрээг Монголд ашигтайгаар өөрчлөх УИХ-ын тог­тоол гармагц “Саарал жагсаалт”-ын асуудлыг хурцатган, хүндрүүлэх, монгол руу орж ирэх бүх санхүүжилтын сувгийг хаахаар зүтгүүлж байна.

“Тунгалаг Тамир” кинон дээр Цахиур Төмөр, Хатанбаатар ван хоёрын хооронд болсон яриа бий. Баатар ван цагаантнуудтай хэлэлцээр хийхийн урд шөнө Төмөр адууг нь туугаад ирсэн байдаг.

 

Хатанбаатар: – Миний хэлэлцээр хийх гэж бай­гааг чи мэдсэн үү?

 

Төмөр: – Мэдсэн. Чин­гээд морьтой хүнтэй ярьж байснаас явган хүнтэй яривал үгэнд орох нь дээр байх гэж бодсон юм.

Яг ийм зүйл “Саарал жагсаалт”-ын эргэн той­ронд өрнөж байна. Мөн­гөгүй хүмүүстэй хэлэл­цэхэд амар гэх логикоор шинэ колоничлогчид монгол руу мөнгө орох бүх нүх сүвийг өөрсдөөр нь хаалгаж, зөвхөн өөрсдөөс нь хамааралтай, өөрсдийнх нь дохиогоор хөдөлдөг болгохоор шахсаар… Мон­гол Улс ганцхан шинэ коло­нич­логчдоос өндөр хүү­тэй, хатуу нөхцөлтэй мөнгө авах нь цагаан, цэ­вэр­хэн мөнгө болохюм байх.

Үүнд идэвхийлэн зүтгэж, FATF-д(Rio Tinto-д гэж ойлгох)таалагдахаар элдэв хуулийн төсөл барин гүйж яваа хүмүүсийн намтрыг уншигчид сөхөөд харчихад гэмгүй. Авст­ралид, америк, канадад сурсан, мэргэжил дээш­лүүлсэн, ажилласан гэх мэт зүйлс дурайж байгаа.

 

Монголд үйлдэгдэж буй “эдийн засгийн аллага”

 

2004 онд хэвлэгдэж, дэлхий даяарт түгсэн Confessions of an Econo­mic Hit Мan хэмээх намтар­чилсан номын зохиогч John Perkins-ийн илчилсэн, тайлбарласан үйл явдлууд  яг одоо монголд бүрэн утгаараа хэрэгжиж байна. “Эдийн засгийн алуурчны наминчлал” номд үндэстэн дамнасан корпорациуд, ДХБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг нь ядуу улс орнуудад их гүрний ашиг сонирхлыг тулган хүлээлгэдэг хэрэг­сэл болохыг барим­таар илчилсэн билээ.Түүнээс гадна “Zeitgiest” хөдөлгөөний удирдагч Peter Joseph “НҮБ, Европын холбоо, ОУВС, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум” зэрэг байгуулгууд нь Үндэс­тэн дамнасан кор­порациудын эрх ашигт үйлчлэхийн төлөө байгуулагдсан” гэжээ.

Үнэхээр ч Энэтхэг, Пакистан улсууд шинэ колоничлогчдын байнгын халамжид байдаг ч хэдэн зуун саяар тоологдох гуйлгачидтай, ард түм­нийх нь амьдрал там болсон байдалтай байгаа. Эсрэгээр тэдэнд “үгүй” гэж хэлсэн Унгар улс сэргэн бослоо.

 

Шинэ колончилогчид эдийн засгийн аллагаа хэнээр хийлгэдэг вэ?

 

Нөлөөллийн аген­тууд.  Өөрсдийн нөлөө­лөлд оруул­сан албан тушаалт­нуудаар хууль, шийдвэр гаргуулах, гэрээ байгуулах замаар л хийчихдэг аж. Нэхэн санавал С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Ч.Сайхан­билэг, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил гээд Оюу­толгойн талд бат зогсдог, үхэн хамгаалдаг этгээдүүд бүгд америк, Австрали, Канадад сурал­цах, ажиллах нэрээр нө­лөөл­лийн агент болсон хү­мүүс юм. Эндээс ганц­хан Ц.Нямдорж л хүү Н.Анх­баярыгаа Шинэ Зеландад Австралийн мөнгөөр сургаад, америкт консулаар ажиллуулж “дадлагажуулсан”. Одоо Австралид Элчин сайдаар суулгах гэж байгаа гэдгээс олон зүйл тодорхой бол­но. Ц.Нямдорж Дубайн гэрээнд өөрчлөлт оруу­лахаар УИХ хэлэлцэх үед хамгийн чангаар эсэр­гүүцэн хашгичсаны цаад учир ийм бөлгөө.

ОХУ-ын эдийн засгийн доктор А.Е.Лебедев «Банкны ангуучлал» номдоо “Эхэн үеийн ко­лонич­лол нь цэргийн хүчээр явагдаж байсан бол, хоёрдугаар колоничлолыг – мөнгө санхүүгийн хүчээр хийсэн юм. Одоо явагдаж байгаа гуравдугаар – Шинэ колоничлол нь үндэсний элит, улс төрийн манлайлагчдыг урвуулан авах, тэднийг хөгжингүй орнуу­дын жанжлал, давам­гайллыг биширдэг, даган баясдаг болгох замаар хэрэгжиж байгаа” гэжээ.

Шинэ колоничлогчдын дараа­­гийн мэх нь улс орнуу­дын санхүүг хяналтдаа оруулахын тул Мөнгө угаахтай тэмцэх, Татвараас зайлсхийх, Терроризмыг санхүү­жүү­лэхээс сэргийлэх нэрээр хөрөнгө оруулал­тынх нь бүх боломжийг хааж, өөрсдөөс нь өөр сонголтгүй болгох замаар санхүүгийн далд дайныг өрнүүлэх байдаг.

Угтаа бол АНУ нь мафи, мөрийтэй тоглоом, хар тамхины наймаа, дайн дажин аллагаас олсон асар их бохир мөнгөөр боссон улс шүү дээ. АНУ-ын татваргүй бүс, мужуудад мөнгөө байршуулахыг тэд гэмт хэрэг гэж огт тооцдоггүй. Татварын диваажин гэгдэх Delaware муж улсад нь “Rio Tinto” бүртгэлтэй байх жишээний. Global Witness байгуулгын судалгаагаар америкийн нутаг дээр байдаг, тэдний хяналтад орсон оффшор бүсүүдэд нийт бохир мөнгөний 72 хувь байршиж байдаг ажээ.

 

Нийтлэлийн бүрэн хувилбар shuud.mn мэдээллийн сайт дээр нийтлэгдсэн болно.

 

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417