Дональд Трамп тодорхой болзолтойгоор Жулиан Ассанжийг өршөөх санал тавьж байсан нь ил болжээ

Дональд Трамп тодорхой болзолтойгоор Жулиан Ассанжийг өршөөх санал тавьж байсан нь ил болжээ

2017 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нь WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжийг өршөөх, үүнийхээ төлөө Ассанж нь АНУ-ын Бүгд Найрамдах Намын цахим шуудан ил болсон хэрэгт ОХУ хамаагүй гэдгийг нотлох тухай санал тавьсан гэж Guardian сонин мэдээлжээ.

2016 оны турш WikiLeaks нь Ардчилсан намын үндэсний зөвлөлийн гишүүдийн хоорондоо бичилцэж байсан захидлыг болон Трамптай ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх Хиллари Клинтоны сонгуулийн штабын дарга Жон Подест нарын захидлыг нийтэлж байсан юм. Үүний дараа АНУ-ын засаг захиргаа ОХУ-ыг хакерын дайралт хийсэн гэж буруутган, 2018 онд ОХУ-ын засаг захиргаа, ОХУ-ын ерөнхий штабын төв удирдлага (ГРУ), бизнесмен эцэг хүү Агаларов,  WikiLeaks-ийг үндэслэгч Жулиан Ассанж , Трампын сонгуулийн штабыг шүүхэд өгсөн боловч шүүх хүлээж аваагүй байна.

Бүгд найрамдах намын сенатч байсан Рорабахер нь ерөнхийлөгчийн даалгавраар Ассанжтай уулзаж АНУ-ын ардчилсан намын үндэсний зөвлөлийн гишүүдийн бичиг захидал ил болсон хэрэгт Орос улс хамаагүй гэдгийг баталбал өршөөх болон бусад арга зам хайж болох тухай  ярилцсан гэж Ассанжийн өмгөөлөгч ярьсныг "Guardian" сонин иш татжээ.

Лондоны Вестминистрийн магистрартын шүүх нь өнгөрсөн лхагва гаригт Жулиан Ассанжийг АНУ-д шилжүүлэх тухай техникийн сонсголыг хийсэн ба жинхэнэ шүүхийн сонсгол энэ сарын 24 нд эхлэх юм. Тус техникийн сонсголоор Бельмаршын шоронд хоригдож байгаа Ассанжтай видео сувгаар холбогдож, тэрээр өөрийн бүтэн нэрийг хэлж  хэргийн материалыг анхааралтай судалж байгаа тухайгаа мэдэгдсэн байна.

Австрали эрийн найз нөхөд, өмгөөлөгчид нь ойрын үед Ассанжын  болон Америкийн засаг захиргааны хоорондын харилцааны сүүлийн 10 жилийн тухай хэд хэдэн баримт ил гаргахаар зэхэж байгаагаа саяхан мэдэгдсэн билээ.

Ассанж нь 2010 онд бэлгийн дарамт, хүчингийн хэрэг хийсэн хэмээн Шведэд эрүүгийн хэрэг үүсгэсний дараа буюу 2012 оноос тэрээр Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд хорогдож байсан юм. 2019 оны 4-р сарын 11-нд түүнийг АНУ-ын хүсэлтээр баривчилсан бөгөөд Лондон нь Ассанжийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан хэргээр 11 сар шоронд хорих шийтгэл оноогоод байгаа билээ. Харин АНУ-д шилжүүлэх үйл явц 5-р сарын 2 ноос эхэлсэн байна.

АНУ-ын засаг захиргаа Ассанжид өөр 17 төрлийн гэмт хэрэг тулгаж байгаа тухайгаа 5-р сарын сүүлээр мэдэгдээд, эдгээрт тагнуул хийсэн, нууц материалыг задалсан зэрэг хэргүүд орж байгаа юм байна. Өмнө нь түүнийг зөвхөн хакерын үйл ажиллагаанд буруутгаж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй бөгөөд хэрвээ түүнийг АНУ-д шилжүүлбэл тэрээр олон арван жилийн хоригдох ял авах өндөр магадлалтай билээ.

АНУ-ын хууль зүйн яам нь Роберт Мюллерийн хоёр жилийн турш хийсэн мөрдөн шалгалтын явцад "АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, түүний сонгуулийн штаб нь 2016 оны сонгуулийн үеэр Орос улстай ямар нэг байдлаар хуйвалдаан хийгээгүй, Трамп нь шүүх засаглал хэрэгжихэд саад болоогүй" гэсэн дүгнэлтэд хүрсэн байдаг. Гэхдээ Мюллер нь Орос улс энэ сонгуульд тодорхой байдлаар нөлөөлсөн гэж үзсээр байгаа ба харин Москва үүнийг хүлээн зөвшөөрөөгүй юм.

2
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жирэмсэн байхдаа кофе уух нь аюулгүй юу?

2020-05-28

Инстаграм дээр мөнгө олох арга

2020-05-28

Бакалаврын зэрэг үнэхээр хэрэгтэй юу?

2020-05-27

Германд зарим ангийн хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн байна

2020-05-14

Киборг царцаа тэсрэх бөмбөгний эсрэг хүчин зүтгэнэ

2020-05-28

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

Цөмийн эрчим хүч ирээдүйтэй юу?

2020-05-27

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

Хиймэл оюун ухаанаар эмгэг бүхий генийг олж илрүүлнэ

2020-05-06

Хиймэл оюун ухаан сэтгэл судлалын салбарт

2020-05-04

Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа

2020-05-28

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

Хэрхэн гүйх дуртай болох вэ?

2020-05-17

Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрөө эхлээд тоглож сурах хэрэгтэй

2020-05-07

Робот- бариста нар хөл хорионы үед ''аминд орж'' байна

2020-05-28

“Space X” компани дэлхийн тойрог замд хүрэх нислэгээ цаг агаарын улмаас хойшлууллаа

2020-05-28

Эрдэмтэд анхны хиймэл нүдийг зохион бүтээж байна

2020-05-26

АНУ 2024 онд саран дээр дахин хүн газардуулахаа зарлалаа

2020-05-26

"Хонконг Хятад улсын харьяа байхаа больсон"

2020-05-28

Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ

2020-05-28

Сингапур эр видео дуудлагаар цаазын ял сонсжээ

2020-05-28

Ө.Энхтүвшин: Казахстан улс руу зургадугаар сарын эхний хагаст нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна

2020-05-28

Европийг чиглэсэн ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт эрс буурчээ

2020-05-27

Хамгийн амар аргаар баяжих боломжтой 10 бизнес

2020-05-27

Марк Зукерберг дэлхийн 3 дахь хамгийн баян хүн боллоо

2020-05-26

Пирамид тогтолцоо болон Олон шатлалт маркетинг

2020-05-26

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

#27 Ziko's Podcast - Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу?

2020-04-28

Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?

2020-05-28

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

Махан хоолтнууд сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдаг

2020-05-13

Уйлахын ач тус

2020-05-12

Эцэг эхчүүдийн хэтэрхий чанга хүмүүжүүлэх аргууд хүүхдийг хулгайч болгодог

2020-05-28

Хэрхэн тань шиг мундаг "Influencer" болж түүгээрээ мөнгө олох вэ?

2020-05-25

"Уйлдаг", "Хиншүү" С.Ганбаатар та ялсан...

2020-05-25

Хүний итгэлийг алддаггүй хүмүүс л “итгэмтгий” байдаг

2020-05-25
1:08

Салхитын ордын авлигачдыг үйлдэл дээр нь барьж 1.3 сая ам.долларыг хураан авч, улсын орлого болгожээ

2020-05-25

Я.Санжмятав: 100 сая төгрөг бол дэнчин биш,татвар. Буцааж олгохгүй

2020-05-20

ЭМЯ: Дахин дөрвөн халдвар илэрч, Монголд бүртгэгдсэн коронавирусын тохиолдол 140 боллоо

2020-05-18

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын үдээс хойших шинжилгээгээр 37 тохиолдол нэмэгдэж, 98 боллоо

2020-05-14

Энэтхэгийн газар нутаг руу Хятадын 10 мянган цэрэг нэвтрэн оржээ

2020-05-28

Дайнд ялагч гэж байхаа больсон уу?

2020-05-27

Коронавирусын тахал нь террористуудад биологийн зэвсэг ашиглах сэдэл өгнө гэдгээс Европын улсууд айж байна

2020-05-26

Хятадын геостратеги, тэнгисийн орон зайн төлөөх өрсөлдөөн

2020-05-16

Хүүхдийнхээ мөрөөдөлд нь хөрөнгө оруулах бэлэг

2020-05-28

А.Намуунаа: Хөтөлбөрт хамрагдсанаар IT-ийн салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийн чиг хандлага, тэдгээрт мэргэших, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн

2020-05-28

Дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship Opportunity 2K20” хөтөлбөр

2020-05-28

Үрдээ зориулав...

2020-05-28

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

375 санал өгсөн

51-60
26.93%
41-50
18.13%
31-35
13.6%
36-40
10.13%
25-30
7.73%
21-24
7.2%
13-16
6.13%
17-20
5.87%
65+
4.27%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,249

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,464

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,689

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,040