Трамптай өрсөлдөх "бас нэгэн Трамп" буюу Майкл Блүүмберг

2020-03-01, 11:00 Цаг үе 1,234 1
Трамптай өрсөлдөх "бас нэгэн Трамп" буюу Майкл Блүүмберг

Тэрбумтан Майкл Блүүмберг сонгогч олны дунд нэр хүндтэй болж байгаа нь Ардчилсан намын бусад нэр дэвшигчдийг ихээхэн түгшүүлж байгаа бололтой. Нью-Иорк хотын дарга байсан энэ хүн нь урьдчилсан санал асуулгад тэргүүлж яваа Берни Сандерстай ойролцоо рейтингтэй яваа ба сонирхолтой нь энэ хүн урьдчилсан санал асуулгад огт оролцоогүй явдал юм. Ийм учраас тэрбумтанг сонгуулийн дүн худалдаж авч байгаа тухай яриа гарч, Дональд Трамптай харьцуулах нь улам бүр их болсоор байна.

Ардчилсан намаас нэр дэвшигчдийн мэтгэлцээнд Нью-Йорк хотын дарга асан Майкл Блүүмберг анх удаа оролцсон юм.

Уг мэтгэлцээнд орохын тулд дөрвөн янзын санал асуулгад оролцож 10%-иас багагүй санал авах ёстой бол Блумберг нь үүнийг амжилттай давсан төдийгүй зарим судалгаанд бүр 2 –р байранд бичигдэж байжээ.

2-р сарын 17 нд явуулсан NBC/WSJ-ийн судалгаагаар Вермонт мужаас сонгогдсон сенатч Берни Сандерс 27%-ийн саналаар тэргүүлж байгаа бол араас нь дэд ерөнхийлөгч асан Жо Байден - 15%, гуравдугаар байранд Блүүмберг болон Массачусетсээс сонгогдсон сенатч Элизабет Уоррен нар адилхан 14%, дөрөвдүгээр байранд Саут-Бендийн захирагч асан Пит Буттижиж (13%) нар жагсжээ.

Харин мөн өдөр явуулсан Ipsos/Reuters-ийн судалгаагаар Сандерс 25 %-ийн саналаар тэргүүлж, хоёрдугаарт Блүүмберг-17%, гуравдугаарт Байден-13%, дөрөвдүгээрт Буттижиж -11% ийн санал авсан бол Уоррен 9%-ийн саналаар тавд бичигдсэн байна.

Холбоотнуудын үл итгэлцэл

Холбоотнуудын үл итгэлцэл

Ардчилсан намаас сонгуулийн сунгаанд өрсөлдөгсөд

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн суудлын төлөө нэр дэвшигчдийн дунд болж байгаа ширүүн өрсөлдөөнд Блүүмберг орж ирснээр угаасаа замбараа муутай гэмээр байсан энэ өрсөлдөөн бүр ч үйл ойлгогдох шинж чанартай болж эхэллээ. Тоймчид Нью-Йоркын хуучин даргыг “цахиур хагалж мэдэх битүү морь” хэмээн нэрлэж байгаа бөгөөд түүний 62 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгө нь ингэж нэрлэх нэг шалтгаан болсон болов уу.

Тэрээр өөрийн сонгуулийн сурталчилгаанд зориулж одоогоор 400 саяыг гаргаад байгаа бөгөөд цаашдаа энэ тоо 1 тэрбум хүрэх магадлалтай юм. Энэ мөнгөний ихэнхийг янз бүрийн реклам сурталчилгаанд зарцуулснаар түүний рейтинг нь богино хугацаанд огцом дээшилжээ. Блүүмберг өнгөрсөн оны 12-р сард явуулсан Ipsos/Reuters болон NBC/WSJ-ийн судалгаагаар 4-5% санал авч байсан юм.

Блүүмбергийн энэ амжилттай эхлэл нь түүний өрсөлдөгч нарыг ихээхэн сандрааж байгаа бололтой. Уоррен болон Сандерс нар хуучин хотын даргыг өөрийнхөө хөрөнгө мөнгөөр олны санал авах гэж байна хэмээн буруутгаж байгаа ба Вермонтын сенатор нь “Америкийн ард түмэн сонгуулийг мөнгөөр худалдан авдаг тэрбумтнуудаас уйдаж залхсан” хэмээн хэлж байгаа нь давхар одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг бас хамаатуулж байгаа юм.

Америкийн ерөнхийлөгч ч гэсэн бас Блүүмбергийг ийм утгаар шүүмжлээд авсан ба Блүүмберг нь хууль бус аргаар их хэмжээний хандивыг өөрөө өөртөө өгөх замаар нэр дэвшигчийн эрх худалдаж авч байна гэж хэлсэн байна.

Айова болон Нью-Гэмширт бүтэлгүйтэн, намын доторх хамгийн гол хүч байхаа больсон Жо Байден нь үүнд хамгийн ихээр түгшиж байгаа хүний нэг бололтой.

Байден Блүүмбергийн хотын дарга байх үетэй холбоотой олон чухал асуулт бэлдсэн гэж ярьж байгаа ба хотын цагдаа нар гудамжинд нэгжлэг хийх эрхтэй болсон тухайд Блүүмбергийн үүрэг нөлөө хэр их байсан тал дээр онцгой анхаарах юм байна. Хотын цагдаа нар ихэнхдээ афро америкчууд болон латин америкчуудыг их шалгаж, үзлэг хийж байсан ба хотын дарга асан үүнийхээ төлөө уучлал гуйж байсан тохиолдол бий.

Трампын ихэр

Трампын ихэр

Ингэж нэг нэгнийхээ “улыг шагайх” нь  сонгуулийн өрсөлдөөний нэг үндсэн ажиллагаа гэдгийг Блүүмберг сайн мэднэ. Нам доторх түүний өрсөлдөгч нар нь ч Блүүмбергийг Трамптай адилтган харьцуулах, харлуулах боломжийг алдахгүй биз ээ.

Энэ хүний хувьд банкан дахь хадгаламжаас бусдаар Трамптай адил зүйл гэж бараг үгүй. Трамп 2016 оны сонгуулиар 420 сая доллар зарж байсан ба чухам энэ их мөнгө нь түүнийг ялалтад хүргэсэн гэх нь бас учир дутагдалтай.

Трамп нь 2016 оны сонгуулиас өмнө АНУ-д багагүй нэр хүндтэй байсан бөгөөд телешоу хөтөлдөг, “Дэлхийн мисс” тэмцээний эрхийг эзэмшдэг, цөөнгүй кинонд дүрээ гаргаад авсан хүн байв. Энэ хүнийг дэмжин бахархдаг тодорхой хүрээ ард түмний дунд байсан бол харин Блүүмбергт энэ талаар гайхуулах зүйл үгүй.

Мэдээж Блүүмберг нь Нью-Йорк хотын даргаар 11 жил ажилласны хувьд хотын иргэд болон бизнесийн хүрээнд ихээхэн алдартай байж болох ч өөрийн гэсэн “фан-клуб” гэх юм үгүй. Харин ч үндэсний цөөнхүүдийг нэгжин шалгаж байсан явдал нь түүнийг ардчилсан намын сонгогч олны гол ноён нуруу болох жирийн хүмүүсээс ихээхэн холдуулсан байх магадлалтай юм.

Бас Ардчилсан намын сонгуулийн компанит ажил нь тэр чигээрээ тэрбумтан Трампын эсрэг байх гэсэн үндсэн зарчим дээр тулгуурлаж байгаа бөгөөд түүнтэй адилхан “баячууд” өөрсдийн намын нэр дэвшигч дотор байх нь нэг талаар их сонирхолтой хэрэг юм. Харин Блүүмберг нь өөрөө Трампаас “180 хэм” өөр байх болно гэдгээ амласаар байгаа билээ.

Тэрээр сонгуульд ялбал өөрийн  Bloomberg LP-ээ зарна гэж мэдэгдсэн ба түүний багийнхны үзэж байгаагаар Трамп нь мөн адил зүйл хийх ёстой байсан, Трампын нэр хүндэд хамгийн их муу нөлөө үзүүлсэн зүйл бол санхүүгийн ашиг сонирхол нь байсан хэмээн ярьж байна.

1
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417