ДОХ-ын халдвараас эдгэсэн дэлхийн хоёрдахь тохиолдол бүртгэгдлээ

2020-03-15, 09:01 Цаг үе 1,787 0
ДОХ-ын халдвараас эдгэсэн дэлхийн хоёрдахь тохиолдол бүртгэгдлээ

Адам Кастиллехо / Adam Castillejo / “Итгэл найдварын элч” болохыг хүсч байна.

Лондон хотын оршин суугч эр ХДХВ-ын  халдвараас эдгэсэн дэлхийн 2 дахь тохиолдол болж байна хэмээн эмч нар мэдээлллээ.

Адам Кастиллехо ретровирусын эмчилгээг зогсоосноос хойш нийт 30 сарын турш халдваргүй байгаа юм. ХДХВ-ын эмчилгээ судалгааны талаар нийтэлдэг Лансет HIV сэтгүүлд уг өвчтөн нь ХДХВ-ын  эм бус  хорт хавдрын эсрэг үүдэл эсийн эмчилгээний үр дүнд эдгэсэн болохыг дурджээ. Түүнд шилжүүлэн суулгасан үүдэл эсийн донор нь ХДХВ-ын эсрэг хамгаалалт үүсгэдэг ховор генийг агуулсан байна. 2011 онд “Берлиний өвчтөн” гэгддэг Тимоти Браун  3 жил гаруй хугацаанд  дээрх эмчилгээг хийлгэж, ХДХВ-ын халдвараас эдгэсэн  анхны хүн болж байсан юм.

Үүдэл эсийн эмчилгээ гэж юу вэ?

Үүдэл эсийг шилжүүлэн суулгах эмчилгээ нь өвчтөний дархлааны эсүүдийг  донорын  ХДХВ-ын халдварыг эсэргүүцэх чадвар бүхий дархлааны эсүүдээр орлуулах замаар өвчтөний биед байгаа халдвар үүсгэгч вирусын өсөлтийг зогсоох процесс юм.

Адам Кастеллихо нь 40 настай бөгөөд өнгөрсөн жил хийсэн шинжилгээгээр түүний бие вирусаас ангижирсан болохыг мэдээлж байсан ч тэрээр өөрийн нэр, өвчний түүхийг нууцлахыг  хүссэн тул “Лондоны өвчтөн” гэгдэж байсан. Сүүлд хийсэн шинжилгээгээр түүний  цус, эс, үрийн шингэнээс  ХДХВ-ын идэвхтэй вирус илрээгүй болохыг  эмч нар мэдэгдсэн учраас ийнхүү олон нийтэд ил гарахыг хүссэн байна.

Судалгааг удирдаж буй  Кембрижийн их сургуулийн профессор Равиндра Кумар Гупта “энэ үйл явдал нь ХДХВ-ын эмчилгээний үр дүнг дахин баталлаа. Бид ретровирусын эсрэг эмчилгээн дээр ажиллаад 2,5 болж байна. 9 жилийн өмнө  “Берлиний өвчтөн”-д үүдэл эс шилжүүлэн суулгах замаар  ХДХВ-ыг амжилттай эмчилсэн бөгөөд  цаашид уг эмчилгээ амжилттай хэрэгжих боломжтой болохыг судалгааны үр дүн харуулж байна” хэмээн “BBC News”–д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Уг эмчилгээ нь ХДХВ-ын вирус бус уг халдвараас үүдэж өвчтөнд үүссэн хорт хавдрыг эмчлэхэд зонхилон  хэрэглэгддэг тул ХДХВ-ын халдвартай сая сая хүмүүст бүрэн нийцэх эсэх нь эргэлзээтэй юм. Одоогийн хэрэглэж буй ХДХВ-ын эм нь өвчнийг бүрэн эмчлэхгүй ч халдвартай хүмүүсийн амьдрах хугацааг уртасгахад тодорхой үр дүнгээ өгч буй билээ.

Профессор Гупта цааш хэлэхдээ “ энэ эмчилгээ нь эрсдэл өндөртэй бөгөөд зөвхөн  ХДХВ болон амь насанд аюултай цусны эмгэг хавсарсан оноштой өвчтнүүдэд л хэрэглэгдэх боломжтой. Харин ретровирусын эмчилгээ хийлгэж буй бүх өвчтөнд өргөн хэрэглэх боломжгүй ” хэмээн мэдэгдлээ. Гэвч энэ нь ХДХВ-г эмчлэхэд генийн эмчилгээг ашиглахад найдвар төрүүлж байгаа юм.

CCR5 нь ХДХВ-1(ХДХВ-ын хамгийн өргөн тархсан хэлбэр)-ын халдварыг эсэд дамжуулдаг гол рецептор бөгөөд маш цөөхөн хүн  ХДХВ-ын эсрэг дархлаатай буюу мутацид орсон CCR5 рецептортой байдаг. Ийм рецептортой эсэд ХДХВ вирус  нэвтрэн орох боломжгүй гэсэн үг юм. Судлаачид ХДХВ-ын халдвартай хүний CCR5 рецепторыг генийн эмчилгээнд ашиглах боломжтой гэж үздэг. Дашрамд дурдахад,  уг рецепторыг судалж байсан Хятадын эрдэмтэн Хө ЗяньКуй генийн өөрчлөлттэй хүүхэд гаргаж авсан хэргээр хоригдож  буй билээ.

Энэ эмчилгээ үр дүнтэй юу?

Туршилтын явцад Кастиллехогийн дархлааны эсүүдийн 99% нь донор эсүүдээр солигдсон байна. Тэрээр Брауны адилаар биедээ вирусын үлдэгдлийг тээсэн хэвээр байгаа бөгөөд ХДХВ-ын халдвараар дахин өвдөхгүй гэж хараахан батлан хэлэх боломжгүй юм. Кастиллехо Нью Йорк Таймсд өгсөн ярилцлагандаа: “Энэ бол үнэхээр ховор тохиолдол. Би итгэл найдварын элч болохыг хүсч байна. Намайг тусгайлан сонгосон учраас ийм үр дүнд хүрсэн гэж хүмүүсийг бодоосой гэж хүсэхгүй байна. Би ердөө л зөв цагт зөв газраа байсан хэрэг.” гэжээ.

Австралийн Мельбурнийн Их сургуулийн профессор Шэрон Левин “олон тооны эсээс дээж шинжилгээ авч, вирусын шинж тэмдэг илрэхгүй байлаа гээд Лондоны өвчтөн үнэхээр эдгэсэн эсэх нь эргэлзээтэй” гээд  энэ өвчтний эмчилгээнд дурдагдаж буй нэмэлт мэдээллүүд цаашдын судалгаа шинжилгээнд ач тустай боловч, зөвхөн цаг хугацаа л бүгдийг харуулна” гэлээ.

3
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417