Коронавирусийн тархалт Европыг чиглэсэн цагаачдын цувааг зогсоожээ

Коронавирусийн тархалт Европыг чиглэсэн цагаачдын цувааг зогсоожээ

3-р сарын 17-нд Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нь нь Германы канцлер Ангела Меркель, Францын лидер Эммануэль Макрон, Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон нартай короновирусын тархалтын эсрэг хамтарсан тэмцэл хийх, дүрвэгсдийн асуудал, Сирийн Идлибийн нөхцөл байдал, Турк болон ЕХ улсуудын хамтын ажиллагааны талаар ярилцсан тухай Эрдоганы хэвлэлийн алба мэдээлсэн байна.

Коронавирус нь энэ ярианы хамгийн чухал сэдэв болсон бөгөөд чухам энэ өвчнөөс болж Стамбулд болох ёстой байсан хэлэлцүүлэг нь видео уулзалт болон өөрчлөгдсөн билээ. COVID-19 –ын аюул нь одоогоор Европт илүү чухал сэдэв болоод байгаа бөгөөд одоогоор энэ бүст 60 мянган хүн халдвар авч 3 мянга орчим хүн нас бараад байгаа юм.

Харин Туркд байдал арай дээр, 200 гаруй өвчтөн байгаагаас 2 хүн нас бараад байна. Гэсэн ч Туркийн эрх баригчид ЕХ-ны олон улстай хийдэг агаарын харилцаа холбоог зогсоож, улс дотроо олныг хамарсан ямарваа нэг үйл ажиллагаа явуулахыг хориглосон билээ.

ЕХ нь хилээ гадаадын улс орны иргэдээс бүтэн сарын хугацаагаар хаах зэргээр илүү хатуу арга хэмжээ авч байгаа ба ийм аргаар ЕХ төдийгүй бусад улс орныг халдварт вирусийн аюулаас хамгаалж болно гэж тэд тооцож байгаа юм.

Их Британид коронавирус мөн хурдацтайгаар тархаж байгаагийн улмаас 3260 хүн халдвар авсан, 144 нас барсан тохиолдол бүртгэгдээд байна. Эрх баригчид нь мөн л Европчуудын вирустэй тэмцэх арга барилыг сонгон хэрэглэх бололтой.

Анх энэ дөрвөн удирдагчийн уулзалт нь коронвирусын тухай биш харин дүрвэгсдийн асуудал байсан юм.

2-р сард Турк нь хилээ нээснээр Сирийн болон бусад дүрвэгсэд баруун Европ руу чиглэн хөдөлж ЕХ-ны улс орны удирдагчдыг ихээхэн түгшүүлсэн үйл явдал эхэлсэн байна.

Дүрвэгсэд Туркийн нутгаар дамжин Грек, Болгар улсыг чиглэн явсан ба тэдгээрийн тоог бараг сая хүн байсан гэж үздэг. Тус хоёр улс хилээ яаралтай хаасан боловч 147 000 гаруй дүрвэгсэд Европын нутагт нэвтэрсэн байж болох тухай мэдээ бий.

Дүрвэгсдийн энэ их цувааг зогсоохын тулд Грекийн засаг захиргаа ус цацах, нулимс асгаруулагч хий, хуванцар сум хэрэглэх зэрэг хатуу арга хэмжээ авч байсныг нь Брюссель бүрэн дэмжсэн төдийгүй ЕХ-ны хил хамгаалах Frontex агентлагийн нэмэлт отрядыг тэдэнд тусламж болгон явуулсан байна.

Мөн Европын нутагт дэлгэрэн байгаа коронавирусын тархалт ч энэ цувааг зогсоход нөлөөлсөн байх магадлалтай юм. Грект л гэхэд 334 хүн өвчилж, 4 хүн нас барсан байна. Гэхдээ ЕХ-г чиглэх дүрвэгсэд нь хил давах гэсэн оролдлогоо зогсоохгүй хэвээр байгаа билээ.

Анкара нь Европ чиглэх дүрвэгсдийг хорьж зогсоохоо больсон нь Брюсселийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй хэрэг гэдгийг хэлэх хэрэгтэй. 2016 онд ийм тохироо бүхий гэрээ хэлцэл хийж ЕХ нь энэ ажлыг санхүүжүүлэхэд нь зориулж Туркэд 6 тэрбум евро өгөхөөр болсон байдаг.

Гэрээний нөхцөлөөр Анкара нь Сирийн нэг дүрвэгчийг Европ орох хилээрээ нэвтрүүлээд оронд нь хууль бусаар Европод очсон нэг дүрвэгчийг буцаан  авах ёстой бөгөөд энэ ажлыг хэрэгжүүлснээр таван жилийн өмнө болсон дүрвэгсдийн хямралыг зогсоож чадсан юм. Тухайн үед Европод сая гаруй хүн нэвтрэн орсон байснаас 2019 он гэхэд Сирийн бус дүрвэгсдийн 2/3-ыг буцаан гаргасан байна.

Ийм байдлаар Турк нь дүрвэгсдийн урсгалыг зогсоох гол буфер бүс болж , энэ оны  2-р сарын сүүл гэхэд тус улсад 3,6 сая дүрвэгсэд цуглаад байсан юм. Харин саяхны гаргасан хил нээх шийдвэрийн улмаас Европод дахин нэг дүрвэгсдийн хямрал эхлэх аюул бий болсон байна.

Туркийн энэ шийдвэр нь зүгээр нэг тохиолдлын зүйл биш, Сирийн Идлибийн хямралт байдалтай холбоотой юм. Туркийн цэргийнхэн цөөнгүй удаа янз бүрийн халдлагад өртөж байсан нь Анкараг шийдвэртэй арга хэмжээ авахад хүргэсэн бөгөөд энэ асуудалд ЕХ-г илүү их анхаарал хандуулах зорилготойгоор ийм шийдвэрт хүрсэн байна.

Идлибийн хямрал нь Оросын ерөнхийлөгч Владимир Путин, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нарын уулзалтын дараа намжиж, одоогоор тус бүс нутаг гал зогсоох тохиролцоонд хүрээд байгаа юм. Гэхдээ энэ тайван байдал хэдий урт хугацаагаар үргэлжлэхийг урьдчилан таамаглах бололцоогүй байна.

Турк болон ЕХ-ны удирдагчдын дээрх уулзалтын дараа ямар нэг тодорхой мэдэгдэл гараагүй бөгөөд эдгээр улсууд одоогоор өөрсдийн байр сууриа солилцон, харилцан ажиллах боломжийг хайж байгаа бололтой. Коронавирусээс болж дүрвэгсдийн асуудал тэргүүн зэргийн шийдвэрлэх ёстой асуудал биш болж хувирсан ч энэ асуудал нь цаашдаа Европыг зовоох хамгийн чухал, шийдвэрлэгдээгүй асуудлуудын нэг хэвээр байсаар байгаа билээ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ХААН Банк харилцагчдаа дэмжсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна

2020-04-08

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10-25 хувь чөлөөлж эхэллээ

2020-04-07

Капитрон банк харилцагчдаа дэмжин зээлийн хүүгээ 10-25 хувь чөлөөлж эхэллээ

2020-04-06

"King Tower": Италийн "Damiani" брэндийн үнэт эдлэл бэлэглэнэ

2020-04-06

Тайванийн эрдэмтэд коронавирусийн эсрэг дархлааны эсийг нээжээ

2020-04-08

Дэлхийн улс орнууд "Маскны дайн" өрнүүлж байна

2020-04-08

Хөл хорионы улмаас дэлхий даяар гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж байна

2020-04-08

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 6 мужид онц байдал зарлав

2020-04-07

ЭМЯ: Коронавирусын 16 дахь тохиолдол илэрлээ

2020-04-08
1:31:24

"Улаан бал" нэвтрүүлэгт УИХ-ын дарга асан З.Энхболд оролцов

2020-04-08

"Цензургүй сурвалжилга" - Гэмт хэрэг, ашиг сонирхлын аархал “Увс аймаг”

2020-04-07

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс коронавирус илэрч, 15 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-06

Магадгүй бид коронавирусийн талаарх зарим нууцыг хэзээ ч мэдэж чадахгүй

2020-03-29

Монгол улс дахь коронавирусийн нөхцөл байдлын цогц мэдээлэл

2020-03-25

Ковид-19 халдварт цаашдын 2 хувилбар байна

2020-03-24

Коронавирусийн талаар сүүлийн үеийн цогц мэдээлэл #2

2020-03-22

БНСУ-аас тусгай үүргийн нислэгээр 264 иргэн эх орондоо ирнэ

2020-04-08

Э.Бат-Үүлийн гэм бурууг шүүх хурал товлогдлоо

2020-04-08

Сургууль, цэцэрлэгийн хөл хориог 9 дүгээр сарын 1-н хүртэл сунгах чиглэлийг Ерөнхий сайд өгчээ

2020-04-08

Ой, хээрийн түймрийн улмаас үүссэн хохирлын хэмжээ 40.5 хувиар өсчээ

2020-04-08

Зөгийний тархи математикийн бодлогыг компьютероос ч хурдан боддог

2020-03-29

Ангараг гариг дээр хүн нас барвал хэрхэн оршуулах тухай эрдэмтэд төлөвлөгөө гаргажээ

2020-03-14

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн түүхээс

2020-03-08

Хүнд цэцэг бэлэглэхдээ ивээл цэцгийг нь сонгоорой

2020-03-08

Надад фитнест явдаг ч түүнийхээ зургийг цацдаггүй хүмүүс таалагддаг

2020-04-06

Мөрөөдөж зүрхэл залуусаа!

2020-04-06

Б.Одсүрэн: Коронавирусээс болж бид дараах хэдэн зүйлийг ойлгож авлаа...

2020-04-06

Корона ба муухай монгол

2020-03-29

Зэсийн өөдрөг төсөөлөл төсвийн эрсдэлийг тэлэхээр байна

2020-04-07

Л.Амар: Гадны банк орж ирээд ч зээлийн хүү өөрчлөгдөхгүй

2020-04-06

Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

2020-04-06

Инфографик: Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон зээлийн гэрээ соёрхон батлах тухай хуулийн танилцуулга

2020-04-03

Н.Төгсцогт мэргэжлийн боксын 12 дахь тулаандаа ялагдал хүлээлээ

2020-02-09

Какүрю М.Ананд Хацү башёг орхилоо

2020-01-16

Улсын арслан Ц.Содномдорж: 37 настай бөх ачаалалтай бэлтгэл хийж бүх барилдаанд зодоглох боломжгүй

2020-01-16

Н.Хэрлэн мөсөнд авиралтын Ази тивийн аварга болов

2020-01-13

CAAK PODCAST #23 дугаарын онцлох ишлэлүүд!

2020-04-08

Ziko's podcast #24 - Гэртээ байхдаа бид өөрийгөө хэрхэн хөгжүүлэх вэ?

2020-04-06

CAAK PODCAST #23 Г.Төмөрзаяа - Хүүхдэд гар хүрч өсгөнө гэдэг ирээдүйг нь аз жаргалгүй болгож байна гэсэн үг

2020-04-01

Ziko's podcast #23 - Бүсгүйчүүд бидэнд ямар асуудал тулгарч байна вэ? ...

2020-03-30

Аавын үгүйд...

2020-04-08

Зөвхөн Монголд...

2020-04-07

Эдийн засгийн хувьсгал буюу дэлхийн шинэ дэглэм...

2020-04-06

ХХ зууны түүхээ түүхийрүүлсээр л байх уу?

2020-04-06

"Netflix" яагаад дэлхийд алдартай болсон бэ?

2020-03-09

"Google, Amazon" зэрэг компаниуд ямар хүнийг ажилд авдаг вэ?

2020-03-07

Фэйсбүүкийн анхны 20 ажилтан одоо юу хийдэг вэ?

2020-03-06

Гүүгл байгальд ээлтэй "модон" хорооллын төслөө танилцууллаа

2020-02-16

Дуучин Pink коронавирусээр өвчлөөд эдгэрчээ

2020-04-04

Монгол залуу Болливудын ертөнцөд хөл тавилаа!

2020-03-06

"Мөөг" /өгүүллэг/

2020-02-02

"Хувь заяаг тодорхойлох хором" /өгүүллэг/

2020-01-25

Санал асуулга Бүгдийг үзэх

БНХАУ
44.1%
АНУ
33.57%
Арабын орнууд
5.4%
ОХУ
3.96%
Хойд Солонгос
2.79%
Израиль
1.8%
Иран
1.62%
Турк
1.62%
Бусад
1.35%
Европын Холбооны орнууд
1.26%
Африкийн орнууд
0.9%
Афганистан
0.63%
Пакистан
0.54%
Энэтхэг
0.45%

Өнөө цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,410

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,649

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

6,912

Утааг багасгахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ?

1,505