Американ ковбой...

Американ ковбой...

Эр хүний үнэр гэж байдаг бол ёстой хажууд нь суухад л ханхлах шиг болдог монгол адуучин эр, американ үхэрчин ковбой залуу, Донын казак тариачин мужик гуравт эрх чөлөө эрэмгий зориг хүн чанар гээд нийтлэг төстэй олон сайхан шинж чанарууд дархлаастай байдаг бөгөөд харамсалтай нь тэд хаана ч ялгаагүй гүндүүгүй сайхан сэтгэлээсээ болоод хорон муу санаатнуудад Цахиур Төмөр шиг түгжилдүүлэх хулхидуулах сэгсрүүлэх явдал нилээд түгээмэл байдаг.

Аристократ ихэмсэг яравгар англичуудыг бодоход америкууд өнөөдөр ч гэсэн ковбой сэтгэхүйгээсээ тэгтлээ салаагүй нь тэдний халбага сэрээг ч нэг их авч үздэггүй, хээ шаагүй бүдүүн баргын зан байдал, ус их уудаг соёлоос ажиглаж болно. Энэ нь гурван зуугаад жилийн өмнөөс адуу үхэртэй ноцолдож ан гөрөө хийн архи дарснаас шартан халуунд үргэлж ам нь цангаж явдаг ковбой нар захын нэг хоолны газар ороход үүнийг нь мэддэг үйлчлэгч хүүхний үг дуугүй өгөөд сурсан хүйтэн ус уудагтай нь холбоотой. Өнөөдөр ч гэсэн та америкийн ямарч хоолны газар ороход үйлчлэгч нар литрын савтай үнэгүй мөстэй ус авчраад ширээнд дээр үг дуугүй түлхдэг нь ийм ковбой сэтгэхүйтэй холбоотой.

Өлөгчин чоно хөхөж өссөн өнчин хоёр хүүхдээс үүссэн Ромын эзэнт гүрнээс залгаад англо-саксон мэтийн арван хаанчлал  европт дахиад үүссэн ч дэлхийд нөлөөгөө хадгалсан хэвээр байсан шашин төрийг хослуулан баригч Ромын хамба тухайн үед  дэлхийн газар нутгийг  тив тивээр нь өөрийн үнэнч дуулгавартай шавь болох католик португаличуудад өмнөд америкийн зүүн хэсгийг, испаничуудад баруун хэсгийг нь төв америктай нь, француудад хойд америкийг  гэх мэтээр хувьцаа хишиг болгон бэлэглээд харин үргэлж урдаас нь өрвөлзөж эсэргүүцэж байдаг протестант англо-саксоны нөхдүүдэд юу  ч хүртээлгүй орхисонд тэд тэгэхээс  тэгэх гэсэн юм шиг яг тэдний тэг дундуур нь дайрч ороод одоогийн америк гэж гүрнийг бор зүрхээрээ байгуулсан түүхтэй.

Эрх чөлөөг эрэлхийлж очсон тэд эхэндээ адуу мал ан гөрөө алт мөнгөөр амиа аргацаасан, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэсэн хэсэг эрчүүд байсан бол яван явсаар сүүлдээ ковбой хэмээх нийгмийн цоо шинэ давхаргыг үүсгэн үзэл бодлоороо нэгдэн нийлж хүрээгээ тэлсээр улмаар бослого хувьсгал гарган тусгаар тогтноход голлох үүрэг гүйцэтгэсэн юм.
Шинэ тулгар Америк цэцэглэн хөгжих тусам дэлхийн өнцөг булан бүрээс эрх чөлөө олз омог шинэ амьдралыг хайх цагаачид үй олноороо америкт ирэх болсны дотор итали сицили гаралтай сайн эрчүүд олноор очиж өөрсдийн үндэсний соёл мафийн сэтгэхүйг америкийн эрх чөлөөт нийгэмд тулгах, улмаар улс төр эдийн засгийг нь атган мафийн зохион байгуулалтанд оруулахыг завдсанаар гучаад онд Америк гүнзгий хямралд өртсөн байдаг.

Засгийн газраас согтууруулах ундаа мөрийтэй тоглоом биеэ үнэлэх зэрэг мафи гэмт хэргийн үүр уурхай болсон бүх зүйлийг хатуу хориглох болсноор эрүүгийн ертөнц ил биш далд бүр газар доогуур нууц байдалд орж улам гаарсан юм. Ялангуяа эрх чөлөө хатуу дарс мөрийтэй тоглоом сайхан бүсгүйд нугасгүй өссөн ковбой эрчүүдийн бие сэтгэлийн жаргалыг нэг дор цогцоор нь эдлүүлэх ганц газар нь гангестеруудын байгуулсан газар доорхи нууц хотууд байлаа.

Нууцсаад байх юу байхав дээ, бүх эрх мэдэлтнийг худалдаад авчихсан эрүүгийн ертөнц ноёрхож байсан гучаад оны тэр үед ямартаа боол хятадуудаа алдчихгүйн тулд хот дотор хятад хүн чөлөөтэй явах нь бүү хэл газар дороос траншейны нүхнээс хоншоороо цухуйлгах л юм бол нам буудах захирамжийг хотын амбан захирагчаар гаргуулж хэрэгжүүлж байсан үе бөгөөд тэдний нэг нь одоогийн

Орегон мужийн Пендлетон хотод нэгэнт музей болон хувирчээ

Иймэрхүү бүх хууль бус үйлдлийн цогц үйлчилгээ үзүүлэх гангестеруудын газар доорхи нууц хот нь цайлган сэтгэлт ковбой нарын хөлс хөдөлмөрөө урсгаж олсон мөнгийг богц богцоор нь ганц сэгсэрдэг газар нь байв. Ууланд ан гөрөө хийж адуу үхэртэй ноцолдсон харшаагаа тайлах гэж тэд үе үе уулнаас бууж хамгийн хүндтэй зочноор нууц хотын шузганд дээр буухад тэднийг харуул буюу одоогийнхоор бол секьюрити нөхдүүд уриалгаханаар хүлээн авч газарчлаад морь малыг нь харж хандах, долоо хоногоор ч тэднийг өвслөх услах үүрэг хүлээхээс гадна дотогш нь гадна дотны хамаагүй хүнийг нэвтрүүлэхгүй байх, газар дор нууц хотыг өдрөөс өдөрт өргөжүүлэн барих боол хятадууд траншейны нүхээр  оргон зугтахаар цухуйх юм бол духанд нь сум зоож нам буудах үүргийг давхар хүлээнэ.

Газар доош буусан ковбойг ресепшэн хатагтай хүлээн авч халуун усанд оруулж сахал үсийг засч янзлан хиртэй хувцас хунарыг угааж цэвэрлэн индүүдэн үнэртэй ус цацуулан цаад өрөөнд оруулахад хуурай хуулиар хориотой байдаг хатуу дарс виски төрөл төрлөөрөө өрөөтэй байна. Дуртай юмаа шимэх зуураа мөрийтэй тоглоомд азаа үзэн мэргэжлийн тоглогч хүнд гарын гангестеруудад ядах юмгүй сэгсрүүлнэ.

Тэгээд тэндээ аль болдоггүй юмаар туйлсаар байгаад туйлдсан ковбой тас үсрэн унах, агсан согтуу тавих үед секьюрити нөхдүүд манайхаар бол эрүүлжүүлэх маягийн өрөөнд оруулаад цоожилчихно. Өглөө босоод амны цангаа шараа тайлах төдийгүй ханаж цадаагүй бие сэтгэлийн цангаагаа долоо хоногоор ч үргэлжлүүлэн гаргана. Мөнгө төгрөг нь дууссан ч баар буудлын эзэгтэйгээс дараа сардаа авчирч өгөхөөр тохирч хүүтэй зээлдэн дахин хэд хонон хамаг хүч хэрэгслэлээ баран арайхийж нэг юм ранчо зуслангийн бараа харсан ч ахиад бурзайж бурзайж байгаад сардаа шахам эргэдэг зарим ковбойн иймэрхүү амьдрал засгийн газраас бүх зүйлийг буцаагаад эрх чөлөөтэй болгох хүртэл үргэлжлэсэн гэдэг.
 

https://www.tripadvisor.com/Attraction_Review

ОУ-ын зэвсгийн шинжээч доктор хурандаа Доржпаламын Эрдэнэцогт

0
таалагдаж байна

2
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417