Тарж бутарч, талцаж маргалдах Монголчууд бид...

Тарж бутарч, талцаж маргалдах Монголчууд бид...

*Аль ч улстѳрийн намууд дотор танил, дотно найз нѳхѳд надад бий. Ирсэнээсээ хойш тэдний ихэнхитэй уулзан ярилцаж үзэв. Хүний мѳн чанарынхаа хувьд адил санаа бодолтой тэд, улстѳрийн намуудад хуваагдсанаасаа хойш уулзаж ярилцах, санаа бодлоо хуваалцахаас жийрхдэг болсон нь анзаарагдаж байна. “Урвагч” хэмээн адлагдахаасаа айдаг, нам доторхи орон зайгаа алдахаасаа эмээдэг, ирээдүйд хүртэж болох ашгаа булаалгахаасаа болгоомжилдог бүхэл бүтэн үеийг намууд бэлтгэжээ. Улстѳрийн намуудын ийм “залгамж халаа”-нууд Монгол Улсын үндсэн эрх ашиг, үнэт зүйл дээр нэгдэж чадах болов уу? хэмээн би эргэлзэж байна.

Улстѳрийн бохир заваан тогтолцоонд хутгалдаагүй, зѳв санаа бодол хүсэл мѳрѳѳдѳлтэй залуус нам харгалзахгүйгээр нэгдэн, хамтарч ажиллаж байж л энэ нийгэм ѳѳрчлѳгдѳнѳ.

*Дунджаар 2000-3000 орчим хүн амтай сумуудад 200-300 орчим албан хаагчид ажилладаг. МАН, АН ын нэгж салбаруудад хуваагддаг тэд, ялсан намынхаа буянаар ээлжлэн дарга болон томилогдоно. Чадвартай чадваргүй нь, мэдлэгтэй мэдлэггүй нь, сэтгэлтэй сэтгэлгүй нь огт шалтгаалдаггүй улстѳрийн энэ томилгоо орон нутгийн хѳгжилд үнэхээр саад болж байна. Орон нутгийн хѳгжил гэхээсээ “ээлжит сонгуулиар хэрхэн ашиг хийх вэ?” гэх ѳрсѳлдѳѳн албан хаагчид, ах дүүс, анд нѳхдийн дунд ѳрнѳж байна. Тойргоос сонгогдсон “Хаан” орон нутгийн томилгоо, санхүүжилт, бүтээн байгуулалтыг шийдэж байна шүү дээ. Гэхдээ ѳѳрийн ашиг сонирхолдоо таацуулж шүү дээ.

Орон нутгийн хѳгжлийг бүсчилж, сумуудын тоог цѳѳлѳн нэгтгэж, иргэдийн сонголтыг улстѳрѳѳс ангижруулж байж бид хѳгжинѳ. Ѳѳрсдийн амьдрах орон нутгийн хѳгжлѳѳ тэд ѳѳрсдѳѳ ухамсартайгаар шийдэг л дээ.

*Монгол Улсын хѳгжлийн хэтийн тѳлѳв, нэгдсэн бодлого үгүй ѳдийг хүртэл явж ирсэний балаг 2020 оны сонгуульд оролцох “Намуудын мѳрийн хѳтѳлбѳр” гэгч амлалт мѳн. Хэн ч юу ч амалж болдог хэрнээ амалсанаа биелүүлээгүйн тѳлѳѳ огт хариуцлага хүлээдэггүй байдал энэ солиорлыг бий болгожээ. Сонгуульд ялсан нам нь ѳмнѳх ЗГ ын хийсэн бүхнийг үгүйсгэж, сонгуульд ялагдсан нь ялсан намынхаа хийж буй бүхнийг эсэргүүцэн саатуулж хичнээн он цагийг үдэв бид. Хэн хожиж, хэн хохирсон талаар одоо ч эргэцүүлэхгүйгээр үргэлжлүүлэн “хорлогдсоор”. Нѳхцѳл байдлаа оновчтой үнэлэн зѳв шийдвэр гарган ажиллаж эхлэх дор заавал эсэргүүцэн хорлож байгаа нь намд хүлэгдсэн арчаагүй сэтгэлгээ. Тэдэнд улс орны хѳгжил, олон нийтийн амар амгалан амьдрал ердѳѳ ч хамаагүй болжээ.

Цѳѳхѳн хүн амтай монголчуудын хувьд Улстѳрийн намууд хатуу гишүүнчлэлгүйгээр институт байдлаар ажиллан, мѳрийн хѳтѳлбѳртѳѳ амлалт биш шийдэл, аргачлалыг санал болгодог тогтолцоо хэрэгтэй байна. Эс тэгвэл гишүүнчлэл гэдэг тохиргоо, сохор дагалдагсадыг бий болгон үржүүлсээр байх болно.

*Монголын олон бренд бүтээгдэхүүнүүд АНУ ын зах зээлээр дамжин дэлхийд гарахыг мѳрѳѳддѳг. Монголын ноолууран бүтээгдэхүүнийг АНУ ын томоохон сүлжээ дэлгүүр сонгоод, “Та нар сард 3 сая бүтээгдэхүүн нийлүүлж чадах уу?” гэж асуувал, бид хариуцаж чадах уу? Яг үнэндээ Монголдоо ажиллаж байгаа ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүх компаниуд нэгдээд ч энэ хэрэгцээг хангахад амаргүй. Чацарганы тос болон бусад бүтээгдэхүүнүүд ч адил. Бид ѳѳр хоорондоо ѳрсѳлдѳѳд, нэг нэгнээсээ нууж зах зээл хайгаад ч амжилт олохгүй. Дэлхийн зах зээл дээр гарч чадах бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бүх компаниуд хамтарч нэгдээд, нэг л маркетингээр зүтгэвэл амжилтад хүрч чадна. Эс тэгвэл маш олноор нь үйлдвэрлэж чаддаг хятадуудад боломжоо булаалгасаар л байх вий. Монголын нэг бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр амжилттай гарч чадвал бизнесийн дэлхийн зах зээл дээр “Олимпийн алтан медаль“ хүртсэн хэмжээний амжилт, бас урам зориг болно.

Ажиллах хүч багатай, жижиг зах зээлтэй монголчууд бидний хувьд аль нэгэн бүтээгдэхүүнээ бодлогоор дэмжин, нэгдэж хамтарч ажиллаж байж дэлхийн зах зээл дээр гарч чадна. Энэ нь эдийн засгийн эрс шинэчлэл болноо.

…Дэлхий дахинд аймшиг дагуулан тархаж буй цар тахал Монголчууд бидэнд олон эерэг ойлголтуудыг авч ирлээ.

1.Зовлон гамшиг тохиолдсон үед цѳѳхүүлээ гэдгээ мэдэрч бие биедээ чин сэтгэлээсээ санаа зовнин, тусалж чаддагийг

2.Хэрвээ ЗГ болон шийдвэр гаргагчид нѳхцѳл байдлаа оновчтой тооцон зѳв шийдвэр гаргавал олон нийт талархалтайгаар даган биелүүлж чадахыг

3.Голоод байдаг хэрнээ салбарын мэргэжилтнүүд сайхан сэтгэлтэй, ѳндѳр ур чадвартай болохыг, тэдэнд боломж олговол хаана ч гологдохгүй юм байна гэдгийг

4.Аймшигт аюул гамшигийн ѳмнѳ бид ямар “ѳчүүхэн” гэдгээ, яс үндэс ялгалгүйгээр “дэлхий” хэмээх нэг л гэртэй гэдгийг

5.Монголчууд бид цѳѳхүүлээ хэрнээ ѳѳрийн амьдралд тулсан үзэгдэл хийгээд үнэт зүйл дээрээ нэгдэж чадахыг ойлгон ухаарч эхэлж байна. Цѳѳхүүлээ гэдэг нь давуу болон сул талтай хэдий ч эв нэгдэл биднийг сайн зүйлд бас амжилтад хүргэж чадна гэдгийг мэдэрч байна.

 

Тэгэхээр:

-Улстѳржсѳн хийрхлээ багасгаж бидний ажил, амьдралд сайнаар нѳлѳѳлж чадах зѳв сайн үйлдлүүдийг дэмжиж байх хэрэгтэй болж байна

-Бид ѳѳрсдийн хүсч байгаа нийгмээ ѳѳрсдѳѳ л байгуулахаас бус, хэн ч бидэнд байгуулж ѳгѳхгүй болохоор хүн бүр ѳѳрсдѳѳ хичээх хэрэгтэй болж байна

-Бизнес болон санхүүгийн дэлхийн зах зээл дээр эвлэлдэн нэгдэж, хичээн хѳдѳлмѳрлѳж байж гарч чадна. Энэ нь бизнесүүдийг салангид бус нэгдмэл байдлаар ажиллах шаардлага руу хѳтѳлж байгаа

-Хэт тархай байршилтай орон нутгуудийг бүсчилж нэгтгэх байдлаар хѳгжүүлэхгүй бол жалгын сэтгэлгээ бидний хѳгжилд саад болж байна

-Монголын хѳгжлийн үндсэн зарчим хийгээд нэгдсэн бодлого боловсруулж, улстѳрийн намуудыг хатуу гишүүнчлэлээс салгах хэрэгтэй болж байна

-Moнголчуудыг эв нэгдлийнх нь эсрэг турхирах, хагалан бутаргах, талцуулж хэрэлдүүлэх үйлдэл болгонд ухаантай хандан ялган салгаж, тэднийг дэмжилгүйгээр холдуулах хэрэгтэй байна

За тэгээд энэ бүхнийг нэгтгээд унших юм бол “МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ”, “ЭВТ ШААЗГАЙ БУГА БАРИНА”“ЦУВЖ ЯВСАН БАРСААС ЦУГЛАЖ СУУСАН ШААЗГАЙ ДЭЭР” гэсэн ухаант ѳвгѳдийн минь сургууль хэлцүүд уншигдах буйз аа.

 

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

5
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417