Дэлхийн банк 53 сая ам долларын санхүүжилт баталлаа

Дэлхийн банк 53 сая ам долларын санхүүжилт баталлаа

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөл ба Тогтвортой Амьжиргаа – III Төслийн нэмэлт санхүүжилтэд зориулан Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын Зөвлөл  $53 сая америк долларын санхүүжилтийг батлав.

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөлд 41 сая америк долларын санхүүжилт хийх бөгөөд тус тус санхүүжилтээр өсөн нэмэгдэж буй дулаан хангамжийн эрэлт хэрэгцээ, агаарын чанарыг сайжруулах хэрэгцээ шаардлагыг харгалзан дулаан дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулааны шугам сүлжээний үр ашгийг дээшлүүлэхэд чухал шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ юм.

Энэхүү төслийн хүрээнд төвлөрсөн дулааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх, дулаалга муутай, дулаан алдаж буй шугам хоолой, компенсаторыг солих, шахах станцуудыг орчин үеийн нөхцөлд тохируулан шинэчлэх зэрэг үйл ажиллагаанд туслах юм. Мөн дунд болон урт хугацаанд бодлогын болон институтын шинэчлэлийг дэмжиж, дулаан дамжуулах шугам сүлжээг хариуцдаг төрийн өмчит хувьцаат компани болох Улаанбаатар Дулааны Сүлжээний чадавхийг бэхжүүлэх болно.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотод найдвартай, цэвэр дулаан хангамжийн үйлчилгээг түгээх нь зайлшгүй чухал хэдий ч уг эдүгээ энэ чиглэлд шийдвэрлэх шаардлагатай олон сорилт бэрхшээл тулгарсаар байна. Өдгөө хүн амын тэн хагас орчим нь төвлөрсөн дулаан хангамжинд холбогдсон байгаа бөгөөд хотжилт нэмэгдэж, эдийн засаг хөгжихийн хэрээр дулаан хангамжийн эрэлт хэрэглээ нэмэгдэж, ойрын 10 жилийн хугацаанд жилд 5 гаруй хувиар өсөх төлөвтэй байна.

Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт дутагдалтай байснаас шугам сүлжээнд техникийн алдагдал ихэсчээ. Төвлөрсөн дулааны шугам хоолойны тал хувийг богино болон дунд хугацаанд солих шаардлагатай байна. Цаашилбал дамжуулах сүлжээний хүчин чадал дээд цэгтээ хүрч буй учраас дулааны эх үүсвэр дээр ашиглаж болох нэмэлт хүчин чадал байгаа хэдий ч шинэ хэрэглэгчдийг тэрхүү эх үүсвэрт холбох боломжгүй болоод байна.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев “Төвлөрсөн дулааны үйлчилгээний найдвартай, тогтвортой хангамжийг бий болгож, гэр хорооллоос гарч буй утааг бууруулахад туслах зорилгоор хот суурин газрын дулаан, хангамжийг шинэчлэх, өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж шинэчлэх үйл явцыг Дэлхийн Банк идэвхтэй дэмжиж ирсэн билээ. Бидний зүгээс төвлөрсөн дулааны сүлжээнд тулгарч буй гол бэрхшээлийг шийдвэрлэх, дулаан хангамжийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг тогтвортой хангахад туслах уг төслийг хэрэгжүүлэх замаар энэ чиглэлд дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлж байгаадаа баяртай байна” гэв.

Монгол Улсын Тогтвортой амьжиргаа – III төсөлд 12 сая ам. долларын нэмэлт санхүүжилт хийхээр болсон бөгөөд тус санхүүжилтийг Монгол Улсын бүх 330 сумдад нэн шаардлагатай орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэлийг сайжруулах үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхэд зарцуулах юм.

Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн өмнөх хоёр шатны туршлагад тулгуурлан хэрэгжүүлж буй гурав дахь шатны тус хөтөлбөр нь аймаг, сумдын түвшний хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гол эх үүсвэр болох Орон нутгийн хөгжлийн сангаар (ОНХС) дамжуулан хөдөөгийн хөгжилд иргэдийн оролцоог дэмжихэд тусалж байгаа юм. ОНХС-ийн Хэрэгжилт гүйцэтгэлийн хөндлөнгийн үнэлгээгээр тодорхой болзол хангасан сумдад ОНХС-аас хуваарилагдсан тогтмол санхүүжилтээс гадна гүйцэтгэлд суурилсан нэмэлт урамшуулал олгодог бөгөөд Дэлхийн Банкнаас шинээр батлагдсан нэмэлт санхүүжилтийг гүйцэтгэлд суурилсан энэхүү урамшууллыг санхүүжүүлэх замаар сумын түвшинд ОНХС-гийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих юм. ОНХС-ийн төсөв, санхүүжилтийг төлөвлөх, ашиглахад иргэд, олон нийтийн оролцоог хангасан байх үндсэн шаардлага бүхий ОНХС-ийн тогтсон дүрэм, жумын дагуу энэхүү санхүүжилтийг захиран зарцуулна.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер Андрей Михнев “Орон нутгийн хөгжлийн сан нь төвлөрлийг сааруулах чухал хэрэгсэл болж байгаа бөгөөд ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд аймаг, сумын түвшинд иргэд болон орон нутгийн засаг захиргаа тухайн аймаг суманд нэн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг эрэмбэлэн шийдвэрлэх боломжийг олгодог. Тус нэмэлт санхүүжилтийг сумын түвшинд олон нийтийн оролцоо, ил тод байдал, эгэх хариуцлагыг дээшлүүлэхэд илүү ач холбогдол өгч шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтын цар хүрээг нэмэгдүүлэхэд зориулах юм” гэв.

Энэхүү нэмэлт санхүүжилт нь тодорхой шалгуур хангасан сумдад дахин хоёр удаа гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгохоос гадна сумын албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх замаар ОНХС-ийн хэрэгжилтийг сайжруулах боломжийг Засгийн газарт олгож байгаа юм.

Түүнчлэн ОНХС-ийн үйл ажиллагааны талаарх иргэдийн мэдлэг, олон нийтийн оролцоог дээшлүүлэхэд тусална. Төслийн хүрээнд олон нийтийн оролцоо, чиглүүллийг хангах арга хэрэгслийг бэхжүүлэх болон хөдөөгийн хүн ам тархай бутархай, алслагдмал суурьшин амьдардгаас үүдэлтэй сорилтыг даван туулахын тулд технологийн дэвшлийг ашиглана.

Мөн ОНХС-ийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд, үндэстний цөөнх болон бусад эмзэг бүлгийн хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг өргөжүүлнэ.

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417