Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна!

2020-05-06, 08:41 Цаг үе 1,893 1
Тагнуулын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна!

Та интернэт ертөнцөөр хэрэн хэсэж, мэдээлэл шүүрч, солилцож байхад мэдээлэл, технологийн компаниуд үйлдэл бүрийг чинь хянаж, мэдээлэл цуглуулж байдгийг мэдэх үү.

Хэдийгээр энэ нь хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн боловч бүх зүйл “OK” буюу “хэвийн, зүгээр” хэмээн тайван байх нь өрөөсгөл юм. Учир нь та өөрийн хэн болох, орлого, улс төрийн үзэл бодол, хүсэл сонирхол, хэрэгцээ шаардлага, тулгарч буй асуудал зэрэг мэдээллийг “танихгүй хүмүүстэй” нээлттэй хуваалцахыг хүсэхгүй нь лавтай.

Үүнээс гадна, та тэднийг элдэв зар, сурталчилгаа илгээн, бараа, үйлчилгээ санал болгох зорилгоор үүнийг хийж байгаа хэмээн бодож, тоохгүй байж болох ч тэд үүнийг өөр зорилгоор ашиглаж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Европын холбооны нэгэн сонгуулийн үеэр түүнд нөлөөлөхийг хүссэн нэг бүлэг интернэт хэрэглэгчдийн талаар цуглуулсан мэдээлэлд дүн шинжилгээ хийн тэдний сэтгэл зүйн байдлыг тодорхойлон, улмаар нөлөөнд автаж болох иргэдийг жагсааж тэдэнд тодорхой зорилго бүхий цахим шууданг илгээсэн тохиолдол бий. Үүнээс гадна Каталониагийн Политехникийн их сургуулийн судлаачид, зарим худалдаа, үйлчилгээний компаниуд иргэдийн цахим орчин дахь үйл ажиллагаа, мэдээлэл дээр үндэслэн үйлчлүүлэгчдэд ялгавартай үйлчилгээ үзүүлэх, нэг ижил бараа үйлчилгээнд харилцагчаас хамааран үнийн ялгаатай санал тавьж, илүү мөнгө авч байгааг тогтоосон байдаг.

Түүнчлэн цахимаар зээлийн хүсэлт мэдүүлэх, ажилд орох өргөдөл гаргахдаа өгч буй мэдээлэлдээ маш болгоомжтой хандах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байна. Түүгээр ч үл барам, интернэтэд ямар нэг өвчин, эмгэгийн талаар сонирхон судалсан хайлт тань таны эрүүл мэндийн даатгалын төлбөр нэмэгдэхэд хүргэж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Иймд цахим орчинд хувийн мэдээллээ хамгаалах, хөндлөнгийн хяналтаас сэргийлэхэд тань тус болох дараах анхан шатны, энгийн зөвлөгөөг “GUARDIAN” сэтгүүлд нийтэлснийг хүргэж байна. Үүнд:

Amazon: Та “Amazon”-ы каталогийг хэсэг эргүүлэхэд тэд таны сонирхол, эрэлтийн талаарх мэдээллийг цуглуулан, хэрэгтэй бараа, бүтээгдэхүүнийг санал болгож эхэлдэг. Үүнийг зогсоохын тулд та “Your account” цэс рүү нэвтрэн “Advertising preferences” цэсээс “Disable personalized ads” гэх хувилбарыг сонгож болно. Мөн та “Advertising preferences” цэсийн “Мanage your browsing history” гэх дэд цэсийн “Disable tracking altogether” гэдгийг сонгон амазоны хайлтын түүхээс шаардлагагүй хэсгээ нэг бүрчлэн устгаж болно.

Apple: iPhone, iPad нь таны талаар олон тооны мэдээлэл цуглуулан Apple төдийгүй гуравдагч этгээдэд дамжуулж байх магадлалтай. Тэд чухам ямар мэдээлэл цуглуулан бусадтай хуваалцаж байгааг iOS тохиргоо цэс дэх “Privacy” хэсгээс мэдэх боломжтой.

Хэрэглэж буй iPhone утас тань таны байршлын талаарх мэдээллийг бусдад тогтмол дамжуулж байдаг. Үүнийг хязгаарлахын тулд та “Settings” цэсийн ”Privacy” гэх дэд цэсийн ”Location Service” хэсэг рүү орж, аль аппликэйшн таны GPS мэдээлэлд нэвтэрч болохыг сонгон тохируулж болно. Үүнээс гадна та “Frequent Locations” гэх системийн үйлчилгээг идэвхгүй болгох, эсвэл байршил тогтоох үйлчилгээг бүхэлд нь унтрааж болох боловч таны “Apple maps” зэрэг зарим аппликэйшн ажиллахгүй болохыг анхаарах хэрэгтэй.  

Mac хэрэглэгчдийн хувьд мөн адил macOS систем нь цахим сүлжээ ашиглан таны байршлыг тогтоон, тэрхүү мэдээллийг бусад аппликэйшн болон цахим хуудастай хуваалцаж байдаг. Иймд та үүнийг “System preferences” цэсийн “Security & Privacy” дэд цэс рүү нэвтрэн унтраах боломжтой. Тэрчлэн, Mac хэрэглэгчдийн хувьд “Spotlight” дээр хайлт хийх үед таны хайлтын утга Apple руу илгээгдэн, хариуд нь тухайн сэдэвтэй холбоотой холбоосууд, онлайн эх сурвалжуудыг санал болгож байдаг. Та үүнийг “System preferences” цэсийн “Spotlight” хэсгийн “Spotlight suggestions” сонголтын өмнөх чагтыг устгаснаар идэвхгүй болгож болно.

Facebook: Та фэйсбүүк хуудсандаа өөрийнхөө талаар хангалттай хэмжээний мэдээлэл оруулсан нь лавтай. Гэвч энэхүү олон нийтийн сүлжээ нь таны зочилсон цахим хуудаснуудын мэдээллийг цуглуулан, сонирхол, амьдралын хэв маяг зэргийн талаар нарийн мэдээлэлтэй болсон байдаг. Гэхдээ фэйсбүүк өөрийн цуглуулж буй мэдээллийнхээ талаар нээлттэй байдаг. Та өөрийнхөө цагийн хүрдэн дээр ямар нэгэн зар сурталчилгаа харах юм бол баруун дээд булан нь байгаа “Why I am seeing this” буюу “би яагаад үүний харж байна вэ” гэх сонголт дээр даран дэлгэрэнгүй тайлбарыг харж болно. Фэйсбүүк таны талаар өөр юу мэдэж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд “Settings” цэсийн “Adverts” дэд цэсийг сонгон өөрийнхөө зар сурталчилгааны танилцуулгыг харж болно. Хэрэв тэнд ямар нэгэн алдаа байх, эсвэл та хүлээж авахыг хүсэхгүй байгаа зар байршуулагчид байвал тэднийг жагсаалтаас хасаж, эсвэл тэдэнд хаалт тавьж болно.

Тэд зар сурталчилгааг таны фэйсбүүк хуудсан дээр тань байршуулаад зогсохгүй күүки ашиглан таныг Amazon зэрэг бусад цахим хуудас дээр даган, сурталчилгаануудыг илгээсээр байдаг. Үүнийг зогсоохын тулд та “Advert settings” цэсийн “Ads on apps and websites off of the facebook companies” гэх хачирхалтай нэртэй дэд цэс рүү орж “үгүй” гэх сонголтыг хийх хэрэгтэй. Ингэснээр та цахим орчинд өөрийн нууцлалыг бүрэн биш ч, тодорхой хэмжээнд хадгалах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, таны талаар мэдээлэл цуглуулж буй фэйсбүүкийн үйлдлийг бүрэн зогсоох боломжгүй. Иймд та интернэт хөтчийнхөө “Do not track” сонголтыг идэвхжүүлэх, эсвэл “anti-tracking” өргөтгөлийг нэмж суулгах зэргээр хамгаалалтаа бага ч болов нэмэгдүүлж болно.

Google: Бидний олонх нь өдөр тутамдаа Google-ийг ашигладаг. Гэтэл тэд бидний сонирхол, хөдөлгөөн, үйлдлийн талаар их хэмжээний мэдээлэл цуглуулж байдаг. Тэд таны талаар ямар мэдээлэл цуглуулсан талаар та “myaccount.google.com”-оос мэдэж болно. Та “Manage your Google activity” цэс рүү орж хайлтын болон үйл ажиллагааны түүх, дуут команд хадгалах, болон байршил тогтоох үйлдлийг зогсоох боломжтой. Мөн “My activity” цэс нь таны сүүлийн үед хийсэн хайлтууд, зочилсон цахим хуудсууд болон андройд аппликэйшны үйл ажиллагааны талаарх мэдээллийг хадгалж байдаг тул та арилгах товчийг дарж энэ бүгдийг цэвэрлэж болно.

Google таны талаар юу мэдэж байгааг нарийвчлан шалгахыг хүсвэл та “Control your content” цэсээс “Download your data” гэх дэд цэсийг сонгон бүрэн архивыг харж болно. Гэвч энэ нь “gmail” бүртгэл дэх бүх цахим шуудангууд, Youtube-д байршуулсан бичлэгүүд зэрэг тантай холбоотой маш их хэмжээний мэдээлэл хадгалж байх магадлалтай.

Microsoft: “Windows 10”-ын “telemetry” функц нь таны компьютер дээрээ хийж буй үйлдлийн талаарх бүхий л мэдээллийг Microsoft руу дамжуулж байдаг бөгөөд тус компани үүнийг Windows-ийг сайжруулахын тулд хийж буй үйлдэл хэмээн тайлбарладаг. Гэхдээ та үүнийг “Speech, inking and typing” цэс рүү орж зогсоох боломжтой. Мөн та “Feedback and diagnostic” цэсээс таны компьютерын “Windows 10” үйлдлийн систем нь ямар хугацаанд, хэр их хэмжээний мэдээллийг Microsoft-д илгээснийг харж болох бөгөөд тэнд таны ашигласан аппликэйшн, зочилсон цахим хуудасны мэдээлэл хүртэл байх болно.
 

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417