Хиймэл оюун ухаанаар эмгэг бүхий генийг олж илрүүлнэ

Хиймэл оюун ухаанаар эмгэг бүхий генийг олж илрүүлнэ

Хиймэл мэдрэлийн сүлжээгээр маш олон хэмжээний гений мэдээллийн илэрхийллийн зүй тогтлыг олж, эмгэг бүхий гений бүлгийг илрүүлэх боломжтой болохыг Линьшөпин их сургуулийн судлаачид “Nature Communitcations” сэтгүүлд нийтэлсэн судалгаандаа тусгажээ.

Нийтийн сүлжээнд найз санал болгох хэсэг байх нь маш элбэг байдаг. Энэхүү систем нь тухайн хэрэглэгч болон түүнд санал болгож буй хэрэглэгчийн дундын найз болон нийтлэг талыг ашиглан тодорхой зүй тогтлыг олсны дүнд санал болгодог билээ. Үүнтэй адил судлаачид өөр өөр уураг болон гений харилцан үйлчлэлд суурилсан биологийн сүлжээний схемийг бий болгож байгаа юм. Энэхүү шинэ судалгаанд “хиймэл мэдрэлийн сүлжээ” гэх хиймэл оюун ухааны системд судалгааны мэдээллийг оруулан  биологийн сүлжээний талаар суралцах боломжтой эсэхийг судалсан байна. Энэхүү хиймэл мэдрэлийн сүлжээ нь маш олон тооны өгөгдлийг боловсруулахдаа сайн бөгөөд  дүрс таних зэргээр ашиглагдаж байна. Энэхүү систем нь өнөөг хүртэл маш бага хэмжээнд биологийн судалгаанд ашиглагдсаар иржээ.

“Бид анх удаа энэхүү гүн суралцах(deep learning) аргыг ашиглан эмгэгт генийг олж таньсан. Энэ арга нь биологийн маш их хэмжээний буюу томоохон өгөгдлийг тайлах үр дүнтэй арга юм” хэмээн Линьшөпин их сургуулийн физик, хими болон биологийн тэнхимийн доктор Санжив Двиведи хэлжээ.

Судлаачид хүмүүсийн 20000 гаруй гений илэрхийллийн мэдээлэл бүхий томоохон мэдээллийн сангийн өгөгдлийг ашиглан энэхүү судалгааг явуулжээ. Энэхүү мэдээллүүдэд эрүүл болон эмгэгтэй гэх ангиллыг өгөөгүй бөгөөд тус хиймэл мэдрэлийн сүлжээ нь үүний зүй тогтлыг тайлахаар бүтээгдсэн байна.

Энэхүү системийн нэг асуудал нь тухайн өгөгдлийг хэрхэн боловсруулж байгаа талаар мэдэх аргагүй байгаа юм. Хиймэл оюун ухааныг “хар хайрцаг” хэмээн нэрлэх нь олон бөгөөд бид зөвхөн оруулж буй мэдээлэл болон гарч ирж буй мэдээллийг харах боломжтой. Энэхүү хиймэл мэдрэлийн сүлжээний дундын үе шатуудыг ойлгох боломжтой эсэх нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

“Бид энэхүү нууц шатын эхний үйлдлийг тайлахад их хэмжээний, олон төрлийн уургууд хоорондын харилцан үйлчлэлийг илэрхийлж байсан ба түүнээс цааш өөр өөр төрлүүдийн эсийн бүлэгт хуваасан байхыг олж харсан. Ангилагдаагүй мэдээллүүд нь биологийн хамааралтай бүлэгт автоматаар хуваарилагдан боловсруулагдсан нь сонирхолтой” хэмээн физик, хими болон биологийн тэнхимийн ахлах багш Мика Густаффсон хэлжээ.

Судлаачид гений илэрхийллийг зүй тогтлоор нь хэвийн болон эмгэгтэй хэмээн ангилах боломжтой эсэхийг судалсан. Энэхүү системийн ангилал нь биологийн механизмд сайн нийцэж байсан бөгөөд өгөгдлийг ангилалгүй оруулсан учир цоо шинэ зүй тогтлыг олох магадлалтай юм. Судлаачид мөн өмнө мэдэгдэж байгаагүй гений илэрхийлэл нь биологийн хувьд ач холбогдолтой эсэхийг судлахыг зорьж байна.

“Энэхүү салбарт хиймэл мэдрэлийн сүлжээг ойлгох нь гол шалгуур юм. Энэ нь бидэнд олон эх үүсвэр бүхий эмгэг зэргийн биологийн ач холбогдолтой олон шинэ зүйлийг сурахад тус болох ба энэхүү арга нь олон өөр төрлийн биологийн салбарт ашиглагдах боломжтой юм” хэмээн Мика Густаффсон хэлжээ.

Мика Густаффсон эрүүл мэндийн салбарын судлаачид түүнтэй хамтарснаар анагаах ухааны нарийн салбаруудад энэхүү арга хэрэглэгдэнэ гэдэгт найдаж байгаа бөгөөд энэхүү систем нь ямар бүлэг өвчтөнд ямар эм тохирох талаар, хэн нь илүү хүнд хэлбэрийн эмгэгтэй байгааг тодорхойлох зэрэгт ашиглагдаж болох юм.

Энэхүү судалгаа нь Шведийн судалгааны зөвлөл болон Швед стратегийн судалгааны сан(SSF) зэргээс санхүүжилт авч байна.

Эх сурвалж: ScienceDaily

0
таалагдаж байна

1
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Эцэг эхчүүдийн хэтэрхий чанга хүмүүжүүлэх аргууд хүүхдийг хулгайч болгодог

2020-05-28

Хэрхэн тань шиг мундаг "Influencer" болж түүгээрээ мөнгө олох вэ?

2020-05-25

"Уйлдаг", "Хиншүү" С.Ганбаатар та ялсан...

2020-05-25

Хүний итгэлийг алддаггүй хүмүүс л “итгэмтгий” байдаг

2020-05-25

Коронавирусын аппликэйшнээр дамжуулан Хятад улс иргэдээ хэр их идэж, ууж, унтдагийг хянадаг болгож магадгүй

2020-05-27

Элон Маск жилийн дотор хүний тархинд чип суулгахаа амлалаа

2020-05-27

Хиймэл оюун ухаанаар эмгэг бүхий генийг олж илрүүлнэ

2020-05-06

Хиймэл оюун ухаан сэтгэл судлалын салбарт

2020-05-04

Энэтхэгийн газар нутаг руу Хятадын 10 мянган цэрэг нэвтрэн оржээ

2020-05-28

Дайнд ялагч гэж байхаа больсон уу?

2020-05-27

Коронавирусын тахал нь террористуудад биологийн зэвсэг ашиглах сэдэл өгнө гэдгээс Европын улсууд айж байна

2020-05-26

Хятадын геостратеги, тэнгисийн орон зайн төлөөх өрсөлдөөн

2020-05-16
1:08

Салхитын ордын авлигачдыг үйлдэл дээр нь барьж 1.3 сая ам.долларыг хураан авч, улсын орлого болгожээ

2020-05-25

Я.Санжмятав: 100 сая төгрөг бол дэнчин биш,татвар. Буцааж олгохгүй

2020-05-20

ЭМЯ: Дахин дөрвөн халдвар илэрч, Монголд бүртгэгдсэн коронавирусын тохиолдол 140 боллоо

2020-05-18

Д.Нямхүү: Коронавирусийн халдварын үдээс хойших шинжилгээгээр 37 тохиолдол нэмэгдэж, 98 боллоо

2020-05-14

Нобелийн шагналт эрдэмтэн хөл хориог цуцлахыг шаардлаа

2020-05-28

Гадаадад гацсан Монголчууд...

2020-05-25

Хэрхэн гүйх дуртай болох вэ?

2020-05-17

Хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд өөрөө эхлээд тоглож сурах хэрэгтэй

2020-05-07

Хүүхдийнхээ мөрөөдөлд нь хөрөнгө оруулах бэлэг

2020-05-28

А.Намуунаа: Хөтөлбөрт хамрагдсанаар IT-ийн салбарт хэрэглэгдэж буй сүүлийн үеийн технологийн чиг хандлага, тэдгээрт мэргэших, биеэ дааж судлах боломжууд нээгдсэн

2020-05-28

Дижитал мэргэжилтэн бэлтгэх “Internship Opportunity 2K20” хөтөлбөр

2020-05-28

Үрдээ зориулав...

2020-05-28

#28 Кино задлангийн Г.Эрдэнэбаатарыг задаллаа

2020-05-27

"ХАСАХ 18" Podcast #01 - Өөрийнхөөрөө "суга" бай

2020-05-20

CAAK PODCAST #24 Р.Булгамаа - Хүүхэд хүчирхийлсэн хүнийг хөнгөлөх хэрэгтэй.

2020-04-29

#27 Ziko's Podcast - Эрэгтэй эмэгтэй сайн найзууд гэж байдаг уу?

2020-04-28

Хөөсөн чихрийн туршилт: Та хүүхдээ том болоод ямар хүн болохыг мэдмээр байна уу?

2020-05-28

Хөл хорионы үеийн сэтгэл зүй: ''Илүү санаачилгатай залуутай гэрлэх минь яав даа!''

2020-05-26

Махан хоолтнууд сэтгэл санааны хувьд илүү тогтвортой байдаг

2020-05-13

Уйлахын ач тус

2020-05-12

Жирэмсэн байхдаа кофе уух нь аюулгүй юу?

2020-05-28

Инстаграм дээр мөнгө олох арга

2020-05-28

Бакалаврын зэрэг үнэхээр хэрэгтэй юу?

2020-05-27

Германд зарим ангийн хичээлийг 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлүүлсэн байна

2020-05-14

Европийг чиглэсэн ОХУ-ын байгалийн хийн нийлүүлэлт эрс буурчээ

2020-05-27

Хамгийн амар аргаар баяжих боломжтой 10 бизнес

2020-05-27

Марк Зукерберг дэлхийн 3 дахь хамгийн баян хүн боллоо

2020-05-26

Пирамид тогтолцоо болон Олон шатлалт маркетинг

2020-05-26

"Хонконг Хятад улсын харьяа байхаа больсон"

2020-05-28

Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гаргажээ

2020-05-28

Сингапур эр видео дуудлагаар цаазын ял сонсжээ

2020-05-28

Ө.Энхтүвшин: Казахстан улс руу зургадугаар сарын эхний хагаст нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байна

2020-05-28

Киборг царцаа тэсрэх бөмбөгний эсрэг хүчин зүтгэнэ

2020-05-28

Израильд дэлхийн анхны цэнэглэгчтэй маскийг бүтээжээ

2020-05-27

Хонь хариулдаг робот нохой

2020-05-27

Цөмийн эрчим хүч ирээдүйтэй юу?

2020-05-27

Робот- бариста нар хөл хорионы үед ''аминд орж'' байна

2020-05-28

“Space X” компани дэлхийн тойрог замд хүрэх нислэгээ цаг агаарын улмаас хойшлууллаа

2020-05-28

Эрдэмтэд анхны хиймэл нүдийг зохион бүтээж байна

2020-05-26

АНУ 2024 онд саран дээр дахин хүн газардуулахаа зарлалаа

2020-05-26

Санал асуулга Бүгдийг үзэх

Та хэдэн настай вэ?

375 санал өгсөн

51-60
26.93%
41-50
18.13%
31-35
13.6%
36-40
10.13%
25-30
7.73%
21-24
7.2%
13-16
6.13%
17-20
5.87%
65+
4.27%

Өнөө цагт ямар орон дэлхий нийтэд хамгийн их аюул учруулж байна вэ?

1,249

Энэ цагийн дэлхийн хамгийн шилдэг удирдагч таны бодлоор хэн бэ?

2,464

Хамгийн чанартай боловсрол олгодог их дээд сургууль аль нь вэ?

1,689

Одоогийн улстөрчдөөс хэн нь биднийг зөв зам руу удирдах вэ?

7,040