Европын холбооны хар жагсаалтаас үүсэх эрсдлийг нэрлэж байна

2020-05-16, 11:18 Цаг үе 901 0
Европын холбооны хар жагсаалтаас үүсэх эрсдлийг нэрлэж байна
  • Сонгуулиар санал авахын төлөө бус, санхүүгийн системээ сайжруулж, тэвчиж болох зардлаа танахыг зөвлөлөө

Монгол Улсыг мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг тэмцдэггүй улсуудын хар жагсаалтад Европын холбоо оруулсан асуудлаар эдийн засагч, улстөрчид өөр өөрийн байр сууриа илэрхийлж байна. Эдийн засагчид нөхцөл байдлыг харьцангуй бодитоор харж байгаа бол улстөрчид үгүйсгэж, хар, саарал жагсаалтын өнгөний талаар маргахаас хэтрэхгүй нь. Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдалд энэ шийдвэр ямар нөлөө үзүүлэх талаар СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа, бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал Д.Батжаргал болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Траян Лауренцю Христеа нарын байр суурийг товчхон хүргэе.

Санхүүгийн системээ сайжруулах нь чухал 

ТРАЯН ЛАУРЕНЦЮ ХРИСТЕА Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд

-Монгол Улс Европын холбооны мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцдэггүй улсуудын хар жагсаалтад орвол эдийн засагт ямар сөрөг үр дагавар үүсэх вэ? 

-Европын холбооны хүмүүнлэгийн тусламж, хөгжлийн хамтын ажиллагаа, буцалтгүй тусламж болон хууль ёсны худалдаа хэвийн үргэлжилнэ. Харин Монгол Улсад хөрөнгө оруулах эсэх нь бизнесийнхний гаргах шийдвэр. Тэд FATF-ын жагсаалтад тулгуурлаад, Монгол Улсын дотоод нөхцөл байдлыг аль хэдийн олоод харчихсан байгаа. Тиймээс Европын холбооны жагсаалт өнөөг хүртэл гаргасан шийдвэрт нь төдийлэн нөлөөлөхгүй. Мэдээж, би бүх хөрөнгө оруулагчийн өмнөөс энд байр суурь илэрхийлэх боломжгүй. Гэхдээ тавигдаж байгаа гол шаардлага нь санхүүгийн системтэй холбоотой гэдгийг тодорхой хэлье. 

Гаднын улсын янз бүрийн нөхцөлтэй, өндөр хүүтэй зээлээр амь зогоох байх 

Д.БАТЖАРГАЛ СЭЗИС-ийн Хамтын ажиллагаа, бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал

-Европын холбооноос мөнгө угаахын эсрэг тэмцдэггүй улсуудын хар жагсаалтад Монгол Улсыг нэмэхээр хэлэлцэж байна. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх бол? 

-Эдийн засаг хүндэрч, давагдашгүй хүчин зүйл үүссэн энэ хүнд үед хар жагсаалтад орно гэдэг Монгол Улсыг гаднаас дэмжих, хөрөнгө оруулалт хийх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх гээд олон зүйл хаагдахад хүрэх байх. Гол шалтгаан нь Монгол Улсад мөнгө угаах үйл ажиллагаа төрөл бүрийн хэлбэрээр явагдаж, хар тамхины наймаа, авлига, алт нууцаар хил давуулах зэргээр асар их хэмжээний далд эдийн засаг бий болчихоод байгаад оршиж байна. Ингэснээр улс орнуудын итгэлийг алдаж, хөрөнгө оруулалт татарч, ганцаардахад хүрнэ. Ийм хүндрэлтэй нөхцөлд гаднын улсын янз бүрийн болзолтой, өндөр хүүтэй зээлээр л амь зогоох болов уу. Энэ нь эдийн засгийн хувьд аль нэг улсын хараат болно л гэсэн үг. Гэхдээ хар жагсаалтад оруулах эцсийн шийдвэр гараагүй, багтаах талаар ярилцаж байгаа гэж ойлгож байна. 

-Цар тахлын үеийн эдийн засгийг дэмжих хөтөлбөрт их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байна. Мөн ОУВС-гийн хөтөлбөрөөс гарсны дараа ямар арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай вэ? 

-Тэвчиж болох зардлаа танаж, хэмнэлт хийж, байгаа оносон шийдвэр гаргаж явах ёстой. Гэтэл УИХ-ын сонгууль угтаж, бүтээн байгуулалт заавал хийвэл санал авна гэсэн хандлагатай байгааг хүн болгон харж байна. Хүмүүсийн байнгын харилцаанд эдийн засаг амилж байдаг. Гэтэл энэ амин сүнсийг нь хааж, хөлийг нь хорьчихоор эдийн засаг зогсонги байдалд орно л доо. 

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417