Б.Хурц нарыг шүүж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг өргөн мэдүүлэв

2020-05-25, 10:14 Цаг үе 1,016 1
Б.Хурц нарыг шүүж, Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг өргөн мэдүүлэв

2020 оны УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт нам, эвслүүд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг  СЕХ-нд хүргүүлээд байна.  Үүний зэрэгцээ хууль шүүхийн байгууллагатай холбоотой хэд хэдэн онцлох үйл явдал боллоо. Тэднийг тоймлон хүргэж байна.

Тухайлбал, Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймгийн шүүхэд лхагва гарагт болсон. Шүүхийн шийдвэр анхаарал татаж байсан ч хуралдааныг   зургадугаар сарын 8-ныг хүртэл хойшлуулсан юм.  Шалтгаан нь Г.Эрдэнэбатын өмгөөлөгч өөр хэргийг өмгөөлж байгаа бөгөөд шүүх хурал нь давхардсан учраас хойшлуулсан хэмээн шүүхээс тайлбарласан байдаг.

Дараагийн нэг асуудал нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэнг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл явдал өнгөрсөн долоо хоногт анхаарал татав. Долоо хоногийн сүүлээр Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн  болж, хуралдаанаас шүүгчдийн олонхийн санал авсан Д.Ганзоригийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтсон юм. Д.Ганзориг нь Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан нэгэн. 

Мөн өнгөрсөн долоо хоногт Үндэсний их баяр наадмыг иргэдийн бөөгнөрөл, цугларал үүсгэхгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөн зохион байгуулахаар боллоо.  

Улс төрийн нам, эвслээс нэр дэвшигчид, бие даан нэр дэвших хүмүүс СЕХ-нд  холбогдох баримт бичгээ хүргүүлэх хуулийн хугацаа дууслаа.  Ингэснээр маргааш СЕХ-ноос хууль, тогтоомжид нийцсэн нэр дэвшигчдийг зарлах юм. Улмаар ирэх зургадугаар сарын 2-ны өдөр нэр дэвшигчдэд албан ёсоор батламжийг нь гардуулна.  Үүний дараа сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхлэх билээ.  МАХН, ИЗНН, МУНН-ын хамтарсан  “Та бидний эвсэл” нэр дэвшигчдийнхээ материалыг хүлээлгэж өглөө.

Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр “Төрд илгээж буй бидний төлөөлөл мэдлэг чадвартай, нэр цэвэр хүмүүс байгаа. Бид нэр дэвшигчидтэйгээ олон удаа уулзаж, нам намын шилдэг гэсэн төлөөллийг дэвшүүлсэн.  Залуу, дунд үеийн эрдэм, боловсролтой төлөөлөл болон туршлагатай хүмүүс ч бий.  Ард түмэн маань энэ сонгуулиар үзгээрээ хувьсгал хийх ёстой” гэсэн юм. 

МАН-аас  Сонгуулийн штабын дарга, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нэр дэвшигчдийн нэрсээ хүргүүлсэн.  Тэрээр “МАН-ын дарга У.Хүрэлсүх нэр дэвшигчдэд гурван шаардлага тавьсан. Тодруулбал, Монгол төрөө гэсэн сэтгэлтэй, өндөр ёс суртахуунтай, мэдлэг боловсролтой, ажлын дадлага туршлагатай гэсэн шаардлага тавьсан. Ингээд шаардлага хангасан 76 нэр дэвшигчийг тодруулж, материалыг нь СЕХ-нд өглөө.  Материал бүрдүүлэх нэрс дунд ямар нэг өөрчлөлт ороогүй” гэлээ. Мөн АН-ын дарга С.Эрдэнэ “Бид шаардлагатай бүх материалаа хуулийн хугацаанд бүрдүүлж өгсөн.  АН-ын Үндэсний бодлогын хуралдааны шийдвэрийн дагуу нэр дэвшсэн хүн нэр дэвшигч хэвээрээ байгаа. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэсэн юм.  Түүнчлэн “Зөв хүн электорат” эвсэл болох  Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс намуудаас бүрдсэн эвсэл СЕХ-д нэр дэвшигчдийнхээ холбогдох материалуудыг хүлээлгэн өгөв.

УИХ-ын 2020 оны сонгуульд 208 иргэн бие даан нэр дэвших хүсэлтээ илэрхийлж, Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тэгвэл тэднээс долоо нь өөрсдийн хүсэлтээр мөрийн хөтөлбөрөө татаж Үндэсний аудитын газар 201 бие даагчийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргаснаас 121 иргэний мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагыг хангаагүй хэмээн үзэж, тав хоногийн дотор мөрийн хөтөлбөрөө засах боломжийг олгосон юм. Тэгвэл 121 иргэнээс 92 нь мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлэн засч, Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байна. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг ирэх зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулна. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 647 нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдээд байгаа билээ.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

Д.Наранбаатар: М.Энхболдыг эхнэрийнх нь хамт АТГ-т шалгуулна

2024-03-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

Л.Оюун-Эрдэнэ: Нүглээ нуух гэж гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлчихээд битгий маазраад бай!

2024-04-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417