Хүүхэд нь зулбаснаас болж 30 жил хоригдох шахсан эмэгтэй

2020-06-02, 14:53 Цаг үе 957 2
Хүүхэд нь зулбаснаас болж 30 жил хоригдох шахсан эмэгтэй

Эл Сальвадор улсад 18 настай охины амьгүй хүүхэд нойлын суултуур дотроос нь олдсон тул түүнийг гэм буруутай гэж тогтоосон боловч 33 сарын дараа давж заалдан хүний аминд хүрээгүй гэж үзжээ.

Эвелин Хернандез "би жирэмсэн байсан гэдгээ мэдээгүй. Зулбах үеэрээ ухаан алдаж унасан, би гэмгүй" гэж хэлсээр байсан юм.

Анхандаа шүүх түүнд 30 жил хорих ял ногдуулсан байна. Уг хэрэгт Эл Сальвадор болон өөр улс орнуудын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Холбооныхон түүнийг буруугүй гэдгийг тогтоохыг чандлан хянаж байжээ.  

Эл Сальвадор нь үр хөндөлтийн эсрэг хамгийн хатуу хуультай улс орнуудын нэг юм. Ямар ч нөхцөлд үр хөндөлт нь хуулиар хориотой бөгөөд буруутай гэж тогтоогдвол 2-8 жил шоронд суух ял ногддог. Гэхдээ Хернандезийн хэргийн адилаар ихэнх нь ноцтой хүн амины хэрэг болон хүндэрдэг учир хамгийн багадаа 30 жилийн ял сонсдог байна. 

"Бурхны авралаар шударга ёс яллаа. Миний зорилго бол үргэлжлүүлэн сурах. Би баяртай байна"

гэж торны ард 33 сар хоригдсон тэрбээр ЭйЭфПи хэвлэлийн агентлагт ярилцлага өгчээ. 

Түүний өмгөөлөгч Берта Мариа Делион "Би хэт их баярласандаа дэлбэрэх нь" гэж жиргэсэн байна.

Эвелин Хернандез

Гэвч тэмцэл дуусаагүй: Хернандезийн хэрэг нь Эл Сальвадор улсад даван заалдаж байгаа анхны ийм хэрэг юм.

Өмнө нь өр хөндүүлсэн эмэгтэйчүүдэд 30 жилийн хоригдох ял оноох нь "хүнлэг бус, тохиромжгүй" шийтгэл гэдэг байсан ч шүүхийн шийдвэр өөрчлөгддөггүй байсан. 

Одоо Эл Сальвадорын үр хөндөлтийн эсрэг хатуу хуулийн дагуу хоригдсон эмэгтэйчүүд даван заалдах боломжтой болсон гэж Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Холбоо найдаж байна. 

"Шударга ёсоор дутагдсан эмэгтэйчүүд байсаар байгаа тул бид цааш тэмцсээр байх болно" гэж мөн Делион жиргэжээ.

Энэ шүүхийн шийдвэрийг "Амнести Интернэшнл" тодорхойлохдоо "Эл Сальвадор дахь эмэгтэйчүүдийн эрхийн хувьд том ялалт", түүнчлэн тус улсын засгийн газрыг "эмэгтэйчүүдийг гэмт хэрэгтэн болгодог ичгүүрт ялгаварлан гадуурхсан уламжлалаа зогсоохыг" шаардаж байсан юм.

Өмнө нь ч НҮБ-ийн Хүний Эрхийн Газрын дэд төлөөлөгч Эл Сальвадор улсыг үр хөндөлтийн тухай хуулиа дахин шинэчил гэж шаардаж байсан билээ. 

Юу болсон бэ?

2016 оны 4 сарын 6-нд хотоос зайдуу амьдардаг Эвелин Хернандез гэртээ байх үед гэдэс нь огцом өвдөж, цус алдаж эхэлсэн ба тэрбээр гадаах жорлонд ороод ухаан алдаж унасан байна. Ээж нь түүнийг эмнэлэг рүү авч явсан ба эмч нар хүүхэд төрүүлсэн болохыг нь олж мэджээ.

Түүний хүүхдийн амьгүй бие жорлонгийн бохироос олдсоны дараа тэрбээр баривчлагдсан байна. 

Тэр үедээ 18 настай байсан Хернандез гэмт бүлэглэлийн гишүүнд хүчиндүүлсэн ба жирэмсэн гэдгээ огт мэдээгүй. 

Гэдэс өвдөлт болон цус алдалтаа сарын тэмдэг нь ирсэн гэж бодож байсан. "Хэрвээ жирэмсэн гэдгээ мэдэж байсан бол бахархалтайгаар төрүүлэх байсан" хэмээн тэрбээр хэлсэн аж.

Түүнчлэн дотроос нь нэг юм сугарч гарах шиг болсон ба хүүхэд уйлахыг сонсоогүй, хүүхэд төрүүлж байгаагаа мэдээгүй гэжээ.

Тэрбээр эхэндээ үр хөндүүлсэн гэж сэжиглэгдэж байсан боловч түүнийг жирэмслэлтээ нуун хяналтад ороогүй гэснээр хүний аминд хүрсэн хэргээр яллагджээ.

2017 оны 7 сард Хернандезийг жирэмсэн байснаа мэдэж байсан гэж үзэн шүүгч түүнд 30 жил шоронд хоригдох ял оноосон ба 33 сарын ялыг нь тэр эдэлсэн. 

Яагаад давж заалдсан бэ?

Хернандезийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдсан. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр хүүхэд нь өөрийн ялгадсандаа бүтэж үхсэн ба энэ нь гэдсэн дотор, төрөх үед эсвэл дөнгөж төрсний дараа тохиолдож болох зүйл гэжээ.

Түүний өмгөөлөгч "Хернандез хүүхдээ алахаар оролдоогүй, хүүхэд өөрөө үхсэн гэж шинжилгээгээр гарсан. Ямар ч гэмт хэрэг болоогүй" гэж хэлсэн аж.

 

Эх сурвалж: bbc.com, cbsnews.com

4
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Гавьяат тамирчин М.Анхцэцэг 2021 оны Дэлхийн аварга боллоо

2021-12-17

МИАТ компани алсын зайд шууд нислэг үйлдэх Боинг 787-9 агаарын хөлгөө хүлээн авлаа

2024-04-26

Х.Нямбаатар: БОАЖЯ-аас олгосон бүх газрыг нийслэлийн мэдэлд шилжүүлэх хуулийн төсөл

2024-04-11

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласан шийдвэрийг давж заалдах шүүх хурал боллоо

2024-04-09

Х.Нямбаатар: С.Мөнхжаргал гэдэг лут том этгээд байна... Бид бульдозертой очиж хашааг чинь цөмөлж зам гаргана шүү‼️

2024-03-27

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

Японы хүлэмжийн хийн ялгарал долоо дахь жилдээ дараалан буурчээ

2022-04-16

Польш улс АНУ-ын цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна

2022-04-04
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Либертари Нам УИХ-ын ээлжит сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдлээ

2024-04-22

Д.Ганбат: Б.Булган өөрөө хэлсэн эсвэл хэлүүлээд байгааг нь мэдэхгүй. Э.Бат-Үүлийг араа даагаарай гэж заналхийлсэн

2024-04-22

Д.Ганбат: Монгол хүүхдүүд дэлхийн хүүхдүүдээс 3.5-4 жил хоцрогдсон байна‼️

2024-04-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417