Адольф Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн газар болгоно

2020-06-08, 10:37 Цаг үе 800 1
Адольф Гитлерийн төрсөн байшинг цагдаагийн газар болгоно

Австрийн засгийн газрын мэдээлснээр энэ оны арван нэгдүгээр сар гэхэд Гитлерийн төрсөн Австрийн Браунау ам-Инн дахь байшинг нураасны дараа оронд нь цагдаагийн газар байгуулах болно гэсэн байна. Ийм аргаар засгийн газар нео-нацистуудыг уг газраас холдуулах зорилготой байгаа аж. 

Австрийн Дотоод хэргийн сайд Карл Нойхаммер барилгын шинэ зургийг танилцуулахдаа: "Олон хүнийг алсан дарангуйлагчийн төрсөн газар шинэ амьдралыг эхлүүлэх болно", хэмээжээ. 

Гитлер эх нутгаа Вена хот гэж үздэг байсан тул Браунау дахь байшингийнхаа тухай сонирхдоггүй байсан. Гэхдээ түүний орчин үеийн шүтэн бишрэгчид жил бүр Гитлерийн төрсөн өдрөөр тэнд үйл ажиллагаа зохион байгуулж саатуулагдсанаар дуусдаг байв. 

2017 онд өөрийгөө Харальд Гитлер гэж нэрлэсэн 25 настай эрийг  нео-нацизмыг алдаршуулсан хэмээн эрх баригчид шүүхэд өгсөн. Тэрбээр өөртөө сахал нааж Бранаугийн өмнө зургаа авахуулж олон нийтийн сүлжээнд байршуулж байсан юм. 

Нураах уу шинэчлэх үү?

Нео-нацистуудыг мөргөл үйлдэхийг нь зогсоохын тулд байшинг яах вэ гэсэн хэлэлцүүлэг дөрвөн жил үргэлжилсэн. 

Барилгын 12 байгууллага оролцсон уралдаанд Marte.Marte компани шалгарсан. Уг байгууллагын танилцуулсан төлөвлөгөө нь гадна фасадыг өөрчлөх мөн шинэ дээвэр барих аж. Энэхүү төлөвлөгөө нь 2023 онд дуусах бөгөөд 5 сая еврогийн өртөгтэй байх гэнэ. 

Байшингийн үүдэнд “Энх тайван, эрх чөлөө, ардчиллын төлөө. Фашизмд үгүй гэж хэл. Сая сая үхсэн хүмүүс бидэнд үүнийг сануулж байгаа", гэсэн бичигтэй дурсгалын чулуу байдаг.

"Гол санаа нь энэ байгууламжийг бүхэлд нь саармагжуулах явдал юм" гэж Австрийн Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Герман Финер сэтгүүлчдэд ярьжээ.

Байшингийн дэргэдэх дурсгалт чулууг яах нь тодорхойгүй байгаа. Зарим хүмүүс энд Гитлерийг сануулах ямар нэгэн зүйлийг үлдээж болохгүй, тийм учраас Вена хотын музейд уг чулууг өгөх хэрэгтэй хэмээсэн. Гэхдээ нутгийн түүхчийн үзэж байгаагаар уг хөшөөг Браунау дахь музейд үлдээх нь зүйтэй. 

Байшингийн хувь заяа

Адольф Гитлер 1889 онд Зальцбургер-форштадт дахь 18 зуунд баригдсан 3 давхар байрнуудын нэгэнд төрсөн, гэвч тэндээ бараг амьдраагүй, учир нь түүний гэр бүл өөр байр луу нүүж, 3 жилийн дараа хотоос явсан юм. 

Браунау дахь уг байшинг 1952 оноос эхлэн нэгэн гэр бүл хязгаарлагдмал боломжтой иргэдэд номын сан, сургууль болгон түрээсэлж байсан ч 2011 оноос уг байр хоосорсон аж. 

2016 онд засгийн газраас уг байшинд ёс бус үйл ажиллагаа зохион байгуулагдахаас сэргийлж улсын өмч болгосон. 

Сүүлийн эзэн нь уг барилгыг зарахаас татгалзсанаас хойш засгийн газар албадан чөлөөлөх тушаал гаргасан. Шийдвэрийн хүчинтэй байдлыг Австрийн Үндсэн хуулийн шүүх баталсан байна.  Эзэмшигчдэд 812 мянган евро төлсөн ба уг үнийг мэргэжилтнүүд үнэлгээгээр гаргасан аж. 

Дайны дараа Гитлерийн засаглалтай холбоотой бусад барилгуудыг нураасан. Нацистын дарангуйлагчийн зуслан "Бүргэдийн үүр" (Kehlsteinhaus) нь одоо ресторан, жуулчны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг бол Польш дахь цэргийн төв байр болох  "Чонын үүр" (Wolfsschanze) нь зочид буудал болжээ.

Эх сурвалж: bbc.com

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул хүртэлх авто замыг гурав хоног хаана

2024-05-05

Сан нэртэй газруудын мөнгө салхинд хийсчихдэг гашуун туршлага бий

2024-05-02

Сард ТЭРБУМЫН санхүүжилттай ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газар ямар үйл ажиллагаа явуулдаг вэ

2024-05-02

Замын-Үүд Эрээний авто замын хилийн боомт гурав хоног хаана

2024-04-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

XII ТОЙРОГ: ЕРӨНХИЙЛӨГЧ АСНЫ ХҮРГЭН, ГИШҮҮН АСНЫ ДҮҮ БА ХУУЛЬ ЗҮЙН ЭКС САЙД ГОРИЛЖ БАЙНА

2024-05-05

Х.Нямбаатар: Д.Өнөрболор 50 машины зогсоолтой байх ёстой юмуу?

2024-04-29

Хотын дарга ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Хэльмут Кулитцийг хүлээн авч уулзлаа

2024-04-29

Сонгуулийн прогноз: ХҮЧ ХАЯСАН VI ТОЙРГИЙН ЯЛАГЧИД ХЭН БАЙХ ВЭ?

2024-04-27

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

G7-ГИЙН БҮЛЭГ 2035 ОН ГЭХЭД НҮҮРСНИЙ ҮЙЛДВЭРЭЭ ХААНА

2024-04-30

Монгол улсын ерөнхий сайд асан “бохир” мөнгөөр Манхэттэн дүүрэгт тансаг сууцнууд худалдаж авсныг тогтоожээ

2024-03-27

Дэлхийн мэдээ цөөн үгээр 03.26

2024-03-26

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417