Мэргэжил сонголтонд хайхрамжгүй хандвал амьдрал бүхэлдээ эрсдэлд орно

Мэргэжил сонголтонд хайхрамжгүй хандвал амьдрал бүхэлдээ эрсдэлд орно

“... Аль гэр бүлд хэн болж төрсөн, хүүхэд насны тань амьдрал ямар байсан зэрэгт та буруугүй. Харин ирээдүй тань ямар байх вэ гэдэгт хариуцлага хүлээх үүрэгтэй. Урьд нь хүүхэд байсан учраас тохиолдож буй бүхнийг сонголтгүйгээр хүлээн авсан байж болно. Гэхдээ одоо бол ирээдүйгээ ухамсартайгаар сонгох эрхтэй. Хүн амьдралдаа олон сонголтуудыг хийдэг. Тэдгээрээс хувь заяаг бүхэлд нь шийдэх хоёрхон гол сонголт бий. Нэг нь мэргэжил сонголт, нөгөө нь хань сонголт. Эдгээр чухал сонголтуудад хайхрамжгүй хандах нь амьдралыг бүхэлд нь эрсдэлд оруулдаг...”

Сэтгүүлч, орчуулагч, сэтгэл судлаач Э.Баярмаа хүүхэд, залууст зориулсан ярилцлагынхаа үеэр ийнхүү хэлж байсан юм. Тиймээс их дээд сургуулиудын элсэлтийн үе эхэлсэнтэй холбогдуулан түүнийг урьж мэргэжил сонголтоо хэрхэн зөв хийх тухай ярилцлаа.

Тэрээр хэлэхдээ: 

“Би сэтгүүлч, орчуулагч, бизнесийн удирдлага, сэтгэл судлаач гээд олон мэргэжил эзэмшсэн. Он удаан төөрч будилсны эцэст өөрийгөө олсон. Арваадхан, хориодхон насанд минь сонголтоо зөв хийхэд туслах мэргэжлийн үйлчилгээ байсан бол арай эрт олох байсан гэж боддог юм. Залуус дүү нараа надтай адил цаг бүү алдаасай гэж хүсдэг учир “Мэргэжил сонголт таны амьдралыг шийднэ” хэмээх номоо хэвлүүлсэн. Мөн мэргэжил сонголтын асуудлаар сургалт зохион байгуулдаг”  гэсэн юм. 

Түүнтэй буюу сэтгүүлч, орчуулагч, сэтгэл судлаач Э.Баярмаатай ярилцлаа.

Мэргэжил сонголт хийхэд хүмүүс ямар алдааг нийтлэг гаргадаг вэ, тэдгээр алдаанаас хэрхэн  сэргийлэх вэ? 

Нэгдүгээрт эцэг эх, найз  нөхөд, танил хүмүүсийнхээ нөлөөнд орж мэргэжлээ сонгох алдаа их бий. “Гэр бүлийнхнийхээ нөлөөгөөр мэргэжлээ сонгосон. Одоо надад ажил минь уйтгартай, дарамттай, хүнд хэцүү санагддаг. Яаж ч хичээсэн амжилтанд хүрдэггүй. Ажлаа өөрчлөхийг хүссэн ч цаг хугацаа, мөнгө санхүү, гэр бүлийн байдлаас болоод ямар ч боломжгүй. Би одоо яах вэ” гэж олон хүн асуудаг. Ийм байдалд хүрэхгүйн тулд сонголтоо хийхдээ хариуцлагатай хандах хэрэгтэй. Илүү оновчтой сонголт хийхийн тулд мэргэжил сонголтын асуудлаар мэргэшсэн сэтгэл зүйч, байгууллагуудад хандах нь зүйтэй.  

Хоёрдугаарт мэргэжлийн үйл ажиллагааг нарийн судалж үзэлгүй сонголт хийх алдаа түгээмэл. Энэ мэргэжлээр төгсөөд өдөр тутамдаа ямар үйл ажиллагаа гүйцэтгэж, ямар үүрэг даалгавар биелүүлэх ёстойг судлах хэрэгтэй. Тэр үйл ажиллагааг өдөр тутам хийхэд надад хүндрэлтэй байх уу гэдгийг судалж үзэх нь чухал. Тиймээс тухайн мэргэжлийн хүнтэй уулзаж асуух, эсвэл тухайн мэргэжилд нийтлэг гүйцэтгэдэг ажил үүргийн талаар ажлын байрны тодорхойлолтуудаас уншиж судалж болно. 

Гуравдугаарт өөрийгөө нарийн тодорхойлолгүй баримжаагаар мэргэжил сонгох алдаа маш түгээмэл байдаг. Тухайлбал ямар обьекттэй харилцах чадвартайгаар нь хүмүүсийг 5 хэв шинжид хуваадаг. Хүнтэй харилцаж ажиллах онцлогтой хүн үү? Техниктэй ажиллах онцлогтой хүн үү? Байгальтай ажиллах онцлогтой хүн үү? Тэмдэг тоотой ажиллах онцлогтой хүн үү? Урлаг уран сайхны дүртэй ажиллах онцлогтой хүн үү? гэдгийг тодорхойлдог. Гэтэл хүмүүс нарийн оношилгоо хийлгүйгээр баримжаагаар ханддаг. Жишээ нь би олон нийттэй харилцах чадвартай, нээлттэй, ярих дуртай. Тэгэхээр багш, сэтгүүлч гээд хүнтэй ажиллах мэргэжил надад тохирно гэх зэргээр өөрийгөө тодорхойлдог. Гэтэл сэтгэл зүйн оношилгоо нь илүү нарийн түвшинд хийгдэх ёстой. Хүнтэй ажиллах мэргэжил дотроо бие даасан, бүтээлч үйл ажиллагаа эрхлэх онцлотой хүн үү, эсвэл удирдлагын зааврын дагуу, гүйцэтгэх ажил хийх онлогтой хүн үү гээд нарийвчлан тодорхойлуулах шаардлагатай. 

 

Мэргэжлээ зөв сонгохын тулд анхаарах ёстой хамгийн чухал хүчин зүйл юу вэ? 

Мэргэжил сонголтоо зөв хийхэд гурван чухал хүчин зүйл бий. Нэгдүгээрт мэргэжлүүдийн талаар мэдээлэлтэй байх хэрэгтэй. Удирдлагын академиас гаргасан бүтээлд 2300 ажил мэргэжлийн мэдээлэл бий. Гэтэл хүүхдүүдэд мэддэг бүх мэргэжлээ нэрлэнэ үү гэсэн даалгавар өгөөд хүссэнээрээ бодох хангалттай цаг өгөхөд 50-100 мэргэжил нэрлэдэг.

Цөөхөн мэргэжил нэрлэж байна гэдэг нь мэргэжлийн талаар мэдээлэл бага байна гэсэн үг. Мэдээлэл бага байх тусам сонголт явцуу болох эрсдэлтэй. Тухайн хүүхдийн мэдэхгүй байгаа мэргэжил түүнд хамгийн тохиромжтой мэргэжил байсан бол яах вэ? Тийм учраас аль болох олон мэргэжлийг судалж үзэх хэрэгтэй. 

Хоёрдугаарт өөрийн хүсэл сонирхлыг тодорхойлох нь чухал. Хэрэв сонирхдоггүй мэргэжлээ сонговол амьдралын тань 70 хувь нь сонирхолгүй болно. Учир нь унтах цагийг хасаад сэрүүн байх үеийнхээ тэр дундаа бие махбод, уураг тархины хамгийн идэвхтэй байх цаг хугацааныхаа 70 хувийг ажилдаа зориулдаг. Мөн амьдралынхаа хийж бүтээх хүч ундарсан оргил үеийнхээ 70 хувийг сонгосон ажилдаа зарцуулдаг. Ажилдаа дургүй бол амьдралынхаа 70 хувийг аз жаргалгүй өнгөрөөж байна гэсэн үг. Тиймээс амьдралаа аз жаргал, амжилт бүтээл, гэрэл гэгээгээр дүүрэн байлгая гэвэл хүсэл сонирхлоо харгалзан үзэх хэрэгтэй.  

Гуравдугаарт өөрийн авьяас чадварыг нээн илрүүлэх хэрэгтэй. Зарим хүүхэд аль нэг мэргэжилд сонирхолтой бөгөөд тэрхүү мэргэжлээр сурахыг мөрөөддөг. Гэвч тэр мэргэжлийг эзэмшихэд шаардагдах ур чадвар дутмаг байдаг. Тухайлбал дуучин болохыг мөрөөддөг боловч дуулж чаддаггүй хүүхэд байж болно. Үүний адилаар сонирхож байгаа мэргэжлээ эзэмшихэд шаардагдах ур чадвар, төрөлхийн авьяас билэг байгаа эсэхээ таньж мэдэх хэрэгтэй. Би сонирхож байна, би дуртай гээд мэргэжлээ сонгосон боловч яаж ч хичээгээд тодорхой амжилтанд хүрч чадахгүй байх тохиолдол бий. Тиймээс хүсэл сонирхол, авьяас чадвар нийцэж байгаа эсэхийг анхаарч үзэх нь чухал.  

 

Хүссэн мэргэжлээрээ сурах гэхэд төрөл бүрийн шалтгаанаар өөр мэргэжил сонгох шаардлага тулгардаг үе бий. Сонирхлоо дагах уу, бодит нөхцөлөөс урган гарч буй шаардлагын дагуу мэргэжлээ сонгох уу? Та ямар зөвлөгөө өгөх вэ?

Хүн бүрт нэг ижил зөвлөгөө тохирдоггүй. Зарим хүний хувьд хүсэл мөрөөдөл, сонирхлоо хөөж амьдрах нь зөв байдаг. Харин зарим хүнд цалин өндөртэй, нэр хүнд сайтай ажил хийх нь зөв сонголт болдог. Гэтэл зарим хүнд гэр бүлийн бизнесээ үргэлжүүлэх нь хамгийн зөв шийдвэр байж болно. Аль нь таны хувьд зөв шийдвэр вэ гэдгийг мэдэхийн тулд ажил мэргэжлийн талбараас юуг хүсэн хүлээж байгаагаа тодорхойлох хэрэгтэй. Хүсэж байгаа бүх зүйлээ жагсаан бичээрэй. Жишээлбэл цалин өндөр байх, хангамж сайн байх, ажлын байрны олдоц сайтай байх, нийгэмд нэр хүндтэй байх, ирээдүйтэй байх, өсч хөгжих боломжтой байх, эсвэл хүсэл сонирхолд нийцдэг байх гэх зэргээр хүсэж буй үр дүнг жагсаан бичнэ. Тэдгээрээс таны хувьд хамгийн чухал гэсэн үзүүлэлтээ сонгох хэрэгтэй. Бүх шаардлагыг хангасан мэргэжил байвал сайн хэрэг. Гэвч тийм тохиолдол ховор. Тиймээс сонголт хийх хэрэгтэй. Аль нь таны үнэт зүйл вэ? Аль нь таны амьдралд байвал та аз жаргалтай байх вэ? Аль нь байхгү бол таны амьдарл утга учиргүй санагдах вэ? гэдгийг бодож үзээрэй. Сонголтоо хийхдээ өөрийн төрөлхийн онцлогоо харгалзах нь чухал. Учир нь зарим хүн төрөлхийн онцлогоосоо хамаараад зөвхөн өөрийн хүссэн ажлаа л хийхгүй бол өөр бусад ажлыг хийх урам зориг төрдөггүй. Ажиллах хүч огт гардаггүй. Үүнээс шалтгаалаад сэтгэл гутралд орох ч тохиолдол бий. Гэтэл зарим хүн өөрийн хүсээгүй ажилд ч өөрийгөө зориулаад ажиллах боломжтой байдаг. Энэ нь тухайн хүний төрөлхийн онцлогоос хамаарна. 

 

Төрөлхийн онцлог мэргэжил сонголтонд хэрхэн нөлөөлдгийг илүү тодорхой тайлбарлаж өгнө үү?  

Төрөлхийн онцлогийг мэргэжил сонгохдоо харгалзан үзэхгүй байж болохгүй. Мэргэжил сонголтонд төрөлхийн онцлогийг харгалзан үзэхгүй бол дараах зурагтай ижил үр дүн гарах юм. 

 

 

Энэ зургаас төрөлхийн онцлогийн талаар хоёр ойлголтыг авч болно. Нэгдүгээрт зураг дээрх амьтад бүгд төрөлхөөсөө өөр өөрийн онцлогтой гэдгийг харж болно. Муу, сайн гэж байхгүй. Бүгд өөрийн гэсэн чаддаг зүйлтэй бас чадахгүй зүйлтэй. Загас модонд авирч чадахгүй ч усан дотор амьсгалах гайхалтай чадвартай. Сармагчин усан дотор амьсгалж чадахгүй ч модон дээгээр шаламгай дүүлэх хосгүй авьяастай. Гэтэл сармагчинд усан дотор амьсгалахыг даалгавал, загасанд модонд авирах үүрэг өгвөл ямар байх вэ? 

“Хүн бүхэн өөрийн гэсэн гоц авьяастай. Харин загасыг модонд авирах чадвартай юу үгүй юу гэдгээр нь үнэлбэл тэрээр өөрийгөө бүхий л амьдралынхаа турш “ямар ч чадваргүй амьтан” гэж бодох болно” хэмээн Алберт Эйнштэйн хэлсэн байдаг. Тиймээс төрөлхөөсөө хол хөндий салбар руу хүчээр чиглэх биш, өөр өөрийн төрөлхийн онцлогтоо тохируулах нь чухал. 

Хоёрдугаарт төрөлхийн онцлог нь насан туршид өөрчлөгддөггүй хэвээр хадгалагдан үлддэг гэсэн санааг энэ зургаас харж болно. Төрөлхийн онцлогийг өөрчилж болох уу гэж олон хүн асуудаг. Ямар орчинд өссөн, юу сурч эзэмшсэн, ямар амьдрал туулж, ямар туршлага хуримтлуулсан зэргээс шалтгаалж хүн төлөвшдөг, хөгждөг, төрөлхийн онцлогоо янз бүрийн нөхцөл байдалд тохируулан зохицуулж сурдаг. Ийнхүү хөгжиж, төлөвшиж байгаа процессийг хүмүүс өөрчлөлт гэж андуурдаг. Мөн янз бүрийн сэтгэл санааны асуудлаас болж түр зуурын өөрчлөлт гарч болдог. Тухайлбал нээлттэй, нийтэч байсан хүн сэтгэл гутралын үед хаалттай, ганцаардмал болдог. Энэ нь өөрчлөлт биш, сэтгэл гутралын шинж тэмдэг юм. Төрөл бүрийн шалтгаанаар хүн өөрчлөгдөж байгаа мэт харагддаг боловч тэрхүү өөрчлөлт түр зуурынх байдаг бөгөөд тархиний үйл ажиллагааны төрөлхийн онцлог хэвээрээ үлддэг.  

 

Төрөлхийн онцлогоо яаж таньж болох вэ? Энэ тал дээр  сэтгэл судлаачид ямар арга барил хэрэглэдэг талаар мэдээлэл өгнө үү? 

Төрөлхийн онцлогоор нь хүнийг ангилсан олон ангилалууд бий. Хамгийн ууган гэж хэлж болох дорвитой ангилал бол темперамент байна. Мэргэжил сонголтонд яагаад темпераментийг харгалзаж үзэх ёстойг жишээгээр тайлбарлая. Жишээ нь сангвиник болон холерик темпераментийн хүн байнга шинэ зүйлийг эрэлхийлэх болно. Энэ нь тэдний төрөлхийн буюу тархины үйл ажиллагааны онцлог. Тэдэнд огт өөрчлөгддөггүй нэгэн хэвийн тогтмол ажил мөн анхаарлаа удаан хугацаанд төвлөрүүлэх ажлууд шийтгэл мэт санагдах болно. Ганцаараа ажиллахыг хүсэхгүй. Олон хүмүүстэй харилцах ажлыг эрхэмлэнэ. Тиймээс нээлттэй, олон нийтэч, хөдөлгөөнтэй, хурдан сэтгэхгүйтэй, сониуч онцлогтой буюу сангвиник хүмүүст хурд болон авхаалж самбааг нь сорьсон, олон талын үйл ажиллагаа шаардсан ажил илүү тохирно. Ажлаа ч үр дүнтэй хийнэ, ажлаасаа авах сэтгэл ханамж ч өндөр байх болно. Үүний эсрэгээр меланхолик болон флегматик темпераменттай хүнд олон хүнтэй харилцах эсвэл хурд шаардсан, анхаарлаа олон зүйлд зэрэг хувиарлах ажил дарамттай санагдах болно. Харин тэрээр олон хүнтэй харилцдаггүй, удаан хугацаанд анхаарлаа төвлөрүүлж нягт нямбай ажиллагаа шаардсан ажлыг гаргууд сайн хийнэ. Нэгэн хэвийн тогтмол ажлаас тэд нэг их уйдахгүй. Ажлаасаа ч сэтгэл ханамж авна. 

Харин одоогоор хамгийн отгон буюу сүүлийн үед хэрэглэж байгаа төрөлхийн онцлогийг тодорхойлох арга зүй бол МBTI буюу Мэйрс-Бригсийн хэв шинжийн оношилгоо. Энэ нь хүнийг тархины үйл ажиллагааны төрөлхийн онцлогоор нь 16 хэв шинжид хуваадаг. Ангилал хийхдээ дараах дөрвөн зүйлийг мөрдлөг болгодог. 

• Ганцаараа байх нь танд таалагддаг уу, олны дунд байх нь таалагддаг уу? 

• Зөн совиндоо илүү итгэдэг үү, нотолж болох бодит баримттай зүйлд итгэдэг үү? 

• Шийдвэр гаргахдаа мэдрэмжээ дагадаг уу, тал бүрээс нь бодож шийддэг үү?

• Та ажлаа дуусгаж байж санаа амардаг уу, ажлын явцаас сэтгэл ханамж авч тайван ажиллаж чаддаг уу? 

Эдгээр дөрвөн ялгаанаас үндэслэн 16 хэв шинжид хуваадаг. Аль хэв шинжид багтаж байгааг тестийн тусламжтайгаар тодорхойлдог. 

Үүнээс гадна хурууны хээг тусгай аппратанд уншуулаад тухайн хүний төрөлхийн шинжтэй онцлогуудыг илрүүлэх аргууд ч монголд дэлгэрсэн. Мэргэжилд чиглэсэн онцлогийг нь тодорхойлох олон аргачлалууд бий. Хамгийн түгээмэл нь мэргэжил сонголтын Холландын арга. Холландын арга нь сонирхол, авьяас чадварыг илрүүлдэг. 6 хэв шинжид хуваадаг. Энэ арга дээр үндэслээд OII тест, IMMERSION гээд олон тестүүд бий болсон бөгөөд хэрэглээнд бүрэн нэвтэрсэн. 

Эдгээр мэргэжлийн аргачлалуудаар өөрийгөө тодорхойлуулахын тулд мэргэжил сонголтын зөвлөгөө өгдөг төвүүд, сэтгэл зүйн төвүүдэд хандаж болно. 

 

Зарим хүн онцлогоо мэдэхгүйгээр сонголт хийдэг. Өөрийн онцлогтоо тохирохгүй мэргэжил сонгосон ч амжилттай явах тохиолдол  хэр олон байдаг бол? 

Өөрийн онцлогтоо тохирохгүй мэргэжил сонговол амжилтанд хүрэхгүй гэж шууд хэлж болохгүй. Гэхдээ амжилтанд хүрэх зам илүү төвөгтэй, илүү их хүч хөдөлмөр, цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардах болно. Үүнийг энгийн нэгэн жишээгээр тайлбарлая. Та баруун гараараа бичдэг бол зүүн гараарааа бичээд үз дээ. Хэрэв солгой бол баруун гараараа бичээд үзнэ үү? 

Бичдэггүй гараараа бичихэд илүү төвөгтэй. Удаан бичнэ. Хичээж, цаг зарцуулж бичсэн ч муухай бичнэ. Харин бичиж дадсан гараараа бичихэд эвтэйхэн, амар хялбар байх бөгөөд хурдан, сайхан бичнэ. Өөрийн онцлогтоо тохирсон мэргэжил сонгох нь бичиж дадсан гараараа бичихтэй адил. Та бага хүч зарцуулсан ч амжилттай ажиллах магадлал өндөр. Гэхдээ бичдэггүй гараараа бичиж сурч болохгүй гэсэн үг биш. Гэвч үүнд төлөөс их байх болно. 

Ер нь салбартаа манлайлж, амжилтанд хүрсэн хүмүүсийн ихэнх нь төрөлх онцлогтоо тохируулж, өөрийн зүрх сэтгэлийн дуудлагаар авьяас сонирхлоо дагаж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн ажиллаж яваа хүмүүс байх нь түгээмэл. 

 

Ярилцсанд баярлалаа

0
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Р.Дарханбаяр - Дотоод, гадаадын хөрөнгийн зах зээлд хэрхэн оролцох вэ?

2022-03-31

ХААН Банк “Хадгалаад аял” урамшуулалт аянаа зарлалаа

2022-03-31

Redmi брэндийн гар утсаа хөнгөлөлттэй зээлээр худалдан авах боломжтой боллоо

2022-03-31

Голомт банкнаас дараах тендерийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна

2022-03-31

Хүний амьдралын эхний 7 жил ирээдүйд хэн болохыг тодорхойлдог

2021-10-30

Өсвөр насныхны сэтгэл гутралын зонхилох шалтгааныг гэр бүлийн зөрчил тэргүүлж байна

2021-10-28

Таны хүүгийн оюуны чадавх хадам аавынхтай тань дүйнэ...

2021-09-12

Найзтай болж чаддаггүй хүүхдэд хэрхэн туслах вэ?

2021-09-02

ЕБС-ийн сурагчдын амралт ирэх даваа гаригаас эхэлнэ

2022-04-01

Монгол, Оросын оюутан солилцоог нэмэгдүүлнэ

2021-12-18

"Манай улс цээжлэх, давтах гэсэн доод эрэмбийн мэдлэг түгээж байгаа нь хамгийн том учир дутагдал"

2021-11-29

Б.Атар-Эрдэнэ: Бид гадаадад байгаа 2000 хүүхдэд монгол хэлний хичээл заасан

2021-11-29

Н.Өнөрцэцэг: Миний эсрэг энэ бүх асуудлын ард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байна гэж хардаж байна

2023-12-02

Уилл Смитийн эхнэр түүний араар тавьсан тухай телевизийн шууд эфирээр өөрт нь хэлэхийг дэлхий нийтээрээ харсан...

2022-04-18

Циркээ авъя аа...

2022-04-04

Б.Жаргалсайхан: Цөмийн дайнд цөмөөрөө үхнэ шүү...

2022-04-01

Хиймэл оюун ухаанд суурилсан E-Mongolia 4.0-ийн онцлог

2024-05-07

БИДНИЙГ “V ЦАХИЛГААН СТАНЦ БАРИНА, НҮҮРСЭЭРЭЭ БАЯЖИНА” ГЭЖ УХАНТСААР БАЙТАЛ ДЭЛХИЙ НИЙТ НҮҮРСНЭЭС ТАТГАЛЗАЖ, ЦАХИЛГААН СТАНЦУУДАА УНТРААХ БОЛЛОО

2024-05-06

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 14 га талбайтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

2024-05-06

"Artweek 2024" үзэсгэлэнгийн бүтээлүүдийг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой

2024-05-06

МОНГОЛЫН БИЗНЕСИЙН САЛБАР Ц.БААТАРСАЙХАНЫ "ХАЛААСАНД БАЙНА"

2024-04-12

Б.Баярдаваа: Ирэх онуудын эдийн засгийн тогтвортой өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд өнөөдөр бодлогын хүүг бууруулж байна

2024-04-11

Н.Учрал: Манай салбарт IT мэргэжилтнүүдийн хомсдол бий болсон‼

2024-04-09

Метро түгжрэл бус хөгжил дагуулна

2024-04-09

МУГТ Л.ЭНХРИЙЛЭН ИХ ДУУЛГААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

2024-05-05

Жилберто Верас: Монгол боксчид дэлхийд хүчтэй өрсөлдөгч

2022-03-31

Э.Цэндбаатар: Бүх бүсийг нь авна. Хоёрдугаар сард дахин тулаантай

2021-12-26

Бөхчүүд нэгдсэн стандартын зодог шуудаг, малгай өмсдөг болно

2021-12-20

УИХ-ЫН ГИШҮҮН Т.ДОРЖХАНДЫН СОНГУУЛИЙН САНХҮҮЖИЛТИЙГ “ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРАЛ Г.ДУГАРЖАВ “БОСГОЖ” БАЙГАА ГЭВ ҮҮ

2024-05-07

Б.ЭРДЭНЭБАТ: ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ГЭРЧИЛГЭЭТЭЙ ХӨРӨНГИЙГ ЗАСАГ ДАРГА ҮҮРЭГ ӨГЧ ЭВДҮҮЛЖ БАЙГАА НЬ ГЭМТ ХЭРЭГ

2024-05-07

Төрийн соёрхолт дуучин Д.Болд УИХ-ын сонгуульд нэр дэвших үү

2024-05-07

Гадаадад оршин суугчдын саналыг авахад 500 гаруй сая төгрөг зарцуулна

2024-05-07

Н.Ганибал: : “Эрдэнэс Баянбогд” бол стратегийн ач холбогдолтой орд учир УИХ-аар хэлэлцэх ёстой

2024-04-04

Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад энэ оны 06-р сарын 30 хүртэл хугацаанд орон сууцны ипотекийн зээлийг 3 хувийн хүүтэй олгохоор тохиролцлоо

2024-03-27

Орос, Хятад руу шинэ хоолой барихад Европ тусална

2022-04-01

10 жил гацсан уул уурхайн биржийн хууль батлагдах уу?

2022-01-12

В.Путин өнөөдөр тав дахь удаагаа Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

2024-05-07

Япон улсад зохион байгуулсан "Go Mongolia" арга хэмжээг 15000 хүн үзэж сонирхжээ

2024-05-06

Ши Жиньпин: Тусгаар тогтносон Палестин улсыг байгуулаx xэрэгтэй

2024-05-06

Д.Өнөрболор: Төвлөрөл сааруулахын тулд орон нутаг хөгжих ёстой

2024-05-05

Аз жаргалтай наслахад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ сэдвээр багш, судлаач О.Саранчулуунтай ярилцав

2024-04-11

Диплом Подкаст: TomYo-ийн Стратеги хариуцсан захирал О. Энхжин

2021-06-23

"Zolo Show" подкаст - Ц. Баяр (TUUH.MN)

2021-06-14

Маркетинг Подкаст - МИШЭЭЛ СИТИ төслийн ахлах, Бизнес хөгжлийн захирал Ц. Будхүү

2021-06-11

МОНГОЛ ГЕНЕРАЛЫН ӨДӨРТ

2022-04-28

Цагийн өнгө өө гэж...

2022-04-18

Гоёыг хуваалцана...

2022-04-18

Шойгугийн 7 том алдаа

2022-04-04

ЭМЯ: Коронавируст халдварын 47, орон нутагт 36 тохиолдол батлагдлаа

2022-04-02

ЭМЯ: Ковидын 127 тохиолдол бүртгэгдэв

2022-04-01

ЭМЯ: Ковидын 112 тохиолдол бүртгэгдэв

2022-03-31

ЭМЯ: Улаанбаатарт 52, орон нутагт 33 тохиолдол батлагдав

2022-03-30
10:10

Санхүүгийн Эрх Чөлөөнд Хүрэх Хэцүү Биш!

2024-04-12
5:42

Гудамжны хоолыг хөгжүүлэхэд төрийн агентлагуудын уялдаа хэрэгтэй

2022-05-09
4:41

Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр

2022-05-05
4:37

Колумби улс энэ долоо хоногт нэг сая орчим Венесуэлийн цагаачдад түр эрх зүйн статус санал болгоно

2022-05-03

ТАНИЛЦ: ГАЗНААС ҮҮДЭЛТЭЙ ГАЗРЫН НАЙМААНЫ “ДЭЛБЭРЭЛТ”-Д ТҮРҮҮЛЖ ӨРТӨХ ТӨРИЙН ТОМЧУУД

2024-01-29

БНСУ хүн амынхаа 70 хувийг 10 дугаар сар гэхэд бүрэн вакцинжуулна

2021-08-15

CAAK ӨНЦӨГ: Сэтгэл гутрал хэмээх бидний чимээгүй дайсан

2021-05-19

CAAK ӨНЦӨГ: Орос болон барууны орнуудын вакцины ялгаа юу вэ?

2021-05-12

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

939

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,050

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

417